Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, August 25, 2006

Оюуны давтамжийг задлагч буюу модернист урлаг

1800 оны сvvлээр модерн урлагийн хамгийн эхний шат болох Импорзонист буюу Сэтгэгдэл vvссэнээс хойш инсталяци, контемпорари( пост модернист зэрэг тєрєл нэмэгдсээр єдгєє, XXI зуунд бvхэл бvтэн урлагийн салбар болтлоо хєгжєєд байна. Модернист урлаг нь дотроо яруу найраг, уран зураг, баримал, хєгжим, фото зураг, дvрсээр урлах /Word art, photo art, sould art, instalation art, video art/ гэсэн хэд хэдэн тєрєлд хуваагддаг. Монголд энэ чиглэлийн уран бvтээлчид цєєнгvй байгаа ч тэр болгон олны нvдэнд єртєєд байдаггvй. Тиймээс уншигч та бvхэндээ тэдний дотоод ертєнц болон модернист урлагийн талаар цувралаар хvргэхийг зорилоо.



Яруу найрагч Б.Галсансүх: Ойлгохыг хичээвэл таньж мэдэхэд амархан л даа 

Яруу найраг сонирхдог, тэр дундаа шинийг эрэлхийлдэг уншигчид Постмодернист яруу найрагч Б.Галсансүх гэдэг нэрийг андахгүй. “Яруу найргийн төлөө хийх 100 жилийн дайн”, “Постмодернист дөрвөн улирал”, “Сэтгэл гэдэг эрхтэн” зэрэг дөрвөн шүлгийн ном хэвлүүлсэн бөгөөд түүний бичлэгийн хэлбэрээс эрх чөлөө, гүн ухаан ханхалдаг учраас уншигчид нь түүний шинэ номыг тэсч ядан хүлээж суудаг гэсэн. 

- Модернизм гэдгийг тодорхойлбол...? - Модерн урлагийн тухай олон янзын тодорхойлолт байдаг. Нэг талаасаа шинжлэх ухаан боловч “Шинэ үеийн урлаг” гэж орчуулагддаг. Харин миний хувьд гэвэл ертөнцийг өөрийнхөөрөө харах “цонх” юм л даа.

 - Энэ цонхноос та юуг олж хардаг вэ? 
- Өөрийгөө л...

- Модернист гэдэг дотроо олон чиглэлд хуваагддаг. Та яг аль чиглэлээр бичдэг вэ?
- Постмодернист гэдэг маань одоохондоо модерн урлагын хамгийн сүүлчийн үе шатыг илтгэж байгаа. Би энэ чиглэлээр бичдэг. Гэхдээ сүүлдээ бүр ямар чиглэлээр бичиж байгаагаа өөрөө ч мэдэхээ больсон.

 -Яруу найрагч хүнээс онгодын талаар асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа.  Та онгодоор бичдэг үү, эсвэл... - Онгод гэж нэг юм байгаад байна. Тэрэнгүйгээр бол явахгүй л дээ. Хаанаасаа ч ирдэг юм мэдэхгүй, би байтугай шинжлэх ухаан ч үүнийг ойлгохгүй. Ер нь бол “хий юм” л байх гэж боддог.

 - Модернист зохиолчийн бүтээл гэхээр л ойлгомжгүй, утгагүй гэж зарим хүмүүс ярьдаг. Эсэргүүцэл илэргийлэх үү? 
- Тэр хүний л асуудал. Хэн ч гэсэн аливаа зүйлийг өөрийнхөө оюуны саваар хүлээж авдаг. Хэн, яаж ойлгох нь надад хүртээлгүй. Ураад хаяна уу, шатаана уу, энэ бол зүгээр л цаас. Гэхдээ тэр хүмүүс сайхан урлагыг хүртэж чадахгүй, их доод түвшинд байна гэж хэлмээр байна. Ойлгохыг хичээвэл таньж мэдэх амархан л даа.

