Хааяа би цонх налж суугаад
“Бүтэн
сарны дор чамтайгаа
Бүрэн сарны дор зүүдтэйгээ”... гээд л дуулдаг юм.
Энэ дууных нь төлөө “Камертон” хамтлагт талархдаг хэдий ч үгийг нь
бичсэн Д.ГанОчир ахыг огт дурсаж байгаагүй билээ. Харин саяхан түүний
цуглуулга бүхий “Есенин Монголд” нэртэй ном хэвлэгдэхэд бид уулзсан юм.
Уулзмагцаа уран бүтээлээсээ бэлэглэж, чихрээр дайлж суусан энэ ах дуу
хуураар хөглөгдөж, тэр л хөгөнд жаргаж амьдардаг нэгэн аж. Түүний
хөгжимд дурласан сэтгэлийг хэмжинэ гэвэл үе үеийн хит дуунуудыг нь санах
хэрэгтэй байх. Бидний одоо хэр нь дуулсаар байгаа “Цамцаа тайл”,
“Харууслын аяз”, “Зүүдэнд ирэх жаргал”, “Дурлалд би яараагүй”, “Би
гэртээ”, “Чи надаас холдоо юу” гээд л олон сайхан дуунаас гадна “Гоо
амраг”, “Манан”, “Нууц товчоо мину” зэрэг одоогийн хитүүд ч түүний
сэтгэл нэвт үнэртэх бүтээл нь юм.