Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, July 17, 2007

Дизайнер Н.Соёлмаа: Би сая доллартай болмоор байна

Түүнтэй ярилцахад үнэхээрийн түвэгтэй юм. Лав л миний ярилцлага хийж байсан бусад хүмүүсээс бараг хамгийн түвэгтэй нь. Магадгүй бас хамгийн сонирхолтой нь.
Тэр хэд гуравхан үг хэлээд л босоод явчих юм. Одоо болоо, гүйцээ. Би ажилтай байна. Үгүй ээ, чи чинь яасан хүний үг ойлгодоггүй юм бэ? Завгүй гээд байхад чинь хүн шалгаагаад зогсох  юм... гэсээр буцаад хүрч ирнэ. Ингэж хэлэх тусам нь цаашаа ярилцах хүсэл улам төрж явмааргүй санагдахыг яана.  Угаасаа л түүний араншин гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Харин ч бүр яг өөрийнхөөрөө байдаг түүнд алга ташмаар санагдсан. Сайн таньж мэдэхгүй хүмүүс “муухай ааштай” гэж эндүүрмээр түүний хэтэрхий шулуун байдал, үг үйлдэл нь бусдын сонирхлыг бүр ч ихээр татдаг бололтой.  Хувцас хунартай хориод жил ноцолдсон гэж өөрийгөө тодорхойлох түүнийг мэдээж дизайнер Соёлмаа гэдэг. аптаун сэтгүүлийн анхны дугаарт зориулан хийж байсан ярилцлага маань энэ байна даа...