- Тэгэхээр модернисм гэж яг юунд зориулагдсан урлаг юм бэ?
- Ертөнцийн мөн чанарыг танихын тулд гарч ирсэн сэтгэлгээний урлаг. Амьдрал гэж юу юм, ертөнц гэж юу юм гээд л маш өргөн хүрээтэй. Гол нь энэ бүхнийг таних л хэрэгтэй. Оюун ухаант хүн учраас ямарваа зүйлийг мэдэхийн тулд амьдрах хэрэгтэй юм болов уу,

- Тэгээд хэнд зориулж бичдэг юм бэ? - Зориулж бичнэ гэхээр сонин ш дээ. Хэн нэгэнд зориулах естой юм уу. Би бол өөртөө л зориулдаг.

- Зарим зохиолчид хүмүүст сургамж хайрлаж, танин мэдүүлэх үүднээс бичдэг гэдэг. Харин та? - Тийм хүмүүс тусдаа байдаг байх. Яруу найраг гэдэг чинь ертөнцийн гурав биш. Минийхээр бол яруу найраг шал өөр. Эхлээд өөртөө зориулж бичнэ. Дараа нь хүмүүст хүргэх сайхан байдаг.

- Дөрвөн ном хэвлүүлжээ. Өөртөө зориулдаг байж яагаад хэвлүүлдэг юм, санхүүгийн асуудалаа яаж шийддэг вэ?- Яруу найргаар мөнгө олох гэсэн хүмүүс байдаг. Харамсалтай нь яруу найргаар баяжина гэсэн ойлголт байхгүй. Мөн чанар нь сэтгэлийн таашаал авах. Таашаалын төлөө л бичдэг дээ, би.
 
- Модерн гэхээр Rock хөгжим санаанд бууж байна л даа.  - Рок гэдэг чинь зохиолын дуу шиг бүдүүлэг эд биш. Зохиолын дуу чинь зүгээр л хэрэглээний урлаг. Нэг сонсоод л ойлгомжтой. Бодох юм юу ч байхгүй.

- Ингэж хэлэхээсээ айхгүй байна уу, зохиолын дууг сонирхдог хүмүүс олон байгаа. - Юундаа айдаг юм. Үнэн юм үнэнээрээ сайхан. Би бодлоо тулгаагүй, зүгээр л хэлж байна. Богинохон мөртлөө урт амьдрал шүү дээ. Мөнх бус юманд санаа зовоод байх хэрэг байна уу. Хэлэх зүйлээ хэлээд л явж байх хэрэгтэй.

“Цэнхэр нар” төвийн тэргүүн Ё.Далх-Очир: Контемпорари урлаг миний хувьд хамгийн хэцүү сонголт байсан

  1945 онд Контемпорари буюу шинэ үеийн урлаг үүсэн байгуулөгдаж, өдийг хүртэл хүмүүсийн оюун санаанд хүчтэй нөлөөлсөөр байгаа билээ. Монголд “Контемпорари арт галерей” байдаг бөгөөд энэ чиглэлийг сонирхож, бүтээл туурвидаг хүмүүс энд цугладаг юм байна.
 
- Та модернист гэдгийг юу гэж ойлгодог вэ? - Уран бүтээлч хүний хувьд, өөрийгөө нээх хамгийн чөлөөтэй урлаг гэж боддог. Орчин үе гэж орчуулагддаг боловч “Одоо, эдүгээ” гэвэл илүү ойртох байх. Юу харж, мэдэрч, ойлгож байгаагаа илэрхийлж чадах нь л энэ урлагын гол онцлог юм болов уу.

- Монголд хэзээнээс дэлгэрсэн юм бол? - Хэрэв 90-ээд онд монголд ардчилал дэлгэрээгүй бол одоо бид энд “модернист” гээд сууж байхгүй ннь тодорхой.

 - Тэгэхээр ардчилал, модернист хоёр салшгүй холбоотой гэж ойлгож болох уу? - Би шууд л тэгж хэлнэ. Ардчилал байгаа газар урлаг жинхэнэ ёсоороо хөгжиж чаддаг.
 
