“Морин
хуур урлаач ах дүү гурав хувийн студитэй болжээ” гэсэн мэдээ сонсоод
100 айл орчмын замаар хурдлан алхав. Хайж байсан газар маань үйлдвэрлэл
урлалын сургуулийн зүүн талд байрлах бөгөөд“Пегасус” гэсэн хаягтай байв.
Үлгэрт гардаг далавчтай морины тухай бодмогцоо морин хуурын аялгууг
домогтой холбож бодохыг хичээлээ. Хаалгаар ормогц Б.Баярсайхан хэмээх
залуу танилцсан юм. Тэрбээр морин хуурч Бат-Эрдэнийн санаачлан
байгууулсан “Дэлхийн морин хуурын холбоо”-нд хөгжмийн зэмсэг урлаачдыг
төлөөлөн ажилладаг юм билээ. Харин одоо ах Б.Шинэбаяр, дүү
Б.Баярсүрэн нартайгаа хамтран “Пегасус” студийг байгуулсан гэж байлаа.
Ах дүү гурвыг бүтээлүүд Америкт байдаг “Дэлхийн хөгжмийн зэмсгийн музей”
буюу “MIM” музейд хадгалагддаг гэсэн шүү.
-Хэдэн жил хуур урлаж байна вэ?-16 гаруй жил энэ ажлыг хийж байна даа.
-Энэ хугацаанд хичнээн хуур урласан бэ?
-Яг тоолж байгаагүй юм байна шүү. Багцаалбал хэдэн зуу л гэж хэлэх байх.
-Нэг морин хуурыг хэдий хэр хугацаанд хийж дуусдаг вэ?
-Ямар төрлийн хуур гэдгээсэ хамаарч янз бүр байна. Мэргэжлийн хуурч, оюутнууд болон өөр загвараар хуур хийлгэх хүсэлтэй хүмүүс олон байдаг. Хус модоор хийсэн хуур гэхэд л ширхэг нь өөр, утасны хэмжээ болон дуугаралт нь өөр байх жишээтэй. Ер нь төвлөрч байгаад нэг хуур хийхэд хугацаа их ордог. Тэгж хийсэн хуурыг урлаачийн гарын бүтээл гэдэг л дээ. Гол нь үйлдвэрийн аргаар хийдэггүй гэсэн үг л дээ.
-Үйлдвэрийн арга гэдэг нь юу вэ?
-Их бие буюу царыг дагнан хийдэг хүн байхад утсыг нь татаж хөглөх өөр ажилтан байна гэсэн үг. Олон хүний хамтарсан бүтээлийг л үйлдвэрийн бүтээл гэдэг.
-Тэгвэл урлаачийн гарын бүтээл, үйлдвэрийн аргаар хийсэн хуураас ялгардаг уу?
-Анх хуурдахад онцын ялгаа ажиглагдахгүй. Жаахан удаан тоглох юм бол өөр болдог.
-Хөгжмийн зэмсгийг тусгайлан бэлтгэсэн модоор хийдэг гэж сонсож байсан юм байна.
-Хөгжмийн зэмсэг их мэдрэмтгий эд. Чийгтэй модоор хийвэл цууралт үүсдэг, гаждаг. Ер нь байгалийн жамаараа хатсан модыг бид бүтээлдээ ашиглах ёстой. Хөгжим маань илүү бат бөх болохын шинж. Бидэнд арваад жил хатсан мод бий. Гэхдээ зарим модыг хурдан хатаах арга хэрэглэдэг л дээ. Гурван жилийн дотор ч хатааж болдог.
-Таны урласан морин хуур ямар үнэтэй вэ?
-Манайх сая шинэ студийнхээ байранд нүүж очоод зарим хөгжмийн зэмсэгээ хямдруулсан. Ерөнхийдөө 350 мянга орчим төгрөгийн ханштай байдаг. Харин мастер хуур 750 мянгаас хэлбэлзэнэ.
-Мастер хуур нь ямар эд вэ, Яагаад илүү үнэтэй байга юм?
-Хээ угалз болон нэмэлт чимэглэл орсон байдаг юм. Тэгээд ч мастер хуур хийхэд нарийн ажиллагаа их орно.
-Монголд хичнээн хөгжмийн зэмсэг урлаач байдаг вэ?
-Цөөхөн шүү. Миний мэдэхийн зургаа байгаа. Харин мастер хуур хийдэг нь гурав.
-Ер нь хөгжмийн зэмсэг урлаач бэлтгэдэг сургууль байдаг юм уу, Жишээ нь та хаана, яаж сурав?
