Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, January 18, 2010

Эрчүүдийн хайртай хүүхэлдэйн киноны супер бүсгүйчүүд


 “Glamour” сэтгүүл яагаад эрчүүдэд хүүхэлдэйн киноны эмэгтэй баатрууд таалагддаг талаар талаар өгүүлэхээр бэлтгэлээ. Энэ талаарх судалгаанд хамрагдсан эрчүүдийн сэтгэгдлээс харахад тэд Sharon Stone, Charlize Theron зэрэг Холливуудын халуухан бүсгүйчүүдээс илүүтэй хүүхэлдэйн киноны баатруудад сэтгэл татагддаг гэжээ. Тус сэтгүүлийнхэн судалгааны үр дүн дээр тулгуурлан сэтгэл судлаачийг урьж авчран дүгнэлт хийлгэсэн байна.

Fiona /Shrek/ 



Fiona гүнжид ямар ч асуудал байхгүй. Түүнийх нь төлөө ногоон арьс, биеийн төгс биш галбирыг нь ч уучилж чадна.

Сэтгэл судлаачийн дүгнэлт
Энэ бол намгийн ногоон мэлхийг үзэсгэлэнтэй гүнж болгон хувиргадаг тохиолдол биш. Харин эсрэгээрээ үзэсгэлэнтэй сайхан гүнж муухай мэлхий болж хувирсан. Тэр хэзээ ч ханхүүгийн тухай мөрөөддөггүйгээс гадна аристократ гэрлэлтээс /хөрөнгөтний/ зугтааж ордноосоо хүртэл оргодог. Fiona ямар ч асуудалгүйгээр намагт амьдрах чадвартай. Нөхрийнхөө муухай хэхэрч, унгах муу зуршлыг ч уучилдаг. Чихнийх нь том хулхийг ч тоодоггүй. Ихэнх эмэгтэйчүүд шиг романтик байдлыг нэг их шаардахгүй. Бас өдөр бүр хайртай гэдгээ нотол гэж шаардахгүй. Гэтэл ихэнх хүүхнүүд хайр сэтгэлээ байнга нотлохгүй л бол сэтгэл хангалуун байдаггүй шүү дээ. Энэ мэтчилэн дээр дурдсан зарим шалтгаанаас харахад Fiona бол эрчүүдийн амьдралынхаа эцсийн мөч хүртэл хамт байхыг хүсдэг эмэгтэйчүүдийн тод жишээ юм.

Tinker bell /Peter Pan/

 
Түүний далавчийг тоосонцрууд бүрхсэн байдаг. Тэр тоосонцрыг нь ашиглаж хүмүүс нисэх боломжтой. Динь-Динь хэнийг ч нисгэх чадалтай. Эрчүүд өөрийг нь нисгэж чадах эмэгтэйгээс өөр юуг мөрөөдөх вэ дээ.

Сэтгэл судлаачийн дүгнэлт
Ерөнхийдөө Динь Диньд дуртай эрчүүдийг ажиглавал “том болох”-ыг хүсдэггүй, “том болж” ч чаддаггүй хүмүүс байдаг. Киноны гол дүр Питр байнга сахилгагүй, томоогүй үйлдлүүд хийх дуртай. Харин Динь Динь дандаа түүнд тэр бүхнийг нь сэдэж өгдөг. Өөрөө ч ер нь тиймэрхүү томоогүй байдалд дуртай нэгэн. Тэр бяцхан шидэт авхай Питрт бүх л насаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжийг өгсөн жинхэнэ төгс найз эмэгтэй. Хэрвээ Питр шиг зан байдалтай эрэгтэйтэй учирвал та өөрийгөө байнга янз бүрийн сонирхолтой зүйлсээр хөгөлж түүний сэтгэлийн “авхай”, бас сайн найз нь болох хэрэгтэй шүү. Түүнтэй ижил сэтгэж, сонирхлыг нь хуваалц. Тэд саад бэрхшээлтэй тулгарлаа гэхэд ямар ч тохиолдолд битгий зогсоорой.

Marge /Simpson/


Энэ төгс эмэгтэй ямар ч нөхцөл байдлыг нөхөртөө тааруулж аятайхнаар зохицуулчихдаг. Үргэлж л нөхрийнхөө зан авирт тааруулж асуудлыг шийддэг. Ийм сахиусан тэнгэртэй тааралдахын тулд урьд насандаа ямар нэгэн сайн үйл хийсэн байх ёстой байх аа.

Сэтгэл судлаачийн дүгнэлт
Мөнхийн өөдрөг үзэлтэй Marge нөхөртөө тулгарсан асуудлыг амархан гэгч нь шийдчихээд дараагийн асуудал руу түвэггүйхэн ордог. Түүнийг жинхэнэ төгс эзэгтэй гэхэд хилсдэхгүй дээ. Тэр гэр бүлийнхээ санхүүгийн асуудлуудыг зохицуулахын хажуугаар нөхрийнхөө гэнэтийн сонин шийдвэрүүдэд эергээр хандаж эвтэйхнээр шийдэх арга сэдэж олдог. Жишээлбэл, нөхрийнхөө Энэтхэг рүү явах нэг өдрийн аяллаас татгалзаагүй. Шар айраг ууж, давсалсан самар иддэг муу зуршлыг нь ч хорихгүй. Marge эр нөхрөө барьж хорих нь маш дэмий гэдгийг сайн ойлгодог, ингэснээр ямар үр дагаварт хүрэхийг ч мэддэг. Тийм болохоороо л нөхрийнхөө дутагдлуудыг нүдээ аниад өнгөрөөчихдөг. Эмэгтэйчүүд та нар Marge-аас жишээ авах эсэх нь таны л хэрэг. Гэхдээ Marge-ийн гэр бүлийн политикийн үр дүнд тэдний гэр бүл аз жаргалтай амьдарч, тэд сайн хүүхдүүдийг өсгөж байна шүү дээ. Тэд гэр бүл салах тухай огтхон ч боддоггүй.