- Модернист урлагийг ойлгодоггүй хүмүүс байдаг. Зарим нь бүр гаж сэтгэхүй мэтээр хүлээж авдаг. - Нийтлэг асуудал биш л дээ. Тодорхой нэг хүрээний үзэл бодол, хүсэлтэй хүмүүс л ойлгодог юм болов уу. Хүний хүсэл таашаал төрөлхөөсөө л ялгаатай. Ер нь хүн, өөрөө ойлгохгүй байгаа юмаа “гаж” болгох гээд байдаг. Энэ бол зүгээр л даган дуурайх үзэл хэт ноёрхсон байдагтай холбоотой. Жишээ нь гэхэд л тэр “Жоконда” байна. Хүмүүс тэрийг суут бүтээл л гэдэг. Бүгд биширчихсэн. Гайхамшиг нь юундаа байгааг мэдэхгүй хэрнээ л бүр гайхамшиг гэдэгт нь итгэчихсэн, хараа ч үгүй байж гоё сайханыг нь гайхан биширдэг хүмүүс олон байдаг ш дээ. Хуучинсаг үзэл гэж л хэлмээр байна.

 - Instalation art гэж яг ямар чиглэлээр бүтээл тууривдаг урлаг юм бэ? - Тодорхой орон зайд эд юмсыг байрлуулах урлаг гэж тайлбарлаж болно. Ямарваа нэгэн юмсын зохицлыг өөрийн хүсэл таашаалдаа нийцүүлэн байрлуулж чимэх. Харагдах байдал гэхээсээ илүү хүний сэтгэхүйд нөлөөлөх бүтээлүүд зонхилдог доо.

 - Та бүтээлүүдээ хэнд зориулж хийдэг вэ? - Ерөөсөө уран бүтээлч хүн ямар нэг зүйлийг өөртөө л зориулж хийдэг юм болов уу. Миний хувьд гэвэл өөрийнхөө сүр сүлдтэй харьцаж, дотоод дуу хоолойгоо сонсож байж л өөрийнхөө хүсэл таашаалд нийцүүлдэг болохоор маш өндөр шаардлагатай байдаг.
 
- Энэ чиглэлийн уран бүтээлчид ганцаараа байхыг илүүд үздэг бололтой. - Ер нь тиймэрхүү шүү. Гав ганцаараа байх сайхан. Хамгийн гоё нь гэвэл өөрөө өөртэйгөө ярьж, бясалгаж суух. Ганцаардлыг би онгод гэж боддог. Хүн чинь нийгэмтэй харьцахдаа маш их цаг зарцуулдаг болохоор “өөртэйгөө” байх цаг тун бага. Би хааяа жирийн орчноос тасарч, ганцаараа байхдаа этгээд солиотой авир араншин гаргадаг. Хөндлөнгийн хүн бол солиотой л гэж хэлэх байх.

 - Ихэвчлэн сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс өөртэйгөө ярьдаг гэсэн ойлголт байдаг ш дээ. - “Галзуу” хүмүүс чинь яахав дээ хөөрхий зорилгогүй, өөрийнхөө хүсэл таашаалыг илэрхийлж чаддаггүй л байхгүй юу. /Инээв/

- Тэгвэл таны зорилго? - 1990 оны сүүл хүртэл миний ажил уран зураг байсан л даа. Одоо бол өргөжөөд баримал тал руугаа орсон. Холын зорилготой. Дэлгэрэнгүй хэлээд яахав, ямар ч байсан ирээдүйд чиглэгдэж байгаа нь үнэн.

- Контемпорари гээд яриад л байна. Чухам юунд зориулагдсан урлаг юм бол? - Хүн орчинтойгоо хэлбэр, өнгө, хөдөлгөөнөөр харьцаж байдаг. Уул гэж тийм дүрстэй, байшин гэж ийм бүтэцтэй гээд л… Сэтгэхүй нь “хэлбэрээр” тогтсон гэж хэлэхэд болно. Харин контемпорари урлаг маань энэ оюуны тойргийн давтамжийг задалж өгдөгөөрөө онцлогтой.

