Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, September 27, 2011

Хамгийн сүүлчийн даашинзны мэргэжилтэн


https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh4xVmHVA5_xbSemBbWRdDJKkzCNm19_7ZxDJ9Bvh-2HvaYjWcvnbQmhT6FK6Et2D5es3ep8Hjla2E3ZGYNZ9kMFdKIJdu2-pTD-UX92jWDBU9IVaDnE8Bhf7aeOrSOTU1orAmLpZ59NJae/s400/anna+piaggi.jpg

Дэлхийд нэр алдраа дуурсгасан загвар зохион бүтээгч болон алдартай фирмийн нүүр царай болсон моод тодорхойлогчдийн талаар бид өдөр бүр сонсдог. Тэдний алдрын зам хаанаас хэрхэн эхэлж байснаас авхуулаад одоо хэдий хэр орлоготой байгаа нь нэгэнт нийтийн хүртээл болжээ. Тэгвэл энэ мундаг загвар зохион бүтээгчдээс гадна нэр алдар нь дэлхий дахинд түгж амжаагүй хэдэн сая загвар зохион бүтээгч бий. Тэдний нэг нь Анна Пиагги бөгөөд загварын ертөнцөд асар том хувь нэмэр оруулсан хүн юм.

 http://images.thesartorialist.com/photos/62209AnnaP_118Web.jpghttps://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEioVOsVe37-6eWtIhayHvJSbFeCObqvXpvrmwOBUbhCgrVuXIaC9OumTTubFcCbBgN95yMnQxso4VMExC5mUnmiBVj-k8qsivv9lAxCheI2U4pU21kRMuf6iP9aK3lCGyaAdU3c1-dsB6o/s1600/090222-anna-piaggi-london-westminster-uni.jpghttp://begoniakroeger.files.wordpress.com/2011/04/1698491.jpg
Өдгөө 79 настай энэ эмэгтэй бол очир алмаазын үнэтэй загвар зохион бүтээгч билээ. Тэрбээр өөрийн өнгө төрхийг хувцас загварын түүхэнд шигтгэж чадсанаар үл барам  загварын ертөнцөд хэзээ ч ганхашгүй ул мөр үлдээсэн нэгэн. Түүний загварын этгээд шийдлүүд бусдгыг гайхшруулдаг тул огт хуучирдаггүй юм шиг санагдах нь элбэг. Гэсэн ч тэр ямагт шинэ сэдэл олж харсаар л байдаг юм. Харин одоо бол Анна Пиаггиг загвар шүүмжлэгч гэдгээр нь илүү олон хүн мэдэх байх. Эсвэл үргэлж тод өнгийн өмсгөлөөр гангалж, өвөрмөц гэж нэрлэж болохуйц хувцасыг өөрийн имиж болгосон загвар зохион бүтээгч гэвэл Анна Пиагги гээд шууд нэрлэчих хүн олон. Учир нь тэн анзааралгүй өнгөрөөмгүй хурц, тод хувцасладаг хүн юм. Хүн бүрийн өмсөж зүрхлэхээргүй тод өнгийн нэгдэл түүнд үнэхээр зохьдог. Эсвэл олон жилийн туршид энэ маягаар нь харсаар байгаад нүдэнд дасчихсан ч байж мэднэ. Үнэндээ хэдхэн жилийн өмнө бид түүнийг алиалагчтай андуурахаар байлаа. Гэхдээ тод өнгөний хувьсал түүнийг одоо моодны харагдуулж байгаа юм. Тэрбээр нүүрний будгаа хувцастайгаа хамт сольдог нь өөрийгөө модель хэмээн зарласантай ялгаагүй. Үнэндээ Анна Пиагги өөрийнхөө загварыг моделд өмсүүлж тайзан дээр амьлуулахаас илүүгээр “амьд байлгах” гэсэн дүрмээ мөрддөг. Энэ дүрэм нь хүрээлэн буй орчин тойрноо загвар хэмээн нэрийддэгтэй нь холбоотой.

Яриа хөөрөөгөөрөө ч бусдыг үргэлж гайхшруулж чаддаг Анна Пиагги “Загвар гэдэг чинь агшинтай зайлшгүй холбоотой. Энэ бол маргашгүй үнэн” гэж хэлээд яриагаа үргэлжлүүлэхдээ “Би сармагчинг хөлдөөгч болгон ашиглаж чадна. Ер нь бүх зүйл агшин хоромтой зохицож чадвал ид шид болон хувирдаг” хэмээн тун итгэлтэйгээр өгүүлдэг юм.

Түүний өрөөнд түүхийн холбогдолтой ном, уран зураг, гэрэл зураг, загварын сэтгүүл болон богино кино олон бий. Энэ бүх цуглуулга нь ширээн дээгүүр нь хөглөрч л байдаг. Гайхах зүйлгүй дээ. Угаасаа түүний ажиллах хэв маяг энэ юм чинь. Учир нь тэр “Жинхэнэ бүтээл бол хүний ажил биш зөвхөн оюун санаанаас урган гардаг гайхамшиг” гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Магадгүй чи түүний талаар идүү ихийг мэдэхийг хүсэх байх л даа. Гэсэн хэдий ч түүний амьдрал бусад алдартнуудын адил хүн бүхний нүдний өмнө өрнөдөггүй. Хэдийгээр гадаад байдлаараа олны анхаарлын төвд байрлаж чаддаг хэдий ч хувийн амьдралаа нууцлаг байлгахыг эрмэлздэг хүний нэг нь  Анна Пиагги яах аргагүй мөн.

Ноорхой панкаас эхлээд хатны сувдан өмсгөл хүртэл...


http://www.christopherleesauve.com/wp-content/uploads/2011/02/0f68d215891e9391_anna-piaggi-karl-lagerfeld.jpg
Лондон бол авъяастнуудын өлгий нутаг. Чухам эндэхийн хүмүүс Анна Пиаггигийн нэр хүндийг өндөрт өргөсөн бөгөөд түүний загварын чухал хэсгүүдийг тодотгож өгсөн юм. Тэрбээр усан үзмийн өнгөөр дүрсэлсэн хувцасны цуглуулга болон өвөрмөц хийцтэй загварууддаа зохиогчийн эрх батлуулсан нь түүний анхны алхам байлаа. Зохиогчийн эрх олгодог газрынхан Анна Пиаггигийн цуглуулгыг бүхэлд нь “Ноорхой панкаас өгсүүлээд хатны сувдан өмсгөл” хэмээн тодорхойлжээ. Энэ бүхэн Анна Пиаггигийн хувьд маш том аз завшаан болсон тул тун удалгүй нэр нөлөө бүхий дизайнеруудтай уулзах хүслээ биелүүлсэн байна.

Анна Пиаггигийн хувцасны цуглуулганаас 265 хос гутал болон 2865 даашинз нь Лондонгийн “Victoria and Albert’s” музейд хадгалагддаг юм. Энэ нь түүний загварын чанар чансааг илтгэнэ. Түүний загварууд маш гоёмсог хийцтэйн дээр цаанаасаа л тансаг харагдахаар бүтээгдсэн гэдэгтэй хэн ч маргадаггүй. Харин дэндүү олон гоёл чимэглэлүүдийнх нь нэг нь ч илүүдэл тоноглол мэт харагддаггүй нь хачирхалтай. Иймэрхүү чамин хийцтэй, чимэглэлээр дүүртэл нь гангалсан хувцас бүсгүйчүүдийн анхаарлыг татах болсноор Анна Пиаггигийн нэр хүнд загварын ертөнц рүү маш хүчтэй “халдаж” эхэлсэн гэдэг. Ялангуяа богино даашинзны хувилбарууд гарснаар зөвхөн түүний загварт л анхаарлаа хандуулдаг хэдэн мянган бүсгүй Лондонд бий болжээ. Энэ бол загварн ертөнцийн хувьд чимээгүй өнгөрөөж боломгүй том шуугиан байлаа. Анна Пиагги бусад загвар зохион бүтээгчдийг соронз мэт татаж эхэлсэн энэ үеэс эхлээд өдий хэр нэр хүндээ алдаагүй яваа. Тухайн үед “Fashion World” загварын холбоонд томоохон нөлөө үзүүлдэг Маноло Бланик түүнийг “Дэлхийн хамгийн сүүлчийн даашинзны мэргэжилтэн” хэмээн урамшуулсан юм. Маноло Бланик одоо ч хүүхнүүдийн анхаарлын төвд “үдсэн” бөгөөд гутлын загварууд нь дэлхийн хүүхнүүдийн шуналыг хөдөлгөсөөр л байгаа.

