Инээхдээ хацар нь хонхойдог энэ хүнийг Гантөмөр гэдэг. Хэзээ ч билээ дээ
МТҮП-д лекц уншах байхад нь санаандгүйхэн ороод танхим дүүрэн хүний
аньсагыг чийгтүүлэх түүх ярьж байхтай нь таарсан билээ. 30 жил ээждээ
очоогүй аавынхаа өмнөөс, урьд нь харж байгаагүй эмээгээ зорьж очиход нь
“Хүний хүү ийм ухаантай, гэтэл миний хүү...” гэж хэлсэн эмээдээ гомдоод
уйлж байсныг нь сонсоод би ч бас хамгийн арын суудал дээр мэлмэрүүлж
байснаа нуух юун. Түүнээс хойш энэ хүнээс ганц удаа, богинохон ч болов
ярилцлага авахыг зорьсон маань сая л нэг биелэлээ оллоо. Сонгуулийн
тоосонд дарагдаагүй, улстөрчийн, нэр дэвшигчийн ярилцлагаа эрхэм уншигч
танд хүргэе.
-Та өөртөө итгэх итгэлийн талаар ярьж байсан. Энэ итгэл танд, таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Өөртөө итгэхээс илүү өөрийнхөө төлөө явж чадах хэрэгтэй л дээ. Бид одоо улс орон, эх нутаг, найз нөхөд, ах дүү хамаатан садан гээд том том зүйл бодно. Дараа нь мэргэжил боловсрол, чиглэл салбар гээд л олон зүйлийг бид байнга боддог шүү дээ. Үүнээс өмнө өөрийнхөө тухай боддог байх хэрэгтэй юм шиг санагдсан. Би чадсан юм шиг санагддаг. Яагаад гэхээр би эхлээд мөнгөтэй болмоор, сайхан хувцас өмсмөөр, сурч боловсормоор, япон англи хэлийг ч бас сайн сурмаар байсан. Энэ бүхнийг 19, 20 насандаа зорьж байсан учраас л бүтээж чадсан. Дараа нь би гэр бүлтэй, хүүхэдтэй, сайхан гэр оронтой, унаа тэрэгтэй болмоор байсан. Хүн л юм чинь энэ бүхнийг боддог л байж таарна. Тэр зүйлийг цэвэр өөрийнхөө хөдөлмөрөөр бүтээж сурвал цаашдаа олон зүйлийг хийх чадвартай болно байх. Оройн хоол идэлгүй унтана гэж бодсон бол хоол идэлгүй унтаад, би өнөөдөр 100 үг цээжилнэ гэсэн бол өдөр болгон 100 үгээ цээжилдэг. Хүн өөрийгөө анхдагч гэж үзэх ёстой шүү дээ. Өөрийгөө ялж чадахгүй хүн цаашдаа олон зүйлийг хийж чадахгүй болж байгаа юм. Өрсөлдөгчөө ч ялж чадагүй. Тэр ч бүү хэл гэр бүлдээ, найз нөхөддөө тусална гэвэл худлаа болно.
-Та өөртөө үнэнч байж чаддаг хүн үү?
-Чаддаг учраас л би одоо бусдын төлөө хөдөлмөрлөж эхэлж байна.

-Улсын их хурлын гишүүн гэр бүлдээ зарцуулдаг цаг бага байдаг шиг санагддаг?
-Мэдээж маш бага байдаг. Улстөрчийн ажлын 70, 80 хувь нь ачаалал шүү дээ. Ард олны хүсэлт, улс орны асуудлууд, төрийн асуудлууд маш их байдаг. Харин үлдсэн 20, 30 хувь нь сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг байх. Сонгуульд ялалт байгуулах, бусдын талархлыг хүлээж, хүндлэгдэх нь сайхан. Улс төрийн энэ бүх ажил маш олон төрлийн адерналин ялгаруулдаг байх. Тиймээс л маш олон хүн улс төрд хүч үздэг байх. Маш хүчтэй кайф авч чаддаг. Өөрийнхөө бодож санасан зүйлийн үр дүнг бодитоор харна гэдэг асар их кайф амтлуулж байгаа л даа. Түүнээс бусдаар үр хүүхэдтэйгээ олон цагаар хамт байж чадахгүй, хүүхдүүдээ өөрийн гараар сайн хүмүүжүүлж чадахгүй гээд өдрийн найман цагийн ажил хийдэг хүмүүсээс өөр шүү дээ. Найман цаг ажиллаад үлдсэн цагаа гэр бүл, хүүхдүүддээ зориулдаг хүмүүст заримдаа атаархах юм даа. Нөгөө талаараа бусдад тусалж байна гэдэг маань надад их эрч хүч өгдөг. Тэндээс авсан эерэг энергиэ тодорхой хугацаанд гэр бүлдээ зарцуулж чаддаг учраас би одоо болтол энэ ажлыг хийж байгаа даа.

