Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, October 14, 2007

Quiza: Би мөнгөний төлөө дуулдаг

Quiza-тай анх уулзахад тэр дөнгөж л монголд ирчихээд, анхны уран бүтээлүүдээ уншигчдад хүргэж эхэлж байсан..

Wednesday, September 26, 2007

Дуучин Б.Мишээл: Хүнд бурханлаг шинж давамгайлдаг гэдэгт би итгэдэг

-Хүн бүхэн бурханлаг гэгээн, чөтгөр шиг ааш араншинг өөртөө агуулж байдаг. Чухам аль нь ноёлж болохыг тухайн хүн өөрөө л шийднэ шүү дээ-  


Этгээд араншин, өвөрмөц хувцаслалт, тэр ч бүү хэл амьдралын хэв маягийнх нь талаар олон хүн дүгнэж, тодорхойлохыг хичээдгийг ч тэр хайхардаггүй. Хэн нэгэн түүний талаар ярьж, муугаар хэлсэн ч түүний амьдрал өрнөдгөөрөө өрнөж, үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ гэдэгт тэр итгэдэг.

Байгаа байдал нь л бусдын сонирхлыг татчихаж дөнгөдөг түүний хүүхдэрхүү байдлыг анзаарсан бол магадгүй түүнийг могойтой зүйрлэх ч юм билүү. Түүний “Би могой байсан юм” хэмээх дууг сонсохдоо “Мишээл чинь могой юм байна ш дээ” гэсэн тэнэгдүүхээн бодол тархинд харван орж ирсэн юм. Өнгөрсөн өвөл түүнтэй уулзахаар цаг болзоод хүлээж зогсохдоо хажуугаар өнгөрсөн ягаан нэхий малгайтай охиныг анзаараагүйгээ нуух юун. Тэр өдөр нүүрэндээ ганц ч будаг хүргээгүй болов уу гэмээр арьс нь толийж, телевизээр гарахдаа өмсдөг өнөө л хар өмсгөл, гялтгар гоёлоо зүүгээгүй байсан юм. Магадгүй энэ дүр зураг таны төсөөлснөөс ч онцгой харагдаж байсан байх. Түүнийг зураач С.Саранцацралтын том охин гэдгээр нь мэдэх хүн олон. Би түүнээс хамгийн түрүүнд асуух асуултаа аль хэдийн олчихсон байлаа. Энэ бол гэр бүлийн тухай үзэл бодол...

Wednesday, September 5, 2007

"Булсара" азийн хамтлагуудтай өрсөлдөхөөр боллоо

Монгол шилтгээн. "Coke'n beat" амьд хөгжмийн наадам... "Би дүлий болсон ч энэ хөгжмийг мартаж чадахгүй" хэмээн ам уралдан хэлдэг хүмүүс энэ үдшийн эрхэм зочид байлаа. "Монгол шилтгээн" цогцолборт өнгөрсөн бямба гаригт болсон амьд хөгжмийн наадамд 31 хамтлаг оролцохоор бүртгүүлсэн хэдий ч эхний шалгаруулалтад 25 хамтлаг тэнцэж, Японд болох "Asian beat" Азийн рок, альтернатив хөгжмийн фестифальд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдлөв.

Tuesday, July 17, 2007

Дизайнер Н.Соёлмаа: Би сая доллартай болмоор байна

Түүнтэй ярилцахад үнэхээрийн түвэгтэй юм. Лав л миний ярилцлага хийж байсан бусад хүмүүсээс бараг хамгийн түвэгтэй нь. Магадгүй бас хамгийн сонирхолтой нь.
Тэр хэд гуравхан үг хэлээд л босоод явчих юм. Одоо болоо, гүйцээ. Би ажилтай байна. Үгүй ээ, чи чинь яасан хүний үг ойлгодоггүй юм бэ? Завгүй гээд байхад чинь хүн шалгаагаад зогсох  юм... гэсээр буцаад хүрч ирнэ. Ингэж хэлэх тусам нь цаашаа ярилцах хүсэл улам төрж явмааргүй санагдахыг яана.  Угаасаа л түүний араншин гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Харин ч бүр яг өөрийнхөөрөө байдаг түүнд алга ташмаар санагдсан. Сайн таньж мэдэхгүй хүмүүс “муухай ааштай” гэж эндүүрмээр түүний хэтэрхий шулуун байдал, үг үйлдэл нь бусдын сонирхлыг бүр ч ихээр татдаг бололтой.  Хувцас хунартай хориод жил ноцолдсон гэж өөрийгөө тодорхойлох түүнийг мэдээж дизайнер Соёлмаа гэдэг. аптаун сэтгүүлийн анхны дугаарт зориулан хийж байсан ярилцлага маань энэ байна даа...


