-
Дэлхийн сонгодог урлагийн өлгий Итали улсад болсон Олон улсын “Euterpe” хөгжмийн 15 дахь удаагийн тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн эгч дүүсийн талаар уншигч та сонсоод бахархаж суусан байх. Тэд энэ наадмын дараа Испанид болсон “Beyond the music” хөгжмийн фестивальд оролцож, Сингапурт тоглолтоо хийжээ. Монголын сонгодог урлагт цахиур хагална хэмээн үнэлэгдсэн арван настай М.Анужин, таван настай М.Анунгоо нарыг ярилцлагад урслаа юм. Бяцхан охид гэртээ ирэнгүүтээ урт удаан аяллынхаа алжаалыг тайлах гэж бүтэн өдөржин унтаж байгаа тухай аав нь дуулгасан.
Үргэлж шинийг сэрж, мэдэрдэг мэргэн уншигч Таны оюуны таашаалд энэхүү блогоо "нэмэрлэж" байна. Энэхүү блогт би өөрийн ярилцлагаас сорлон, хадгалдаг билээ. 2005 оноос эхэлсэн энэ ажлаа нэлээд олон удаа завсарлаж байлаа. Улам улам дотогшоо алсарсаар байгаа оюун санаа хийгээд агуу их бүхэнд тэмүүлэх гүн гүнзгий "дурлал" минь намайг утга зохиол, яруу найраг болоод шинжлэх ухаан, далдын ертөнцийн нууц бүхэнд шимтүүлсэн. Би утга зохиол, сэтгүүл зүй гэсэн хоёр сонголтын тэг дунд нь гацсан нэгэн билээ
Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...