Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 24, 2008

Н.Сүндэриа: Төөрч будилахгүйн тулд зохиосон хөгжмийн урсгалууд нь төөрмөөр олон болчихсон


Гараараа дүүрэн бөгж зүүдэг хүмүүс хэтэрхий нүсэр харагддаг. Гэхдээ түүний зүүсэн бөгжнүүд яагаад ч юм нэг л өөр. Гоёмсог гэхээсээ илүү дулаахан мэдрэмжийг төрүүлж байсан юм. Магадгүй надтай ярилцаж байсан хүмүүсээс хамгийн тод нь Сүндэриа байх аа.
Ямар ч хүлээсэнд баригдалгүйгээр өөрийнхөө санаа бодлыг хурц илэрхийлж чаддаг хэрнээ бусдын үгийг үгүйсгэж, өөрийнхөөрөө зөрүүдэлэхгүй нь сонин. Бусдын хувьд гаж ч гэмээр сэтгэхүй нь түүнийг улам чимдэг юм шиг санагдсан шүү. Тэр байгалийн хүч болоод, оюун санааны довтолгооныг юу юунаас ч илүү эрхэмлэдэг гэдгээ хэлж байсан юм. Хөгжмийн ертөнцөд маань өнгө хөг нэмэхээр уран бүтээлийн довтолгооноо эхлээд буй дуучин Сүндэриа. Түүний клипнээс утсан хүүхэлдэйн амьдралыг үзэж болно. Шинэхэн ертөнцөд тавтай морил...

Monday, March 17, 2008

Quiza: Би өөрт оногдсон ачааг үүрэх хүчтэй болтлоо хүлээдэг хүн биш

Хип хоп бол түүний бухимдалыг тайлах зэвсэг. Сүүлийн үед хотын соёлыг түгээнэ гээд“I love new UB” клуб байгуулж залуусыг хошууруулж байгаа нь надад ч бас таалагдаад байгаа. Quiza тамхиныхаа ишийг хогийн саванд хийдэг нь иргэний үүргээ хэрхэн биелүүлдэгийг илтгэх мэт. Намайг ярилцлага авахаар очих үед циркийн хажууд дуулгавартай нь аргагүй зогсоод зураг авхуулж байсан юм. Харин дараа нь Сүхбаатарын талбай. Эцэст нь зураг авалт дуусч Irish-ын тагтан дээр бидний ярилцлага эхэллээ. Урьд нь Quiza хаана ч хувийн амьдралынхаа тухай ингэж дэлгэрэнгүй ярьж байгаагүйг энд хэлэхэд илүүц биз. Quiza-гийн улаан фэнүүд мэдэх ёстой зүйлсийг энэ ярилцдагад шингээсэн учраас нэг газар эвээ олж суугаад, Quiza-гийн тухай сонирхоорой.


Mеtro music сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагаа бүрэн эхээр нь орууллаа... 

Anton Mosimann: Хайсан хүнсний бүтээгдэхүүнээ Монголоос олж авчихаад их гайхсан шүү


         Дэлхийн шилдэг тогооч Монголд айлчлаад буцлаа. Тэр зүгээр ч нэг шилдэг тогооч биш, дэлхийд нэг дүгээрт бичигддэг хамгийн сайн гэх тодотголыг зүй ёсоор хүртэх эрхтэй алдарт тогооч. 50 жил тогоочын үүрэг гүйцэтгэж, амтат хоолоороо алдаршсан хүнийг хатан хааны одонгоор шагнадаг. Харин Anton Mosimann Obe хоёр ч одонтой. Анхныхаа одонг 28 настайдаа хүртсэн гээд бодохоор түүний чадварыг маш өндөрөөр үнэлжээ. Харин гадаад үзэмжийг нь тогтож ажиглавал тас хар өнгийн гялалзсан гутал, өмднийх нь цаанаас час улаан оймс цухуйж байлаа. Харин туслах тогооч нартаа үүрэг огч, гараагаа даллаж, зангаж байгаа нь яг л усан онгоцны ахмадыг санагдуулам. 60 хоногын хугацаатайгаар авто аялал хийж байгаа тэрээр Монголд ирээд тав хонож байхад нь бид уулсан юм. Машин нь эвдэрсэн учир сэлбэгээ захиалчихаад хүлээж байгаа гэнэ. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө эрхэм уншигч танд хүргэе.