Бүх л амьдралаа загварын ертөнцтэй холбосон Анна Пиагги 1980-аад онд Италид хэвлэгдэн гардаг “Vogue”, “Vanity fair” сэтгүүлд загварын булан хөтөлдөг байв. Чухам тэр үед л Анна Пиаггигийн ур чадвар, чөлөөт илэрхийлэл бүхий бичвэр болон эмх замбараагүй ч гэлээ тун аятайхан харагдах эвлүүлэг нь уншигчдийн сонирхлыг татдаг байж. Түүний нийтлэлийг сонирхон уншигчид өсөн нэмэгдсээр түүний нэр алдар хаа сайгүй түгж эхэлсэн юм. 1969 оноос эхлэн Анна Пиагги гал улаан бичгийн машин худалдан авч, түүгээрээ сэтгүүлд нийтлэх материалаа бичдэг болсон байна.

Хэн дандаа Анна Пиагги шиг үргэлж хурц байж чадах юм бэ

Загвар зохион бүтээгч Карл Лэйжерфилд үргэлж л “Хэн дандаа Piaggi шиг үргэлж хурц байж чадах юм бэ” гэж хэлдэг байсан бол Маноло Бланик “Анна Пиагги шиг тийм олон гайхалтай гуталны загвар бүтээж чадсан хүнийг нэрлэх хүн байхгүй шүү,үнэндээ” гэдэг байж. Тэдний энэ яриа Анна Пиаггиг “Fashion World” загварын холбоонд зүй ёсоор багтах хүмүүсийн тоонд оруулжээ. Бритианы хувцасны загвар зохион бүтээгч Вивиан Вествүүдийг үнэн сэтгэлээсээ шүтэн биширч, хүндэлдэг байсан Анна Пиагги маань мөрөөдөлдөө хүрч үнэхээр л Бритианы эмэгтэй дизайнер Степен Жонс шиг алдартай дизайнер болж чадсан юм.

Тэрбээр Нью-Йорк хотод амьдардаг байсан хэдий ч Лондонд хэсэг хугацаагаар байрласан байна. Харин 1950 оноос хойш Италидд тогтмол суурьших болсон бөгөөд 1962 онд гэрэл зурагчин Альфа Кастальдитай хуримласан байна. Үүнээс 32 жилийн дараа буюу 1995 онд Альфа Кастальди насан эцэслэж, Анна Пиагги бэлэвсэржээ. Хайрт ханиа алдсан тэрбээр хэсэг хугацаанд сэтгэлийн шаналалд автсан хэдий ч загварын ертөнцөөс огтхон ч хөндийрөөгүй юм. Түүгээр ч үл барам нөхрийнхөө ажлыг үргэлжлүүлэн гэрэл зурагт хүч сорьсон юм. Энэ нь түүний сэтгэлийн тэнхээ, агуу их урам зоригыг илтгэж байгааг хэлэхгүй өнгөрч боломгүй санагдана.

Анна Пиагги өнгөрсөн 30 жилийн хугацаанд дизайнер болон гэрэл зурагчины үүргийг давхар гүйцэтгэж иржээ. Түүнийг ердөө л хувцасны загвар зохион бүтээдэг гэж хэлэхэд дэндүү багадана. Учир нь Анна Пиагги киноны баатруудын хувцас хэрэглэл, өнгө будаг, тавилга сонголтоос өгсүүлээд сэтгүүлийн чимэглэл зэрэг маш олон зүйлийг хийдэг байлаа. Түүний карерыг тодорхойлохдоо хувцасны дизайнер гэдгээс нь гадна сэтгүүлч, хувцасны загвар шүүмжлэгч, стилист гэдгийг нь давхар дурдах нь зүйтэй. Тэр Миланд төрсөн бөгөөд тэнд амьдарч байх хугацаандаа олон нийтийн ажилтан байсан бол одоо Италийн моодны чиглэлийг тодорхойлогч болсоноор нэр алдарын боол болоод байгаа билээ.