- Яагаад заавал энэ чиглэлийг сонгосон юм бэ? - Миний амьдралын хамгийн хэцүү сонголт энэ болов уу, Яагаад гэхээр үүнийг хийлээ гээд мөнгө олдохгүй, их тэвчээр, зориг, итгэл хэрэгтэй. Гэсэн ч би энэ урлагийг сонгосондоо баяртай байдаг. Сүүлийн үед хүн болгон уран бүтээлч болчихоод байна. Урлаг сонирхдог хүн, урлаг хийдэг хүн хоорондоо ялгаатай шүү гэдгийг хэлмээр байна.

PHOTO ART /Фото урлаг/

Монголын анхны фото урлагийн vзэсгэлэн " Далд ертєнцийн шувуу буюу зvvд" нэртэйгээр "Цэнхэр нар" тєвийн урланд дэлгэгдсэн Д. Дорждэрэм хэмээх 26 настай залуу хоёр жмлийн турш хийсэн фото ажлуудаараа ийнхvv vзэсгэлэн гаргасан нь олон хvний нvдийг хужирлаж байлаа. Тvvний бvтээлvудийг монголын фото урлагийн тєлєєлєл болж чадахуйц тvвшинд хvрчээ гэж vзэсгэлэнг сонирхогчид сайшаах. "Монголд фото урлаг хараахан хєгжиж чадаагvй байгаа" гэснээр бидний яриа эхэлсэн юм.

-Фото урлаг гэж яг юуг хэлээд байна?
-Гэрэл сvvдрийн тэнцэл. Фото зургийг урлаг гэдэг vvднээс нь авч vзвэл ургуулан бодох чадварыг єдєєсєн зvйл л дээ.-Фото зурагнаас ялгаатай гэж ойлгож болох уу? -Болно. Урлаг гэдэг утгаараа зохиомж, тавилттай учраас баримтат зурагнаас ялгаатай. Гоо сайхны нарийн мэдрэмжийг агуулж байдаг. Урьд нь зургийн vзэсгэлэн Монголд олон гарч байсан боловч фото урлагийг илтгэхээр хэмжээнд хvрч байгаагvй. Мэргэжлийн зурагчид маань ихэвчлэн мэдээллийн чанартай эсвэл байгалийн зураг авдаг болохоор энэ vзэсгэлэн Монголын анхны фото урлагийн vзэсгэлэн болоод байгаа.

-Тэгвэл бусад урлагаас юугаараа илvv вэ? -Урлаг болгон єєр єєрийн гэсэн татах увидас, давуу талтай. Фото урлагийн хувьд байхгvй юмыг байлгаж чаддагаараа давуу. Гэсэн ч урлагийг хооронд нь харьцуулж би лав чадахгvй.

-Фото урлахдаа санаагаа хаанаас авдаг вэ? -Хэн нэгнийг даган дуурайх нь уран бvтээлч хvний тэвчишгуй чанар. Хаа нэгтээгээс санаа эрэх биш, єєрєє сэтгэж хийхийг л хичээдэг. Зарим зураг бvр яг ийм байх ёстой гээд тархинд буучихсан болохоор дотор байгаа зурагтаа л нийцvvлэхийн тулд ажилладаг.

-Мэдрэмж, сэтгэхуй хоёр юугаараа ялгаатай юм бэ? - Ялгаатай ч гэж дээ. Тэс єєр хоёр зvйл. Мэдрэмж гэдэг нь нэгэн мєчид тєрж буй сэтгэгдэл, бодрол юм болов уу. Харин сэтгэхvй нь хэлбэр дvрс, хvний дvрслэн бодох чадвар, ямарваа нэг зvйлийг єєр єнцгєєс харахыг хичээх, бусдаас єєр зvйлийг эрэлхийлэх гэдэг утга агуулдаг байх.

-Та мэдрэмжээр уран бvтээл хийдэг vv, эсвэл сэтгэхvйгээр vv? - Мэдрэмжээр. Нэг удаа сонгодог хєгжим сонсож байгаад зураг зурж байсан юм. Хєгжим сонсоход сэтгэлийн хєдлєл маань маш их хувирдаг.

