Төмөр хочит Майк Тайсон мэргэжлийн боксын хүнд жингийн аварга. Маш олон тэмцээнд агуу ялалт байгуулж байсан тэрбээр манай өнөөдрийн зочны сэнтийд заларч байна.
Үргэлж шинийг сэрж, мэдэрдэг мэргэн уншигч Таны оюуны таашаалд энэхүү блогоо "нэмэрлэж" байна. Энэхүү блогт би өөрийн ярилцлагаас сорлон, хадгалдаг билээ. 2005 оноос эхэлсэн энэ ажлаа нэлээд олон удаа завсарлаж байлаа. Улам улам дотогшоо алсарсаар байгаа оюун санаа хийгээд агуу их бүхэнд тэмүүлэх гүн гүнзгий "дурлал" минь намайг утга зохиол, яруу найраг болоод шинжлэх ухаан, далдын ертөнцийн нууц бүхэнд шимтүүлсэн. Би утга зохиол, сэтгүүл зүй гэсэн хоёр сонголтын тэг дунд нь гацсан нэгэн билээ
Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...
Monday, December 24, 2012
Monday, December 17, 2012
“ЦАХИЛГААН” БОЛТ: ЗАРИМДАА ДҮРЭМ ЗӨРЧМӨӨР САНАГДДАГ
Ямайкийн
ойрын зайн гүйгч, олимпийн гурван алтан медальтай тамирчин Усайн Сент
Лео Болт аль хэдийнэ дэлхийг алмайруулсан жинхэнэ алдартан болжээ. Тэр
бол нэг олимпод дэлхийн гурван дээд амжилт тогтоосон анхны хүн. Бас 100,
200 метрийн гүйлтэд олимп, дэлхийн аварга цолыг зэрэг эзэмшиж байгаа
цор ганц тамирчин. У.Болт одоо зөвхөн өөрийнхөө амжилтыг эвдэх л гэж
гүйдэг гээд хэлчихэж болно. Пирс Морганы энэ удаагийн зочин “Цахилгаан”
Болт юм.
Sunday, December 16, 2012
Амьдрал цэгээс хязгааргүй алсрах гурван зураас
Манай
сонин “Ринг” хэмээх сонирхолтой булантай байв. Өөр өөр байр суурьтай
зочид үзэл бодлоор тулалдах ярилцлагын ринг бидэнд аливаа зүйлийг
эргэцүүлэхэд дөхөм болдог байв. Тиймээс одоо “Ринг” булангаа сэргээн,
мэргэн уншигч танд хүргэж байна. Ярилцлагын рингэнд “супернэгдэлчин”
Ч.Эрдэнэ, түүхийн ухааны профессор Н.Нагаанбуу, “Цаглашгүй гэрэлт”
шүтээн урлалын төвийн тэргүүн, бурхан урлаач Д.Ухаанзаяа нар хүрэлцэн
ирлээ. Тэдний “тулаан” маш хүлээцтэй, тогтуун өрнөснийг дурдалгүй өнгөрч
болохгүй. Хэдийгээр тэдний санаа оноо, сурсан судалсан зүйлс нь өөр өөр
ч хүн төрөлхтний нийтлэг асуудал, оюун санааны тухайд нэгэн чигт хандаж
байсан юм. Энэ нь хүн бүхэн дотроо сайн сайхны гэрэл цацруулдаг болохын
жижигхэн баталгаа билээ. Бидний яриа олон сэдвийг хамарч байгаа тул
бараг л асуултгүй хөвөрсөн юм.
Гэрэл зургийг Г.Эрдэнэтуяа
Зүүн гар талаас Д.Ухаанзаяа, Ч.Эрдэнэ, Н.Нагаанбуу
Friday, December 14, 2012
Т.Мандир: Хэлэхээс зовмоор юм, өөрөөрөө их бахархаж байна
“Хорин нэгэн зул”-ын баатрууд бүгд л уужуухан байсныг бодохоор ингэж дүрсэлсэн Т.Мандир гуай ч гэсэн тийм байх гэж таамаглаж байв. Түүний зохиолын найруулга ямар гайхалтай болохыг мэдрэх тусам зүрхшээх сэтгэл аяндаа төрнө. Гэсэн ч тэр намайг тайвшруулах мэт аядуу зөөлөн ярьж байлаа. Бид түүний найзын эрхлэн гаргадаг “ТB долоо хоног” сэтгүүлийн байранд уулзсан юм.
Monday, December 10, 2012
Рожер Мур:Даниель Крэйг жинхэнэ алуурчин байжээ
Жэймс Бонд цувралын 23 дугаар анги болох “Skyfall” үзэгчдийг шуугиулсан хэвээр байна. Уг кино анх 1962 онд дэлгэцнээ гарч байжээ. Тэгвэл Жэймс Бондын дүрийг долоон удаа бүтээсэн Рожер Мур саяхан “Пирс Морган”-ы ярилцлагын шоунд уригдсан байна.
Үнэндээ Жэймс Бондын шүтэн бишрэгчид шинэ ангийн үйл явдлыг даган хуйларч, хуучин Бондууд энэ дүрийнхээ сүүдэр болж төгсдөг. Тухайлбал Шон Конори энэ сүүдрээс гарах гэж 10 жилийг зарцуулсан бол Тимоти Далтон, Рожер Мурын карьер кинотойгоо хамт дууссан юм. Гэсэн ч Рожер Мурыг харсан хэн боловч түүнийг Бонд л гэдэг. Тэр одоо 85 настай.
Saturday, December 8, 2012
Subscribe to:
Posts (Atom)