-Та өөрийгөө сайн аав, сайн хань гэдэг тодотголд хүрсэн хүн гэж боддог уу?
-Би тийм тодотголтой байж чадахгүй байх аа. Гэхдээ, би хүүхдүүддээ сайн боловсрол олгох нөхцөлийг бүрдүүлж чадна, тэдний сонгосон амьдралын хэв маягт хүндэтгэлтэй хандаж чадна, тэдэнд үлгэр дууриал үзүүлж чадна. Энэ мэтчилэн тодорхой хэмжээний аав хүний хувьд өөртөө хүлээсэн үүргийг биелүүлж чадна гэж боддог. Тэрнээс биш хүүхдийнхээ дотны зөвлөгч нь болж, хамтдаа гадуур зугаалж, тоглоомын талбай дээр өнжих байдлаар цаг гаргаж чадахгүй л байна.

-Ажлын өдөр хэдэн цагт эхлээд, хэдээс дуусдаг вэ?
-Оройдоо хоёр гурван цагаас нааш ажил дуусахгүй байгаа. Оройдоо чимээ шуугиан багатай учраас илүү суух бололцоотой. Оройтож унтахаар өглөө сэрэх цаг хойшлоод 9, 10 гэж босдог болоод байгаа даа.

-Та УИХ-ын гишүүн болох мөрөөдлөө биелүүлж чадсан. Зарим тохиолдолд үүнээсээ залхдаг уу?
-Залхахаасаа илүүтэйгээр сэтгэлээр унах тохиолдол их байдаг. Залуу насны бодол байх л даа. Бусдын төлөө олон зүйл санаачлан хийх гээд сэтгэлээсээ зүтгэж байхад маш олон төрлийн шүүмжлэлд өртдөг. Сонин хэвлэлээр муулууллах ч юм уу. Түүнээс биш миний залхах цаг болоогүй. Надад хийх зүйл их байна. Улс төрд орохдоо би Монгол улсыг Япон шиг хөгжилтэй болгоно гэж зорьсон.

-Улстөрчид маань Улсын их хурлын танхимд ороод
дөрөв, найман жилийн дотор асар хурдан хөгширч байх шиг харагддаг. Танд
ийм зүйл ажиглагдаж байна уу?
-Дөрвөн жилийн дотор арьсны үрчлээ их нэмэгдсэн байгаа. Харин сэтгэл санааны хувьд хөгшрөх цаг болоогүй байх аа гэж найдаж байгаа. Бид олон цаг хуралдаж, чийгтэй танхимд суудаг. Энэ ч бас их нөлөө үзүүлдэг байх.

-Та үргэлж костюм өмсдөг ажилтай. Албаны энэ хувцас танд таалагддаг уу?
-Би костюм өмсөх дургүй. Чөлөөт маягаар хувцаславал сайхан байдаг. Тэр дундаа жинсэн өмд, саравчтай малгай, ноосон цамц. Эрх чөлөөг мэдэрдэг гэх юм уу даа. Ялангуяа зангиа зүүх бүр дургүй, хоолой боочихоод хэцүү байдаг юм. Би ч УИХ-ын танхимд цөөхөн удаа зангиатай суусан даа. Аргагүй л ёслолын ажиллагааны үеэр бол зүүх ёстой.

-Та хэрвээ өөр мэргэжилтэй байсан бол гэж бодож байсан уу?
-Хэрэв өөр мэргэжилтэй байсан бол програмист л байх байлаа даа. Багаасаа тоонд дуртай, логик сэтгэлгээ сайтай хүү байлаа даа. Их сургуулийн диплом хамгаалалт их сайн л болж байсан юм даг.

-Гэрийнхээ хүнсийг цуглуулдаг уу?
-Хааяа нэг. Гэрийхэн зуслан явчихсан байхад ч юм уу, гэрт хүнгүй болсон үед л... Ер нь хүнс цуглуулах их сайхан шүү. Би их дуртай. Даанч тийм зав чөлөө гарахгүй юм даа.

-Хүссэн зүйлээ хийх гээд зав гарахгүй тохиолдол гардаг уу?
-Би өөрөө үнэхээр хүсэх юм бол хүссэн зүйлээ ямар ч тохиолдолд хийдэг л дээ. Хийж чадаагүй, хийхийг хүсээд байгаа зүйл одоохондоо алга. Харин хүүхдүүдтэйгээ ихэнх цагаа өнгөрөөх юмсан гэж боддог юм.

