
Орчин үеийн гэрэл зурагчид уран сайхны өгүүлэмж рүү хошуурах болжээ. Энэ утгаараа бүтээлээ засаж янзлах зэргээр өөрийн донж маягийг илэрхийлэх нь түгээмэл ажиглагдана. Монголын гэрэл зурагчид дундаас өөрийн гэсэн өнгө, өгүүлэмжийг илтгэж түүнийгээ олны хүртээл болгож чадсан Д.Ангарагтай ярилцсанаа хүргэе. “Дэлхий нийтээрээ зураг засварлаж байна” гэж ярих энэ залуу Хятадын “Алтанзул цэцгийн хараал” киноны зураг авалтад оролцсон юм билээ.