Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, September 26, 2007

Дуучин Б.Мишээл: Хүнд бурханлаг шинж давамгайлдаг гэдэгт би итгэдэг

-Хүн бүхэн бурханлаг гэгээн, чөтгөр шиг ааш араншинг өөртөө агуулж байдаг. Чухам аль нь ноёлж болохыг тухайн хүн өөрөө л шийднэ шүү дээ-  


Этгээд араншин, өвөрмөц хувцаслалт, тэр ч бүү хэл амьдралын хэв маягийнх нь талаар олон хүн дүгнэж, тодорхойлохыг хичээдгийг ч тэр хайхардаггүй. Хэн нэгэн түүний талаар ярьж, муугаар хэлсэн ч түүний амьдрал өрнөдгөөрөө өрнөж, үргэлжилдэгээрээ л үргэлжилнэ гэдэгт тэр итгэдэг.

Байгаа байдал нь л бусдын сонирхлыг татчихаж дөнгөдөг түүний хүүхдэрхүү байдлыг анзаарсан бол магадгүй түүнийг могойтой зүйрлэх ч юм билүү. Түүний “Би могой байсан юм” хэмээх дууг сонсохдоо “Мишээл чинь могой юм байна ш дээ” гэсэн тэнэгдүүхээн бодол тархинд харван орж ирсэн юм. Өнгөрсөн өвөл түүнтэй уулзахаар цаг болзоод хүлээж зогсохдоо хажуугаар өнгөрсөн ягаан нэхий малгайтай охиныг анзаараагүйгээ нуух юун. Тэр өдөр нүүрэндээ ганц ч будаг хүргээгүй болов уу гэмээр арьс нь толийж, телевизээр гарахдаа өмсдөг өнөө л хар өмсгөл, гялтгар гоёлоо зүүгээгүй байсан юм. Магадгүй энэ дүр зураг таны төсөөлснөөс ч онцгой харагдаж байсан байх. Түүнийг зураач С.Саранцацралтын том охин гэдгээр нь мэдэх хүн олон. Би түүнээс хамгийн түрүүнд асуух асуултаа аль хэдийн олчихсон байлаа. Энэ бол гэр бүлийн тухай үзэл бодол...

Wednesday, September 5, 2007

"Булсара" азийн хамтлагуудтай өрсөлдөхөөр боллоо

Монгол шилтгээн. "Coke'n beat" амьд хөгжмийн наадам... "Би дүлий болсон ч энэ хөгжмийг мартаж чадахгүй" хэмээн ам уралдан хэлдэг хүмүүс энэ үдшийн эрхэм зочид байлаа. "Монгол шилтгээн" цогцолборт өнгөрсөн бямба гаригт болсон амьд хөгжмийн наадамд 31 хамтлаг оролцохоор бүртгүүлсэн хэдий ч эхний шалгаруулалтад 25 хамтлаг тэнцэж, Японд болох "Asian beat" Азийн рок, альтернатив хөгжмийн фестифальд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн төлөө өрсөлдлөв.