Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, January 14, 2008

“Алтан ураг”: Хуриманд оччихоод сүйт бүсгүйд нь зориулж аймаар рок тоглоод байж болохгүй биз дээ

“Эрт цагт Алтан Ургийн хаад морин дэл дээр, сэлэм далайсаар дэлхийд нэрээ дуурсгасан түүхтэй. Хорин нэгдүгээр зууны “Алтан ураг” хөгжимийн зэмсэг болоод хэзээ ч үл тасрах Монгол аялгуугаар хүмүүний сэтгэл зүрхний нарийн утсыг хөндөх болно” хэмээн ярьцгаах хөгжимчидийн нүдэнд оч бадарч, сэтгэл зүрхэнд нь талын яруу аялгуу эгшиглэж байх шиг санагдсан. Магадгүй индэр мөнгөн хуурын эгшигэнд хатгуулчихсан сэтгэлд минь Монгол нутгийн салхи исгэрээ юм болов уу...