-Уран бvтээлч хvнд заавал онгод байдаг гэдэг. Фото урлагт онгод хэрэгтэй юу? -Яг ч онгод гэж хэлж болохгvй л дээ. Тєвлєрєл хэрэгтэй байдаг юм. "Бай"-гаа мэдрэх тэр агшинд нэг л соргог. Тэр агшинд авсан зураг л хамгийн сайн гэж хэлж болохуйц бvтээлийн тоонд багтдаг нь тохиолдлын зvйл биш гэж боддог. Энэ vзэсгэлэнгийн гол дvр болсон бvсгvй маань миний хувьд гоо сайхны vнэлэмжийн дээд хэмжээ болоод байгаа. Нэг ёсондоо эмэгтэй хvн намайг урин дуудсан гэх vv дээ.

-Хvн сонсох юм бол дуралчихаж гэж ойлгох нь? -Тэгж ойлгох нэг нь ойлгог. Дурлал гэдэг чинь хvнд эрч хvч єгдєг сайхан зvйл. Анхны харцаар дурладаг гэдэгт би итгэдэг. Миний хувьд эмэгтэй хvний тєсєєлєл маань бодит байдал дээрээ энэ охин л байсан юм. Анх хараад, шууд л дотроосоо мэдэрч эхэлсэн, Нvдэндээ ч итгэж чадаагvй шvv. Яагаад гэхээр мєрєєдлийн дагинаа ямар бvсгvй байх ёстойг дvрсэлж, илэрхийлж мэдэхгvй байсан. Ямар ч л байсан мєрєєдєлтэй минь ижилхэн гэдгийг зєн совин хэлж єгсєн.

-Анхны юм болгон сvр дуулиантай байдаг. Анхны Фото урлагийн vзэсгэлэнг яагаад ийм чимээгvй гаргачихав аа? -Модернист урлагийнхан "show" урлагийнхан шиг сvр дуулиантай биш. Бид нар бол "чимээгvй ертєнцийнх".

-Vзэсгэлэнгийихээ нэрийн талаар яриач? -Унтаж байхад хvний сvнс биенээсээ гараад нисдэг гэдэгт би итгэдэг. Одоо vед хvн нийгэмчлэгдээд, ямар нэг юманд харъяалагддаг болохоор унтаж байхдаа л эрх чєлєєтэй "тэнvvчилж" чаддаг. Зvvд бол далд ертєнцийн шувуу.

-Таны хувьд зvvд их чухал юм шиг санагдлаа? -Би зvvдээ манаж хонодог. Мухар сvсэг биш. Єєрийнхєє далд ертєнцийн гvнд юу байгааг мэдэхийг хичээдэгтэй маань холбоотой. Миний уран бvтээлийн санаа ихэвчлэн зvvдээр илэрч байгаа. Тиймээс зvvд, зєн мєрєєдлийг одоохондоо фото урлагтаа тусгаж байна даа.

-Арган дотор хэвтэж байгаа 2 хvvхэд их сонин санагдлаа. Духан дээрээ мэлмийтэй юм уу даа? -Аргаар эхийн хэвлийг илтгэсэн юм. Далавчаа хумьчихсан, бясалгаж байгаа эрэгтэй эмэгтэй хvvхэд бурханд л байдаг гэж ярьдаг гуравдагч мэлмийтэйгээр дурсэлсэн нь "Эхийн хэвлийд байгаа vр бол Бурхан" гэсэн санааг илэрхийлсэн.


SOUND ART /Хєгжим буюу сонсогдох урлаг/

Герман "Штударт" хотод єнгєрсєн долдугаар сард дэлхийн орчин vеийн хєгжмийн наадам зохиогдсон. 60 гаруй орны зуугаад хєгжмийн зохиолч оролцсон энэхvv тэмцәэнд монголын Модерн Симфони хєгжмийн зохиолч С.Соронзонболд оролцоод ирсэн тухай урьд нь мэдээллэж байсан. Тvvнтэй Модерн урлагийн талаар хєєрєлдсєн юм.