-Улстөрчийн гэргий байна гэдэг амаргүй. Таны их
ажлын хажуугаар ар гэрийн бүх ажлыг эхнэр тань нугалдаг байх. Эхнэрийн
чинь талаар сонирхмоор санагдлаа.
-Зургадугаар ангиасаа үерхсэн хоёр л доо. Одоо бараг 20 жил болж байна. Яагаа ч үгүй залуу байна. Гурван хүүхэдтэй. Манай эхнэр их дөлгөөхөн хүн байдаг юм. Их ухаантай. Ухаан нь ихэсчихээд, сэтгэлийн хөдлөл нь багасчихаад байгаа юм шиг байгаа юм.

-Хүүхдийн мөнгө авдаг уу?
-Мэдэхгүй ээ. Би тэр асуудалд оролцдоггүй. Монгол Улсын иргэн юм чинь авна байлгүй дээ. Сайн мэдэхгүй л байна.

-Гар утасны төлбөр, жийп машин унахыг хорьсон учраас бусад гишүүдэд дээрэлхүүлж байгаа гэж сонссон юм байна.
-Сүртэй юм байхгүй ээ. Миний гар утсыг авч нуугаад чи ер нь утсаар яах юм бэ гээд л, заримдаа чи ер нь машин унахаа боль доо, явган алх, чи наад костюмаа ямар мөнгөөр авсан юм гэх зэргээр тоглоом шоглоом хийдэг төдий.

-Та багадаа илтгэл тавьдаг байсан уу? Бусдын сэтгэлийн гүнд нэвтрэх авъяастай хүн юм шиг санагдлаа.
-Би тэр талаар бодож байгаагүй. Ер нь багадаа тайзан дээр гарч шүлэг унших тохиолдол байсан. Түүнээс биш философи уншаад хүн ямар байдгийг судалж байгаагүй. Харин өөрийгөө нээхийг л их хичээсэн дээ. Энэ дөрвөн жилд уншсан ном бол яавал улс орон хөгждог юм бэ, юу хийвэл дотоодийн нийт бүтээгдэхүүнийг 10 хувь биш хоёр гурав дахин нэмэгдүүлэх вэ гэсэн асуултын хариуг л олох зорилгоор л уншсан номнууд байгаа. Энэ хугацаанд миний бодол эргэцүүлэл үүнд л чиглэж байгаа даа. Түүнээс биш энэ хүн, тэр хүн юу гэж бодож байна гэх мэтийн, хүний дотоод бодол руу өнгийх зүйл дээр ажиллаж амжаагүй л гэж бодож явдаг юм.

-Та яагаад Ардчилсан намын гишүүн болсон юм бэ?
-Монгол улсад Ардчилсан нийгмийг бүтээх гэж зорьж байгуулагдсан нам. Монголд өөр нам байхгүй. Төрсөн ээж, өргөж авсан ээж хоёрын ялгаа ямар байдаг билээ. Яг түүн шиг ардчиллыг Ардчилсан нам ойлгоно уу гэхээс биш өөр зорилгоор нэгдсэн нам яаж бүтээх юм бэ. Хувьсгалт намыг ардчилалд хөл тавьсан нийгэм ч өөрөө ойлгохгүй ш дээ. Харилцаа соёл, дагаж мөрдөх дүрэм журмуудыг хэлээд энэ намуудаас аль нэгийг сонго гэвэл Ардчилсан намыг л сонгоно. Би Японы нийгмийн нэгэн хэсэг болчихоод Монголдоо ирэхэд миний стандартад нийцсэн нам Ардчилсан нам л байсан. Түүнээс биш Хувьсгалт нам ямар ч үүрэг хүлээхгүй. Урьд нь социализмыг байгуулах гэж үүссэн нам шүү дээ. Үүгээрээ бахархаж амьдардаг нам. Тийм учраас энэ улсуудад ардчилсан нийгэм унана уу босно уу гэдэг нь огт хамаагүй. Социализмыг байгуулах гэж мэрийж ирчихээд шал өөр, ардчилал гэдэг зүйлийг байгуулах их замд оролцогч нь болоод, одоо бүр удирдагч нь болоод байгаад их гайхаж байгаа.

-Одоогийн Японы хэмжэнд Монголыг хүргэнэ гэвэл бидэнд хэдэн жил шаардагдах вэ?
-Санаа нэгдсэн, нэг зорилготой хүмүүс их хуралд хамтран ажиллах юм бол болно. Япон чинь 40 жилийн хөгжилтэй орон. Харин бид хоёр дахин хурдацтай ажиллавал 20 жилийн дараа Японы өнөөдрийн хөгжилд хүрч чадна. Харин бие даасан үзэл бодолтой, олон намууд нэгдвэл бидний байгуулах гэж зорьсон нийгэм бий болохгүй. Хаант засаглалтай больё гэж байсан хүн л өнөөдөр төрийн асуудалд оролцоод, юу тэр хаант засаг, ардчилал гээд явж байвал би ойлгохгүй.

Т.Нипонь
Sun Jun 22, 2008 05:04
No comments:
Post a Comment