Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, May 25, 2008

Темон: Лекц уншина гэдэг тайзан дээрээс сургамж айлдахтай адилгүй


Өнөөдөр миний гар дээр “Super speaker” нэртэй шинэхэн ном дэлгээстэй байна. Харилцааны соёлоор хэний ч талархал сайшаалыг хүлээх хүсэлтэй хүн бүрийн шиээний ном. Үүнтэй холбогдуулан уг номын зохиолч дуучин Темон маань маргааш буюу тавдугаар сарын 26-ны 14 цагт “UB Palace”-д “Бэрхшээл бүхэнд гарц бий” нэртэй лекцээ та бүхэнд толилуулах гэж байна. Энэхүү лекц сурагчийн ширээг орхин, оюутны ширээний босгыг алхах гэж байгаа залууст зориулагдах бөгөөд үнэ төлбөргүй.

Thursday, May 8, 2008

ВХ: Би өөрийгөө царайлаг гэж хэлэхгүй


/2008 оны 5 сарын 8/  

Залуу дуучин ВХ-тэй ярилцлага хийх гэж ямар удаан хөөцөлдсөнөө хэлээд ч хэрэггүй байх. Аз таарч өчигдөр ВХ Их засаг сургууль дээр ярилцлага өгөхөөр ирсэн юм. Хүзүүгээрээ улаан алчуур ороож, дэгжин малгай духдуулжээ.Ойртоод ирмэгц нь жижиг,жижиг цагаан таван хошуутай хар цүнх нь нүд булааж байлаа.

-За сайн байна уу, ВХ ээ. Хоёулаа ямар ч их хөөцөлдөв дөө. Та ер нь сэтгүүлчидтэй муур, хулгана болж тоглох дуртай юм аа даа?
-Энд, тэнд очоод долоон булчирхайгаа тоочоод явах сонирхол төрдөггүй л дээ. Жаахан хаалттай байх дуртай.

Monday, April 21, 2008

Дуучин Нара: Яагаад эмэгтэй хүн мөнгөтэй байж болдоггүй юм бэ?

-Би таныг их л хээнцэр эмэгтэй гэж боддог ш дээ. Өсгийтэй гутал, богино банзалтай, нэг л их будаг шунх болсон хүн ирнэ гэж төсөөлж байлаа?
-Хэ хэ хэ. Ихэнх хүмүүсийн төсөөлөл тиймэрхүү байдаг байх аа. Нэг л их дэрвийж сэрвийсэн эмэгтэй гээд л. Би чинь энгийн үед байгаагаараа л байдаг ш дээ. Пүүз жинс өмсч, үсээ задгай тавиад, бага зэргийн будалттай явж болно биз дээ.

Thursday, April 10, 2008

Люмино хамтлагийн ахлагч Тэмүжин: Гэр бүлийн амьдрал таалагдаж байгаа


Монголын хип хоп урлагийн анхдагч "Люмино" хамтлаг энэ жил 10 нас хүрнэ. Хамтлагийн ахлагч МС буюу Тэмүжинтэй уулзаж ярилцлаа. Саяхан л хэн нэгнийг хайрлахыг хүсч байгаа тухайгаа ярьж байсан бол тэр одоо гэр бүл зохиож, хоёр ч хүүхдийн аав болжээ. Түүний амьдралын хэв маягт асар том өөрчлөлт гарсан хэдий ч уран бүтээлээ орхихгүй гэдгээ сонсогчиддоо хэлэхийг хүссэн юм.

Wednesday, April 2, 2008

Топ модель Г.Уранцэцэг: Найз залуу, тэрний дараагийн найз залууг бодно гэдэг одоо утгагүй асуудал


2008 оны топ модель Уранцэцэг. Түүний содон дүр төрх болоод харц нь тайзыг тэр чигээр нь өөртөө уусгачихсан юм шиг нэг л содон хөдөлгөөн түүнээс олж хардаг. Хүмүүнлэгийн ухааны сургуулийн төгсөх курсийн оюутан Урнаатай сургуулийнх нь буфетэнд болзсон юм. Тайзан дээр хувцас гайхуулан алхдаг эмэгтэйг хүлээж суусан боловч энгийн л нэг эмэгтэй өмнө минь хүрээд ирсэнийг нуух юун. Загварын гэх тодотголтой энэ том ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзэлж, шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхдаг энэ бүсгүй өдгөө 23 настай. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-нд түүний төрсөн өдөр.