-Модерн урлаг, тэр дундаа модерн хєгжмийн талаар тодорхойлолт хэлээч? -"Модерн урлаг бол хоосон тасалгаанд ном уншаад сууж буй хvн" гэж хэн нэг нь тодорхойлсон байдаг. Харин миний ойлголтоор бол хєгжмийн зохиолч єєрєє мэргэжилдээ vнэнч, єєрийнхєє хvслээр хєгжмєє бичээд явах нь модерн буюу орчин vеийн хєгжим. Бусдын таалалд нийцvvлбэл цаг vетэйгээ нийлчихнэ. Уран бvтээл чинь цаг vеэсээ тvрvvлж явдаг. Бvтээгч нь хэрэглэгчээс єєр учир заавал цаг vеийнхээ манлайлагч нь байх ёстой. Vvнийг л модерн урлаг илтгэж чаддаг.

-Модерн симфони бусад хєгжмєєс юугаараа онцгой вэ? -Єнгє, темп, цохирол, дууршил, єгvvлэмжәэрээ єєр. Ерєнхийдєє бол тухайн vедээ ойлгогдож, нийтийн хvртээл болоогvй хэрнээ хожуу суут бvтээл гэж нотлогддог аялгууг л модерн хєгжим гэж хэлмээр байна.

-Симфони хєгжим хэзээнээс эхлэлтэй юм бэ? -Эрдэмтдийн vзэж буйгаар хамгийн анхны симфонийг Германы хєгжмийн зохиолч И. Гайдн бичсэн гэдэг. Харин Г.Малерийн зохиолоор тєгссєн гэдэг. Яагаад тєгссєн гээд байгаа юм бэ гэхээр Симфони хєгжмийг тvvний бичсэнээс илvv бичнэ гэдэг бараг биелшгvй зvйл. Учир нь vvнээс илvу бичих оюуны чадамж, хєгжмийн дуугаралт гарахгvй гэж vздэг.

-Хєгжмийн зохиолч байна гэдэг таны хувьд? -Хуучны буддын том гvн ухаан судлаачдын хэлснээр "Мэргэд бээрийн дотроос хамгийн агуу нь хәгжимчин". Тэгэхлээр vнэртэхгvй, амтагдахгvй харагдахгvй, баригдахгvй зvйлээр ямар нэг зvйлийг дvрсэлж, тvvгээрэз хэн нэгэнд таашаал тєрvvлнэ гэдэг бол миний бодлоор маш агуу vйл хэрэг.

-Тэгэхлээр энэ хєгжмийг хvлээн авч, сонедог, ойлгодог хvмvvс бусдаас єєр байдаг уу? -Хєгжмийн санааг онцгой мэдрэмж, авьяастай хvмvvс шууд хvлээгээд авчихаад тэр хєгжмєє "нот"оор илэрхийлдэг байхад, бага зэрэг сонсголтой нь хєгжмийн бvтээлээр дамжуулан ойлгодог. Авьяасгvй нь бол яахав дээ ойлгохгvй. Гэхдээ тийм байх нь заримдаа сайн талтай. Их мэдрэмтгий байх уг хvндээ их хэцvv. "Сарны сонат"-г мэдрэмтгий хvмvvс сонсохоороо их "хямардаг" байсан гэсэн. Тvvний оронд юу ч мэдэхгvй дvлий дvмбэ оргиод явж байсан нь дээр. Тэр онцгой мэдрэмжтэй хvмvvсийг тэнгэрийн хишиг хуртсэн, эсвэл бурханаас заяасан "сод" хvмvvс л гэж боддог.

-Хєгжмийн зохиолынхоо санааг хаанаас олж авдаг вэ? -Бодоод л яваад байдаг. Заримдаа ердєє "юм" орж ирэхгvй. Зохиол бvтээл туурвихад их саадтай учирдаг. Зарим орчинд онгод хийморь бадарч байхад заримдаа бvр таг унтарчихдаг. Орчноосоо л шалтгаална даа.