-Одоо ч тийм сургууль байхгүй дээ. Дээхнэ үед Монголын үндэсний хөгжмийн зэмсгийн үйлдвэр гэж байсан юм. Тэнд ажиллаж, дагалдан хийж байсан хүмүүс л одоо хувийн урлан байгуулж, өдийг хүртэл энэ ажлаа хийж байгаа даа. Харин би дунд сургуульд байхдаа сийлбэр сурч байсан юм. Тухайн үед Жүгдэр багш намайг хөгжмийн зэмсэг урлаач болгоно гээд шавиа болгосон.
-Хуур урлахын тулд сийлбэр сайн хийдэг байх хэрэгтэй юу?
-Яг тэгж ойлгож болохгүй. Морин хуур хийхэд маш нарийн тооцоо, авъяас хэрэгтэй гэдэг юм билээ. Гэхдээ сийлбэрчид сувинерийн зориулалттай морин хуур хийж борлуулдаг боловч жинхэнэ хуур хийсэн байх нь тун ховор. Учир нь хуур дуугаргах гэдэг хамгийн чухал зүйл. Энгийн нэг модыг аялгуу гаргадаг болгох тийм амархан санагдаж байна уу?
-Тэр талаар бодож байгаагүй юм байна. Тэгээд дуугаралт гаргахын тулд юу хийдэг юм бэ?
-Ишний гэдийлт, модны бүтэц нөлөөлнө. Тэр ч бүү хэл их биеийг хийх модны зузаан нимгэнээс хамаарч дуугаралт өөрчлөгддөг юм.
-Тэгэхээр морин хуурчид өөрийн хүссэн дуугаралттай зэмсгийг захиалж болох нь ээ?
-Ерөнхийдөө захиална. Сонгодог хөгжим хүрэх төдийд дугарах ёстой байдаг. Харин хуучны аяз тоглодог хөгжимчид бүдүүн дуугаралттай, ширэн цартайг захиалдаг.
-Зарим морин хуурны царны урд талыг арьс, ширээр хийчихсэн харагддаг шүү. Энэ ямар учиртай юм бэ?
-Урьд нь морин хуур ширэн нүүртэй байдаг байсан. Харин Оросын хийлийн мастер Деннис Яровой гэдэг хүн морин хуурын тухай судалгаа хийгээд, модон нүүртэй хийж болохыг санаачилсан юм билээ. Үүнийгээ манай хэдэн хөгжмийн зэмсэг урлаачдад зааж өгсөн гэдэг. Тухай үед Филатова тэр хүнийг Монголд урьж авчирсан гэсэн.
-Хөгжмийн зэмсэг хичнээн жилийн настай байдаг вэ, Эдэлгээ хэр удаан бэ?
-Хөгжимчнөөс л хамаарна даа. Ардын жүжигчин Ч.Батсайхан гэдэг хүнд Б.Жүгдэр багшийн хийж өгсөн морин хуур байдаг юм. 32 жилийг элээсэн гэнэ билээ. Харин одоо тэр хуураа тахьчихсан байгаа гэсэн. Ч.Батсайхан гуай хуураа тоглож яваад ардын жүжигчин цол хүртсэн цорын ганц хүн шүү. Бусад нь дандаа тэтгэвэртээ гарсаныхаа дараа шагнал авсан гэдэг.
-Морин хуур хийхэд нууц жор бий юу, танай урлангийн хуур мэдээж бусад урлангийн бүтээлээс ялгарах онцлогтой л байх.
-Нууц жор гээд байх юу ч байхав дээ. Ямар ч байсан хуурчид хэний хийсэн хөгжим гэдгийг төвөггүйхэн гадарлачихна. Магадгүй урлаачийн өөрийнх нь онцлог бүтээлдээ шингэдэг байх. Уг нь хуур хийх стандарт хэмжээ гэж байх ёстой. Гэхдээ толгойн хэсгийг хийхдээ яг хэмжээнд баригдаж хийнэ гэдэг хэцүү. Ялангуяа захиалгын хөгжим янз бүр байдаг. Арслан, луу толгойтой хуур захиалах нь элбэг. Харин товшуур хөгжмийг хун, ямаан толгойтой захиалдаг даа.
-Өөр төрлийн хөгжмий зэмсэг хийдэг юм уу, хичнээн төрлийн хөгжим хийх вэ?
-Товшуур, ятга, хуучир, их хуур зэргийг хийнэ. Гэхдээ өөр зэмсэг хийхдээ тийм ч дуртай биш. Зав чөлөөгөөрөө л хийдэг юм. Ер нь морин хуураар дагнахыг хичээдэг юм.
-Энэ бүхнийг ганцаараа суугаад хийдэг гэж үү?