Monday, March 24, 2008

Н.Сүндэриа: Төөрч будилахгүйн тулд зохиосон хөгжмийн урсгалууд нь төөрмөөр олон болчихсон


Гараараа дүүрэн бөгж зүүдэг хүмүүс хэтэрхий нүсэр харагддаг. Гэхдээ түүний зүүсэн бөгжнүүд яагаад ч юм нэг л өөр. Гоёмсог гэхээсээ илүү дулаахан мэдрэмжийг төрүүлж байсан юм. Магадгүй надтай ярилцаж байсан хүмүүсээс хамгийн тод нь Сүндэриа байх аа.
Ямар ч хүлээсэнд баригдалгүйгээр өөрийнхөө санаа бодлыг хурц илэрхийлж чаддаг хэрнээ бусдын үгийг үгүйсгэж, өөрийнхөөрөө зөрүүдэлэхгүй нь сонин. Бусдын хувьд гаж ч гэмээр сэтгэхүй нь түүнийг улам чимдэг юм шиг санагдсан шүү. Тэр байгалийн хүч болоод, оюун санааны довтолгооныг юу юунаас ч илүү эрхэмлэдэг гэдгээ хэлж байсан юм. Хөгжмийн ертөнцөд маань өнгө хөг нэмэхээр уран бүтээлийн довтолгооноо эхлээд буй дуучин Сүндэриа. Түүний клипнээс утсан хүүхэлдэйн амьдралыг үзэж болно. Шинэхэн ертөнцөд тавтай морил...

Monday, March 17, 2008

Quiza: Би өөрт оногдсон ачааг үүрэх хүчтэй болтлоо хүлээдэг хүн биш

Хип хоп бол түүний бухимдалыг тайлах зэвсэг. Сүүлийн үед хотын соёлыг түгээнэ гээд“I love new UB” клуб байгуулж залуусыг хошууруулж байгаа нь надад ч бас таалагдаад байгаа. Quiza тамхиныхаа ишийг хогийн саванд хийдэг нь иргэний үүргээ хэрхэн биелүүлдэгийг илтгэх мэт. Намайг ярилцлага авахаар очих үед циркийн хажууд дуулгавартай нь аргагүй зогсоод зураг авхуулж байсан юм. Харин дараа нь Сүхбаатарын талбай. Эцэст нь зураг авалт дуусч Irish-ын тагтан дээр бидний ярилцлага эхэллээ. Урьд нь Quiza хаана ч хувийн амьдралынхаа тухай ингэж дэлгэрэнгүй ярьж байгаагүйг энд хэлэхэд илүүц биз. Quiza-гийн улаан фэнүүд мэдэх ёстой зүйлсийг энэ ярилцдагад шингээсэн учраас нэг газар эвээ олж суугаад, Quiza-гийн тухай сонирхоорой.


Mеtro music сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагаа бүрэн эхээр нь орууллаа... 

Anton Mosimann: Хайсан хүнсний бүтээгдэхүүнээ Монголоос олж авчихаад их гайхсан шүү


         Дэлхийн шилдэг тогооч Монголд айлчлаад буцлаа. Тэр зүгээр ч нэг шилдэг тогооч биш, дэлхийд нэг дүгээрт бичигддэг хамгийн сайн гэх тодотголыг зүй ёсоор хүртэх эрхтэй алдарт тогооч. 50 жил тогоочын үүрэг гүйцэтгэж, амтат хоолоороо алдаршсан хүнийг хатан хааны одонгоор шагнадаг. Харин Anton Mosimann Obe хоёр ч одонтой. Анхныхаа одонг 28 настайдаа хүртсэн гээд бодохоор түүний чадварыг маш өндөрөөр үнэлжээ. Харин гадаад үзэмжийг нь тогтож ажиглавал тас хар өнгийн гялалзсан гутал, өмднийх нь цаанаас час улаан оймс цухуйж байлаа. Харин туслах тогооч нартаа үүрэг огч, гараагаа даллаж, зангаж байгаа нь яг л усан онгоцны ахмадыг санагдуулам. 60 хоногын хугацаатайгаар авто аялал хийж байгаа тэрээр Монголд ирээд тав хонож байхад нь бид уулсан юм. Машин нь эвдэрсэн учир сэлбэгээ захиалчихаад хүлээж байгаа гэнэ. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө эрхэм уншигч танд хүргэе.

Monday, January 14, 2008

“Алтан ураг”: Хуриманд оччихоод сүйт бүсгүйд нь зориулж аймаар рок тоглоод байж болохгүй биз дээ

“Эрт цагт Алтан Ургийн хаад морин дэл дээр, сэлэм далайсаар дэлхийд нэрээ дуурсгасан түүхтэй. Хорин нэгдүгээр зууны “Алтан ураг” хөгжимийн зэмсэг болоод хэзээ ч үл тасрах Монгол аялгуугаар хүмүүний сэтгэл зүрхний нарийн утсыг хөндөх болно” хэмээн ярьцгаах хөгжимчидийн нүдэнд оч бадарч, сэтгэл зүрхэнд нь талын яруу аялгуу эгшиглэж байх шиг санагдсан. Магадгүй индэр мөнгөн хуурын эгшигэнд хатгуулчихсан сэтгэлд минь Монгол нутгийн салхи исгэрээ юм болов уу...