-Ямар орчин байвал илvv тааламжтай байх вэ? -Ганцаараа байвал сайхан байдаг. Ганцаархнаа юм бодоод л. Санаа ороод ирэхэд нотоор буулгах арга бол яах аргагvй, ганцаараа байх. Хєгжим чинь заавал дотроо дуугарч байх ёстой. Толгой дотор "халье" гvйж байгаа юм шиг хєгжим дуугараад, яг сайхан санаа орж ирж байхад нэг муухай юм давхцаж гай болно. Тэр нь зvгээр нэг муу ойр зуурын аар саар шалтгаан. Удаан єдєєгдєж байж бадарсан яруу сайхан аялгуу гал руу ус цацсан юм шиг л алга болчихдог. Дахиж хэзээ ч тэр гайхалтай ая толгойд буухгvй.

-Монголынхоо хєгжмийн тvвшинг ямар шатанд байгааг тодорхойлбол? -Манайхны урлаг хvнд vе дээрээ байх шиг байна. Урлагийг жинхэнэ ёсоор нь vнэлэж, ойлгож чаддаг хvн ховор болжээ. Єдрийн хоолны тєлєє урлагт ханддаг уран сайханч олширсон. Мєн зохиолын дуучид ямар олон юм бэ. Нийтийн дуу бол урлаг биш. Мэргэжил шаардаад байдаггvй болохоор ард тvмэн єєрсдєє л зохиогоод л явж байсан нь дээр. Мән чанараа алдаж байна л гэж тодорхойлмоор байна.


-Монголын хєгжмийн урлагийг хvнтэй зvйрлэвэл ямар бол? -Толгой нь монгол vндэсний хєгжим, хәл нь орос, хэвлий хэсэгтээ хятад эсвэл солонгос, зvрх нь яг жинхэнэ язгуур урлагийг илтгэсэн нэг тиим "эрлийз" хvн болоод байна. Гадаадын соёл "халдварлаж" орж ирээд байгаа болохоор монголчууд маань хєгжим гэдэг зvйлээ хєгжvvлж чадахгvй байгаа.


-Тэгэхлээр гадны хєгжмийг сонсох хэрэггvй гэсэн vг vv? -Мэдээж гадны сайхан сайхан хєгжмийг сонсох хэрэгтэй л дээ. Гэхдээ дуурайх хэрэггvй. Єєрийнхєє дотор дуугарч байгаа хєгжмийг нотлох хэрэгтэй. Єєрийгєє сонсож бvтээсэн бvтээл гэдэг чинь хvмvvсийн сонорт зориулсан, нэг ёсны тал зассан маягаар бичсэнээс тэс єєр. Хуулах биш сэтгэж байж л урлаг єєрєє хєгжинє.

-Саяхан Дэлхийн Шинэ Хєгжмийн наадамд оролцоод ирсэн. Тэр талаар сэтгэгдлээ яриач.
-Мэдээж сэтгэгдэл маш єндєр байна. Дэлхийн алдартай хєгжмийн зохиолчидтой хамт 15 хоногийн турш хєгжим, уран бvтээлээр амьсгалсан. Хамгийн гол нь тэр олон авьяастнуудын дотроос миний Их Монгол Улс бaйгyyлaгдqaны 800 жилийн ойд зориулсан бvтээл дээд шатанд єрсєлдєх эрх авлаа. Тэнд миний хєгжмийг дєрвєн удаа мэргэжлийн хєгжимчид тоглож, олон нийтэд сонирхуулсан. Аливаа зvйл хєгжлийнхєє єндєр тvвшинд хvрэхээр хvний оролцоо багасч, оюуны бvтээл маш vнэтэй болдог гэдгийг ойлгосон.

-Европын хєгжмийн зэмсгээс монгол аялгуу гарах уу?
-Тэндхийн хєгжимчид єндєр ур чадвартай. Цагийн vнэ цэнийг мэдэрч чаддаг болохоор олон цагаар сургуулилт хийж бэлддэг хєгжимчин байхгvй. Хєгжим гэдэг бидний ойлголтоос vнэхээр хол давчихсан байна.




(Єнєєдрийн монгол 161/331)

No comments:

Post a Comment