Харлем
шэйкийн тухай та сонсов уу. Энэ сарын 2-нд Youtube хуудсанд нэгэн элэг
авмаар дүрс бичлэг нийтлэгдсэн юм. Харлем шэйкийг зарлан тунхагласан уг
бичлэгийг үзсэн залуус өөр өөрсдийнхөө хувилбарыг тус хуудсанд
байршуулсаар байв. 15 хоногийн дотор Youtube хуудсанд Харлем шэйкийн
40.000 хувилбар нийтлэгдсэн байлаа. Эдгээрийн дунд Америкийн “TODAY
show”, “The Daily Show” нэвтрүүлгийн бичлэгүүд орж байгаа бөгөөд хамгийн
их шуугиан тарьсан нь Норвегийн армийн бүрэлдэхүүн байлаа. Тэдний 34
секундийн бичлэгийг 10 хоногийн дотор 18 сая 390 мянган удаа үзжээ. Энэ
галзуу бичлэгүүд нийт 175 сая үзэгчийг дагуулсан байв.
Манай
залуус ч гэсэн дэлхийг инээлгэж буй шинэхэн “галзуурал”-аас
хоцорсонгүй. Монгол нэрийн дор 67 Харлем шэйкийн дүрс бичлэг youtube
хуудсанд бүртгэгджээ. Гангнам стайлаас хойш ийм олон үзэгчтэй бичлэг
гараагүй гэдгийг энд дурдах нь илүүц биз. Ямартай ч Харлем шэйк дэлхий
нийтийг “сэгсэрч” байна. 1981 онд үүссэн бүжиг, Baauer-ийн “Харлем шэйк”
дуутай нийлж, 2013 оны анхны тэсрэлт болно гэж хэн саналаа. Яг одоо,
таныг энэ нийтлэлийг уншиж байхад Baauer-ийн “Харлем шэйк” дуу iTunes
чартыг тэргүүлж байна.