Дизайнруудын бичсэн хамгийн сүүлчийн Англи ном
буюу
алдарт өдрийн тэмдэглэл

Анна Пиагги өөрийн сонирхолын дагуу маш удаан хугацааны турш хувцас загварын ертөнцөд шүүмжлэлтэй хандаж ирсэн бөгөөд эдгээр шүүмжээ өдрийн тэмдэглэлдээ бичдэг байжээ. Түүний өдрийн тэмдэглэл гэдэг нь 210 нүүр бүхий гар бичмэл байх бөгөөд ихэвчлэн 1990-ээд оны хувцас загварын тухай өгүүлдэг юм. Анна Пиаггигийн энэ тэмдэглэл өдгөө үнэ цэнэтэй бүтээлийн тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд Double-Page буюу “D.Р” хэмээн нэрлэдэг байна. Анна Пиагги Италийн моодны ертөнцийн цаг хугацаа, дүрэм журмыг харгалзалгүйгээр уран сайхны найруулга хийсэнээ өдрийн тэмдэглэлдээ бичдэг байжээ. Тэрбээр сонирхол маягийн энэ тэмдэглэлийнхээ ачинд Европын дизайнерууд хурц өнгийг сонгодог гэдгийг тогтоосон гэдэг. Үүнийхээ дараагаар дэлхийд нэр алдраа дуурсгасан Шанель, Долче энд Габанна, Озбек, Версаче, Лакройс-А фирмүүдийн амжилтын түүхийг судалж, эдгээр фирмүүд загварын чиг хандлагыг аль болох өвөрмөц тийш нь хандуулсан байхыг мэдсэн байна. Тухайн үед Италийн үндэсний хэв маягийг илэрхийлсэн олон нугалаа болон товчны оруулгатай загвар Англид ноёрхож байгааг тун гярхай ажигласан нь тэр билээ. Энэ бол загварын ертөнцөд ажиглалт хэрэгтэйг зарлан тунхагласан гайхалтай ажил байлаа. Магадгүй энэ ажил Анна Пиаггиг очир алмаазын үнэд хүргэсэн байж мэднэ. Анна Пиагги “D.P” тэмдэглэлээ ном болгон хэвлүүлж байхдаа нэр хүндтэй загвар зохион бүтээгчдийн жагсаалтад орж чадаагүй хэдий ч “Тавдугаар сарын онгод” хувцасны цуглуулганыхаа хар зургийг гаргаад, дундаж орлоготой дизайнеруудын жагсаалтад багтаж эхэлсэн юм. Төд удалгүй Анна Пиагги загварын ертөнцөд өөрийн байр сууриа эзэлж, “Загвар бол ид шид” гэдэгт бүрэн дүүрэн итгэдэг болсон юм даа.

Учир нь одоо моод тодорхойлогчид бүгд “D.P” тэмдэглэлийг ашигладаг бөгөөд шинэ санаагаар баяжуулан загвараа бүтээдэг байна. Нэг үгээр хэлбэл Анна Пиаггигийн өдрийн тэмдэглэл загвар зохиох гол тулгуур болжээ. Энэ тэмдэглэлийг гүйлгэж уншаад юу ч ойлгохгүй байх нь энүүхэнд. Гэсэн ч шургуу уншлага, хичээл зүтгэл болон ихээхэн зүтгэл гаргаж байж л үр дүнд хүрэх учиртай юм. Учир нь энэ тэмдэглэл маш өндөр мэдрэмж шаарддаг. Туршлагатай загвар зохион бүтээгчид энэхүү тэмдэглэлийг “нүднээ харагдах сонгодог хөгжим мэт үзэмж төгс үгсээр бичигдсэн” хэмээн ярьдаг бөгөөд дизайнруудын бичсэн хамгийн сүүлчийн Англи ном гэдэгтэй санал нийлдэг юм.

No comments:

Post a Comment