Gadget /Chip and Dale/ 


Тэр ерээд онд өсвөр насныхны хувьд “секс бэлгэ тэмдэг” болж байсан. Яагаад Gadget гэж? Тэр их хатуу зарчимч. Тэгсэн мөртлөө эмэгтэйлэг зан байдал нь харцуулын сэтгэлийг татмаар. Дулаахан, сэтгэлд их дотно санагддаг. Практик дээр бүх зүйлийг мэдэж байдаг.

Сэтгэл судлаачийн дүгнэлт
Gadget бол баг, хамт олноор ажиллаж чаддаг хүмүүсийн тод жишээ. Хэдийгээр тэр эмэгтэй ч гэсэн багийнхаа хамгийн хүнд хүчир ажлуудыг нугалдаг. Гэхдээ тэр хэзээ ч багийнхаа эрэгтэйчүүдийг эвгүй байдалд оруулах зүйл хийдэггүй. Хийсэн ажлынхаа яг оргил хэсэг дээр эрчүүдийн ард орчихно. Тэгэхээр нөгөөдүүл нь өөрсдийгөө хийсэн гэж бардамнана. Нисгэгчийн шилтэйгээ, гартаа засварын том түлхүүрээ барьчихсан байгаа нь ирээдүйн хүч чадалтай мундаг эмэгтэйчүүдийн дүрийг харуулсан юм. Гэхдээ түүнийг дандаа эрчүүдийн хийж чадахгүйг хийдэг хэтэрхий мундаг байдлаар нь харж болохгүй. Тэр моторын ард засвар хийгээд зогсож байхаас гадна маш сайн тогооч. Chip, Dale нар аврах ажиллагаануудаа дуусгачихаад гэртээ ирэнгүүтээ шууд л хоолны өрөө рүү гүйлддэг. Түүн шиг эмэгтэйд эрчүүд бүгд л унаж тусна даа.

Jessica Rabbit /Who Censored Roger Rabbit?/ 


Тэр Jessica Alba шиг дур булаам, Jessica Biel шиг дур булаам, Jessica Simpson шиг авъяастай. Ийм “цуглуулга” болсон эмэгтэйг олно гэдэг их хэцүү. Эрэгтэй хүн бүрт лав ийм аз тохиохгүй биз. Хэрвээ тэр бодит байсан бол Мэрилин Монрогийн оронд ерөнхийлөгчийн амраг байж болох л байсан. Гэхдээ Roger Rabbit нууц амраг болохгүй л болов уу. Тэр өөрийнхөө эрэгтэйд энэ дэлхийн бусад хүүхнүүд нөхрөө хайрладгаас хэд дахин илүү хайртай.

Сэтгэл судлаачийн дүгнэлт
Jessica Rabbit яахын аргагүй жинхэнэ эмэгтэйлэг байдлын төлөөлөгч. Тэр маш бариу даашинз өмсдөг. Бараг л удахгүй оёдлоороо задарчих вий гэж өмнөөс нь санаа зовмоор тийм бариу даашинз, түүндээ дөнгөж далдлагдах төдий дур булаам хөх гээд түүнд ерөөсөө тайлбар хэрэггүй. Тэр энэ дэлхий дээрх хамгийн л тачаангуй эмэгтэй. Эр хүнийг татах бүх зүйл түүнд бий.

Lois /Griffin/ 

Тамхины хайрцагнаас гарсан эгдүүтэй чөтгөрхөн. Анх түүнийг харахад энгийн л нэг гэрийн эзэгтэй. Гэтэл тэр энгийн л нэг гэрийн эзэгтэй гэсэн том хаалтны цаана түүнд эрчүүдийг татах том увдис байдаг. Хүмүүсийн нүдэн дээр ерөнхийдөө энгийн сайхан эмэгтэй боловч нөхөртэйгээ хоёулхнаа байх үедээ тэр энэ дэлхий дээрх хамгийн тачаангуй нэгэн болно. Ийм бүсгүйд ямар ч эрэгтэй дуртай байх болов уу.

Сэтгэл зүйчийн дүгнэлт
 Өглөө Lois гал тогооны өрөөндөө маш сайхан үнэртэй жигнэмэг хийгээд зогсож байна. Харин орой нь секси хөхний даруулга гаргаж ирээд зүүдэг. Ийм л олон талтай бүсгүй дээ. Өдөрт гурван удаа сайхан хоол хийнэ, дээрээс нь чийгтэй цэвэрлэгээг мартана гэж байхгүй. Гэрийн сайн эзэгтэй байхын хажуугаар тэр дур булаам байдлаа хадгалсаар л байдаг. Эхнэрийнхээ ачаар нөхөр нь сэтгэл хангалуун, хүчтэй байгаагаа мэдэрдэг. Ийм эрс тэс ялгарлыг бид ч бас сурахад илүүдэхгүй шүү.

1 comment: