Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, June 20, 2007

Яруу найрагч Д.Энхболдбаатар: Сингапур л таалагдсан юм даа

 "Uptown" сэтгүүл, "Abroad" булан

-Танд хамгийн таатай сэтгэгдэл төрүүлсэн улс орон?
-Хамгийн анх зургадугаар ангийн жаахан хүү Орост очиж байлаа. Одоо бодоход явж байсан газруудаас минь хамгийн гоё газар Москва хот байсан юм шиг санагддаг юм. Тэр үедээ л гоё гээд сэтгэлд хоногшчихсон болохоор ч тэр үү бүү мэд. Миний тэр үеийн төсөөлөл шиг сайхан орон биш ч юм бил үү. Гэхдээ хамгийн сүүлд Сингапур явсан юм чинь тэр талаараа ярья.


-Хэзээ, ямар зорилгоор явсан бэ?
-Сингапурт очиж аж үйлдвэрлэлийн хөгжлийг судалсан. Сингапур уул нь их жижигхэн хот улс маягийн газар ш дээ. Гэхдээ тэндэхийн зах зээл, аялал жуулчлалын бодлого гэж асар том зүйл байна.

-Тэнд байх хугацаандаа хаана байрласан бэ?
-“Four seasons” гээд дөрвөн одтой зочид буудалд. Ер нь ажил хэргийн шугамаар явахдаа өндөр зэрэглэлийн буудалд буудаг. Урьд нь явахдаа “Shang rilla”-д бууж байсан.

-Хаана хооллож байсан бэ?
-Зочид буудлынхаа ресторанд л. Тусгайлан хүсэлт гаргаж хоол захиалаагүй, гадагшаа гарч хооллоогүй ээ. Уг нь би чинь их “махчин” хүн байхгүй юу. Ялангуяа далайн гаралтай хоол хүнс идэж чаддаггүй юм. Тэндхийн мах нь гологдоод болж өгөхгүй юм байна лээ. Гэхдээ зүгээр ээ, идэж л орхисон.

-Хамгийн их сэтгэл хөдөлгөсөн зүйл гэвэл?
-Сингапурийн Сентоза арал дээр усны үзүүлбэрээс өгсүүлээд л жуулчдад үзүүлдэгүзүүлбэрүүд их байдаг юм байна лээ. Гэхдээ надад газар доорхи аквариум л их таалагдсан даа. Тэр аквариум маш урт хонгилоор үргэлжилдэг асар том. Шилний цаанаас миний мэддэг далайн амьдрал тэр чигээрээ яг хажууд харагдаж байсан шүү. Би далайн хажууд зогсоод л... Их гоё.

-Тэнд юу, юу үзэж харав?
-Тутрагын талбай дээр хүмүүс ажиллаж байхыг үзлээ. Бүтээн байгуулалт, сайхан барилгажилтаас илүү натурал зүйлс миний анхаарлыг татсан. “Нэг градус” нэртэй авъяас чадварыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлдэг юм билээ. Намайг очиход автоматжуулалт, аж үйлдвэрийн паркаар аялуулсан. Тэр парк цахим ертөнцийг бүрдүүлсэн гайхалтай том цогцолбор байна лээ. Тэр нь маш их таалагдсан.

-Монголд тусгаж хэрэгжүүлэхээр зүйл юу байв?
-Манайд маш олон аялал жуулчлалын брэнд байгаа. Ашиглахгүй л байх юм. Гэхдээ Чингис хаан, Тэхийн цагаан нуур, Хоргын тогоо гээд цөөхөн хэдэн үзмэр байдаг л даа. Магадгүй энэ хэдхэн зүйл хүний сонирхолыг татаж чадах төгс брэнд болж чадахгүй байж мэднэ. Тэгэхээр давуу тал, шинж чанараа төвийлгөж байгаад хөрөнгө мөнгө зарцуулж түүнийгээ дэлхий нийтэд сурталчилах хэрэгтэй. Жишээ нь Вьетнамийн 5000 жижиг арлаас бүрдэх “Hallong” арлыг сурталчилахын тулд “James bond”-ийн киноны зураг авалтын багахан хэсгийг тэнд хийсэн байгаа юм. Энэ сурталчилгаа тун сайн нөлөөлсөн байх жишээтэй. Тэр кино гарснаас хойш “Hallong” арал ойролцоогоор 12 сая жуулчин хүлээж аваад байгаа тооцоо гарсан байна лээ. Үзэж харах юмтай болгохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Хичнээн сайхан байгаль байлаа гээд хүмүүс хошуураад байдаггүй юм. Манай оронд чинь олон агуй, чулуун тогтоцууд байна ш дээ. Зүгээр нэг агуйг л аяллын зориулалтаар ашиглаж болох дэд бүтцийг хөгжүүлчих хэрэгтэй байгаа юм.

-Аяллаас буцахдаа чемодандаа юутай ирсэн бэ?
-Юм авчраагүй ш дээ. Би чемодангүй ирсэн л дээ. Гэхдээ виски энэ тэр уутанд хийгээд авчирсан. Shopping ч хийж амжааүй ээ (Инээв). Тэнд байтугай эх орондоо ч дэлгүүр хэсдэггүй хүн шүү дээ би чинь.

No comments:

Post a Comment