Үргэлж л хувьсан өөрчлөгдөж байдаг өдөр хоногуудыг юу шинэлэг болгодог вэ. Уншигч та энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Тэгээд энэхүү асуултад “Дуусаж дундаршгүй санаа, хүсэл зорилго маань л амьдарлын өдөр хоногуудыг өнгөлөг болгодог” гэж хариулсан түүний ярилцлагыг хүлээн авна уу. Сэтгүүлийн энэ сарын дугаарт дизайнер Үржинээгийн Юмжир саатаж байна. Тэрбээр Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэн гуайн ач, монументал урлагийн томоохон төлөөлөл болсон Я.Үржинээгийн охин билээ. |
Үргэлж шинийг сэрж, мэдэрдэг мэргэн уншигч Таны оюуны таашаалд энэхүү блогоо "нэмэрлэж" байна. Энэхүү блогт би өөрийн ярилцлагаас сорлон, хадгалдаг билээ. 2005 оноос эхэлсэн энэ ажлаа нэлээд олон удаа завсарлаж байлаа. Улам улам дотогшоо алсарсаар байгаа оюун санаа хийгээд агуу их бүхэнд тэмүүлэх гүн гүнзгий "дурлал" минь намайг утга зохиол, яруу найраг болоод шинжлэх ухаан, далдын ертөнцийн нууц бүхэнд шимтүүлсэн. Би утга зохиол, сэтгүүл зүй гэсэн хоёр сонголтын тэг дунд нь гацсан нэгэн билээ
Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...
Sunday, June 1, 2014
Thursday, May 1, 2014
Ж.Дүүрэнтөгс: Уран бүтээлд шингэсэн эрчим хэзээ ч хувирахгүй...

-Та их гоё, ховор нэртэй юм аа.
-Миний аав жүжгийн зохиолч, найруулагч хүн байсан. Би ууган хүү нь болохоор нэрийг минь их л бодож, зөгнөж өгсөн байх. Нэр маань хувь зохиолоо дагуулж ирсэн хэмээн бэлэгшээж эзэн нь байхыг хичээдэг дээ.
-Таны зурж буй зураг их хачирхалтай санагдлаа. Чонон толгойтой, монгол дээлтэй баатар эр үү дээ. Юу өгүүлж байгаа юм бол?
-... Өрөөсөн хөлөө үхэр бууны суманд үйчихсэн, тэгсэн хир нь сүлд тугаа тулан өндийж байна. Ялагдашгүй, дийлдэшгүй, дуусашгүй гэсэн санаа. Энгэрээс нь бэлтрэг цухуйж байгаа нь чонын хийморьтой эрчүүд төрсөөр л байх болно гэдгийг илэрхийлж буй. Энэ зэргийн утгатай зүйлийг ярьж омогшиж болдог юм чинь зурж яагаад болохгүй гэж...

Thursday, March 20, 2014
Яруу найраг мандтугай, бүтэлгүй хайр мандтугай
Бээрсээр үдсэн өвлүүдийн төгсгөлд биеэ суль тавиад
Би чамтай байсан тэр өдрүүд рүүгээ буцаж байна,
Биеийг минь бүлээцүүлсээр буй тэр бүдэгхэн дурсамж руугаа
Би чамтайгаа уулзахаар очиж байна..
Биеэ хураасан урт удаан жилүүдийг
Бэлэг шиг тосон авч, бэлэг шиг хадгалсаар
Би энд чамайг хүлээхээс залхаж байна,
Энд чамайг ирэхгүйгээс айж байна..
Өчигдөр л үнсээд салсан гэдэгтээ өдийг болтол итгэсээр
Өнөөдөр бүрийг өнчин өнгөрөөсөөр туйлдаж байна
Өмөлзөх уруулаа цус шүүртэл хазлаад ч
Өөрийн чинь үнсэлтийг олохгүй байгаадаа цөхөрч байна
Өрцөнд минь цуурайтах харуусал дундах хашхираан
Өглөөн нарыг хасах цэнэгээр туучих миний гунигт өдрүүд,
Өчигдөрхөн чамд үнсүүлсэн уруул,
Өрөө ч мэдэлгүй хүлээсээр байх хамгаас хуучин зуршил минь
Өө, би яаж шинээр амьдрахаа мэдэхгүй байна
Би яаж хүлээлтгүйгээр амьдрахаа мэдэхгүй байна.
Бээрсээр үдсэн өдрүүдийн төгсгөлд биеэ суль тавиад
Би чамтай байсан тэр өдрүүд рүүгээ буцаж байна,
Биеийг минь бүлээцүүлсээр буй тэр бүдэгхэн дурсамж руугаа
Би чамтайгаа уулзахаар очиж байна.
Subscribe to:
Posts (Atom)