Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, September 27, 2006

Л. Энх-Амгалан: Би этгээд хавтастай, тоосонд дарагдсан ном байх байсан



2006 оны 9 сарын 27-нд хийсэн ярилцлага байна даа. "Миний гэр" сэтгүүлд ажиллаж байхдаа. Энэ ярилцлага маань 2008 он хүртэл "Ардын эрх" сонин, "Metromusic" сэтгүүл энэ тэрт хэвлэгдсэн байгаа даа...

 Б.Галсансүхийн шүлэгт гардаг шиг “Өрөө хөлслөгч, өрөнд баригдагч, гэнэт гуниглагч, муухай аашт, сайхан зант, үрэлгэн загнагч, өмд худалдан авагч, ханиад хүрэгч, хааяа найрлагч, ухаангүй дурлагч, шуугиан таригч, чимээгүй амьдрагч, шинэчлэлийг гүйцэтгэгч, уламжлалыг судлагч, мөн идиалист, шөнө зүүдлэгч, сахлаа хусагч” хүнтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Түүний байгаа байдал нь дотоод ертөнцийнх нь сүүдэр гэлтэй. Эрхэм уншигч та бүхэнтэй уулзуулах гэж байгаа хүн маань Нисванис хамтлагийн ахлагч Амгаа биш харин монгол улсын иргэн Энх-Амгалан гэдэг залуу юм. Бидний бэлтгэсэн халуухан яриаг сонирхохоосоо өмнө хүйтэн ундаа дэргэдээ тавиад, сууж байгаа газраа эвтэйхэн шигдчихээрэй.