-Анх дүү маань сийлбэр хийж, ах дуугаралтыг тааруулдаг байсан. Харин одоо бол өөр өөрсдийн хувийн бүтээл дээрээ анхаардаг болсон болохоор хамтарсан бүтээл хийгээд байдаггүй. Гэхдээ дүү маань ерөнхий зураг төслийг гаргаж өгч байгаа даа.
-Танай урланд байнгын үйлчлүүлэгч бий юу?
-Байнгын үйлчлүүлэгч байлгүй яахав. Оюутнууд ч их ирдэг. Түүнээс гадна Алтантуг гээд морин хуурч бий. Одоо Өвөрмонголд морин хуурын багш хийж байгаа. Тэдний морин хуурын дуугаралт, темпэр өөр байдаг болохоор манайд хуур захиалдаг юм.
-“Пегасус” студийнхээ талаар яриач. Хамгийн түрүүнд домогт гардаг тэр далавчтай морь нээрэн морин хуур шиг янцгаадаг байсан юм болов уу гэсэн бодол төрсөн шүү.
-Тийм үү. Бид ч гэсэн билэгдэлийг нь бодож ийм нэр өгсөн.. Морин хуур миний хэзээ ч харж байгаагүй тэнгэрийн морьдийн чимээг гаргадаг ч юм бил үү. Энэ студид хөгжмийн зэмсэгийн худалдаа, урлангаа нэгтгээд нэгэн цогц болгосон. Захиалгаар хөгжмийн зэмсэг хийхээс гадна, бэлэн зэмсэг худалдаалж байгаа. Бас үндэсний хөгжмийн сургалт явуулах талаар төлөвлөгөө бий. Хамгийн түрүүнд жижигхэн тоглолтын танхимдаа морин хуур болон амьд хөгжмийн тоглолт хийх ажлаа амжуулчихмаар байгаа юм.
-Тоглолтын танхимдаа морин хуурын тоглолт үзүүлэх хэрэг үү?
-Тийм ээ. Морин хуурыг ойроос сонсох ямар болохыг чи мэдэх үү?
-Хүүхэд байхдаа л мэддэг байсан байх аа. Намайг жаахан байхад Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гуай гэрт ирээд гэрийн жавар үргээнэ ээ гээд, хоймортоо залсан хуурыг хөглөн, хуурдаж өгдөг байлаа. Зүрхний цохилт хуурын хэмнэлээр цохилохыг одоо хэр мартдаггүй шүү.
-Энэ чинь л ойроос сонсохын утга учир шүү дээ. Тийм болохоор л би жижигхэн тоглолт хийх клубтэй болохыг хүссэн юм. Хүмүүс энэ гайхалтай хөгжмийг ойроос сонсож, мэдрэх хэрэгтэй. Үнэндээ би өөрөө ч морин хуур, үндэсий хөгжим зэргийг нэг их сонирхдог байгаагүй ээ. Дэлгэцээр гадаг уртын дуу, морин хуурыг нийтэд нь “хөдөө” л гэж боддог байлаа. Харин аз таарч морин хуурын амьд дугаралтыг сонсох завшаан надад таарсан юм. Би анх удаа л үндэсний хөгжимийг биширсэн минь тэр байх аа. Харин одоо би хуур урлаад сууж байна. Энэ хөгжимд ямар их татагдсаныг хийж буй зүйлээс минь харж болохоор байгаа биз.
-Та өөрөө хуурддаг уу?
-Мундаг хөгжимчдийн хажууд би өөрийгөө хуурддаг гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хөгжмийн зэмсэг урладаг хүний хувьд бага зэрэг оролдоно шүү.
-Танай дэлгүүрт морин толгойтой хийл байсан. Гадаадын хөгжмийн зэмсэгийг үндэсний хэв маягтаа оруулсан нь их таалагдсан шүү.
-Би хийл их сонирхдог. Английн хийлийн мастер Таркуйн Болтон гэдэг хүнтэй хоёр жил гаруй хугацаанд хамтран ажилласан. Энэ хугацаандаа Айлт буюу эрдүү хийл хийж сурсан. Ирээд Монголд анх удаа хийл урласан юм. Өөрийн гэсэн хэв маягыг харуулахын тулд морин толгойтой хийсэн.
-Та тэгээд хөгжимчин болохгүй яасан юм бэ?
-Би хөгжим урлахдаа илүү дуртай. Тэгээд ч хөгжимчин байлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Би дуртай үедээ хөгжим тоглож чадаж байна.
“Пегасус” урлангаас гарахдаа би морин хуур хэрхэн бүтдэг тухай домгийг сонссондоо баяртай байлаа. Тийм ээ, домогт гардаг далавчтай морины дуу хоолойг бодит амьдралд хувиргаж чаддаг хөгжмийн зэмсэг урлаачдад талархах хэрэгтэй.

No comments:
Post a Comment