Wednesday, June 20, 2007

Яруу найрагч Д.Энхболдбаатар: Сингапур л таалагдсан юм даа

 "Uptown" сэтгүүл, "Abroad" булан

-Танд хамгийн таатай сэтгэгдэл төрүүлсэн улс орон?
-Хамгийн анх зургадугаар ангийн жаахан хүү Орост очиж байлаа. Одоо бодоход явж байсан газруудаас минь хамгийн гоё газар Москва хот байсан юм шиг санагддаг юм. Тэр үедээ л гоё гээд сэтгэлд хоногшчихсон болохоор ч тэр үү бүү мэд. Миний тэр үеийн төсөөлөл шиг сайхан орон биш ч юм бил үү. Гэхдээ хамгийн сүүлд Сингапур явсан юм чинь тэр талаараа ярья.

Sunday, June 3, 2007

ВХ: Би өөрийгөө царайлаг гэж хэлэхгүй

 Залуу дуучин ВХ-тэй ярилцлага хийх гэж ямар удаан хөөцөлдсөнөө хэлээд ч

хэрэггүй байх. Аз таарч өчигдөр ВХ Их засаг сургууль дээр ярилцлага
өгөхөөр ирсэн юм. Хүзүүгээрээ улаан алчуур ороож, дэгжин малгай
духдуулжээ.

Ойртоод ирмэгц нь жижиг, жижиг цагаан таван хошуутай хар цүнх нь нүд булааж байлаа. 



-За сайн байна уу, ВХ ээ. Хоёулаа ямар ч их хөөцөлдөв дөө. Та ер нь сэтгүүлчидтэй муур, хулгана болж тоглох дуртай юм аа даа?

-Энд, тэнд очоод долоон булчирхайгаа тоочоод явах сонирхол төрдөггүй л дээ. Жаахан хаалттай байх дуртай.

Люмино хамтлагийн ахлагч Тэмүжин: Гэр бүлийн амьдрал таалагдаж байгаа

 Монголын хип хоп урлагийн анхдагч "Люмино" хамтлаг энэ жил 10 нас хүрнэ.

Хамтлагийн ахлагч МС буюу Тэмүжинтэй уулзаж ярилцлаа. Саяхан л хэн
нэгнийг хайрлахыг хүсч байгаа тухайгаа ярьж байсан бол тэр одоо гэр бүл
зохиож, хоёр ч хүүхдийн аав болжээ. Түүний амьдралын хэв маягт асар том
өөрчлөлт гарсан хэдий ч уран бүтээлээ орхихгүй гэдгээ сонсогчиддоо
хэлэхийг хүссэн юм.



Wednesday, April 11, 2007

Олон улсын сэтгүүлч, тоймч Б.Дашзэвэг:Би төрөлхийн романтик, дэврүүн сэтгэлтэй хүн


Цав цагаан хувцас, гуталтай наяад онд моодонд орж байсан нарны шилээ мөн л цагаан алчуураар нямбай гэгч арчих нь яг л бяцхан хүүхэд шиг. 25 настайдаа анх харааны шил зүүсэн, өдийг хүртэл энэ загварын шилнээсээ огт салаагүй гэх. Тэр ер нь хуучинсаг гэхээсээ илүү юунаас ч уйддаггүй хүн байх аа. Юутай ч түүний шинэ уран бүтээл болон гэр бүл, хувийн амьралынх нь талаар багахан ярилцсан юм. Түүний яриснаар “New York хотын төв цэнгэлдэх хүрээлэнд байдаг алдарт дуучин Жон Леноны дурсгалын самбарт Монголын залуучуудын нэрийн өмнөөс тууз тавьж байсан. Мөн түүний бэлбэсэн гэргий Ёоко Оно гаас ярилцлага авна хэмээн хөөцөлдөж билээ. Зөвшөөрвөл автал харин нэг цагын 300 доллар авна гэдэг байгаа. Миний энэ ажлыг тэр үед хүмүүс, түүний дотор удирдлага ерөөсөө ойлгоогүй. Тэр үед л би хөгжимийг их шимтэн сонсдог байсан. Гэнэт өнөөдөрдуулаад гараад ирсэн юм биш. Эртнээс л...”

Tuesday, April 10, 2007

2016 студийн Бумбар, Тумбар: Бид хоёр одоо болтол нэг орон дээр унтдаг


“4 зүг”, “Флаш” хамтлагуудыг урлагын тайзнаа гарч ирэхэд нь том нөлөө үзүүлсэн 2016 студийн бүхий л ажлыг эгч дүү гурав үүрч явдаг. Тэд шинэ залуу хамтлагуудыг дэмжих зорилгоор 2016 нэртэй студи байгуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа. Уран бүтэлчдийг бидэнд таниулдаг гол ажлыг нугалж өгдөг хэрнээ олны хараанд тэр болгон өртөөд байдаггүй алуусаас ярилцлага авахаар очихдоо 22, 24 настай залуучууд угтана гэж бодоогүй болоод ч тэр үү, их гайхсан шүү. Энэ студийг байгуулан, өдий зэрэгт хүргэсэн ах дүү Бумбар, Тумбар хоёрын талаар илүү ихийг мэдэхийн тулд бие ибенийх нь талаар ярилцсанаа хүргэе. Хамгийн гол нь энэ хоёр бие биенээ хэр сайн мэддэг вэ гэдгийг давхар шалгаж байгаа гэдгийг анхаараарай.

Tuesday, December 19, 2006

Т.Өөдөө: Секс бол уран зураг


2006.12.19-нд хийжээ.
Өөдөөтэй зөвхөн хайрын тухай ярилцлаа. Жүжигчин, дуучин, хөтлөгч, бас яруу найргийн номоо гаргаж амжсан авьяаслаг, залуухан бүсгүйтэй юу эсийг л ярилцмаар санагддаг. Гэхдээ энэ удаа түүний хайр дурлал, үнсэлт, секс гээд магадгүй амьдралынх нь хамгийн нандин сэдэв рүү өнгийхөөр шийдэв. Өөдөө ч татгалзаагүй. Секс бол уран зураг. Тэр яг л бусдаас өөрөөр сэтгэж чаддаг шигээ сексийг сонирхолтойгоор дүрсэлсэн байгаа биз. Харин Өөдөөгийн анхны хайр, Өөдөөгийн анхны үнсэлт хаана үлдсэн бол… Мэдээж, цааш нь унших юм бол та энэ тухай та мэдэж болно.

Wednesday, September 27, 2006

Л. Энх-Амгалан: Би этгээд хавтастай, тоосонд дарагдсан ном байх байсан



2006 оны 9 сарын 27-нд хийсэн ярилцлага байна даа. "Миний гэр" сэтгүүлд ажиллаж байхдаа. Энэ ярилцлага маань 2008 он хүртэл "Ардын эрх" сонин, "Metromusic" сэтгүүл энэ тэрт хэвлэгдсэн байгаа даа...

 Б.Галсансүхийн шүлэгт гардаг шиг “Өрөө хөлслөгч, өрөнд баригдагч, гэнэт гуниглагч, муухай аашт, сайхан зант, үрэлгэн загнагч, өмд худалдан авагч, ханиад хүрэгч, хааяа найрлагч, ухаангүй дурлагч, шуугиан таригч, чимээгүй амьдрагч, шинэчлэлийг гүйцэтгэгч, уламжлалыг судлагч, мөн идиалист, шөнө зүүдлэгч, сахлаа хусагч” хүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Түүний байгаа байдал нь дотоод ертөнцийнх нь сүүдэр гэлтэй. Эрхэм уншигч та бүхэнтэй уулзуулах гэж байгаа хүн маань Нисванис хамтлагийн ахлагч Амгаа биш харин монгол улсын иргэн Энх-Амгалан гэдэг залуу юм. Бидний бэлтгэсэн халуухан яриаг сонирхохоосоо өмнө хүйтэн ундаа дэргэдээ тавиад, сууж байгаа газраа эвтэйхэн шигдчихээрэй.

Friday, August 25, 2006

Оюуны давтамжийг задлагч буюу модернист урлаг

1800 оны сvvлээр модерн урлагийн хамгийн эхний шат болох Импорзонист буюу Сэтгэгдэл vvссэнээс хойш инсталяци, контемпорари( пост модернист зэрэг тєрєл нэмэгдсээр єдгєє, XXI зуунд бvхэл бvтэн урлагийн салбар болтлоо хєгжєєд байна. Модернист урлаг нь дотроо яруу найраг, уран зураг, баримал, хєгжим, фото зураг, дvрсээр урлах /Word art, photo art, sould art, instalation art, video art/ гэсэн хэд хэдэн тєрєлд хуваагддаг. Монголд энэ чиглэлийн уран бvтээлчид цєєнгvй байгаа ч тэр болгон олны нvдэнд єртєєд байдаггvй. Тиймээс уншигч та бvхэндээ тэдний дотоод ертєнц болон модернист урлагийн талаар цувралаар хvргэхийг зорилоо.


Monday, August 21, 2006

Н.Энхтайван: Тав тухыг заавал "олох" хэрэгтэй

Өнөөдөр би “Урлаг ба хэрэглээ” интерьер, экстерьер ХХК-ын захирал Н.Энхтайван гэж хүнтэй танилцлаа. Тэрээр Лондон-д таван жил амьдарсан хүн. Энэ хугацаандаа зураг зурж зардаг байсан гэнэ. Харин өнөөдөр эх орондоо ирээд өөрийн хүссэн интерьерийн компанийг байгуулчихаад байгаа нь энэ. Тэр эх орон нэгтнүүдийнхээ амьдрах орчинд анхаарлаа хандуулахыг хүссэнээ нуусангүй. Учир нь Лондон дахь найзууд нь өнөө л адуу мал, дугуй цагаан гэрээс өөр зүйлгүй Монголын нийслэлийн талаарх бодлоо ярьдагт их л сэтгэл нь гонсойдог юм гэнэ лээ. “Маш гоё тансаг ... байгуулчихаад Лондон дахь найзуудаа дуудаж, Монгол гэдэг чинь та нарын төсөөллөөс ийм өөр гэж хэлнэ дээ” гэж ярих нь их л дориун. Харин одоо та бүхний өрөөний уур амьсгалд нөлөөлөхүйц зүйлсийн талаар цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.

Wednesday, May 17, 2006

TV Coctail Цоомоо: Би дурламтгай, бас романтик залуу



Хошин урлагийг телевизийн урлагтай хослуулж болох эвлэг санаа олсон. Түүнийгээ хэнд ч гологдохооргүй туурвиж яваа залуу уран бүтээлчдээр “TV Coctail” хамтлагийг нэрлэж болно. Тэгвэл гадаад төрх, зан байдлаараа бусдад яг л жаахан хүүхэд шиг дотно сэтгэгдэл төрүүлдэг Цоомоо “TV Coctail”-ийн залуусын хамгийн чухал хүнд тооцогдох нь мэдээж. Гэхдээ хүн болгоныг инээлгэж, эсвэл хүн бүхэнд өхөөрдүүлсээр явдаг насанд хүрсэн Цолмонбаяр гэдэг залуу хайр дурлал, сексийн талаар ямар бодолтой явдаг бол….Хамтдаа сонирхоод үзье.

Tuesday, April 25, 2006

Saturday, May 14, 2005

2005 оны 5 сард би Сэтгүүлч нэрийг зүүжээ

новшоо ухаж байгаад анхны ярилцлагаа оллоо... Хамгийн анх сэтгүүлч гэдэг нэр зүүгээд, "Мон Та Реп" гэж хамтлагийнхантай уулзаж байлаа..