Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, October 22, 2007

Ганбуш: Ээж, аав нь хүүхдийнхээ бичсэн мессежийг уншдаг ч болоосой. Ухаан алдаж унана даа




-Амьдрал хэр байна даа. Юмны үнэ өсөөд баллаж байна ш дээ?
-Өөрөө өөрийнхөө орчинд л сайхан амьдарч байна. Хүмүүс юу гэж хэлэх нь хамаагүй.

-Яриагаа ямар нэг гоё үгээр эхэлье. Тэмдэглэлийн дэвтэрний чинь хавтасан дээр нэг үг бичээстэй байдаг даа. Тэрийгээ уншаад өг?
-“Маргааш үхэхгүй юм шиг зүтгэ
Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдар”. Энэ миний хэлэх дуртай үг байгаа юм. Хэлэх дуртай ч гэж дээ ер нь амьдралынхаа өдөр бүрийг би эхний өдөр шиг өнгөрүүлэхийг хичээдэг.

-Эхний өдөр шиг гэдэг нь ямар утгатай юм?
-Ямар байхав дээ. Өдөр болгон маргаашийнхаа эхлэлийг тавьж амьдрах. Хятдууд чинь маргааш үхчихэж магадгүй гээд аягатай будаагаа хоослоод унтдааг юм гэнэ лээ. Тэдэн шиг дорой араншинтай баймааргүй байна.

-Мухар сүсэгт итгэдэг гэдгээ харуулчихлаа.
-Тийм шүү. Ер нь их шүтлэгтэй. Бүх шашныг хүндлэн дээдэлдэг. Цагаан сараар шарын шашныхаа сургаалийг дагаад зүг чигээ гаргачихна. Шри Шригийн зүүлт одоо ч миний энгэр дээр байна. Заримдаа их эзэн минь гээд л христээс аврал эрчихдэг. Ямар ч байсан аль нэг нь надад тусалдаг байх аа.

-Би нээрээ таныг өвдсөн гэж огт сонсож байгаагүй юм байна. Бурхадууд чинь ивээгээд байдаг юм болов уу.
-Хүн өвчин тусч болно ш дээ. Дандаа эрүүл саруул явна гэж юу байхав. Би харин 55 настай гэхэд харин ч бага өвдөж байна гэж боддог ш дээ. Тэгэхээр магадгүй шүтлэг маань тус болдог ч юм билүү хэн мэдлээ.

-Утас чинь байнга дуугарах юм. Ихэвчлэн ямар төрлийн дуудлага мессежүүд ирдэг вэ?
-Миний утсанд аймшигтай бүдүүлэг мессеж их ирнэ ээ. Ихэвчлэн өсвөр насныхан эвгүй үгтэй мессеж явуулаад байдаг юм. Тэрийг нь устгахгүй хадгалчихдаг. Хааяа уншиж байхад бас их сонин ш дээ. Ээж, аав нь хүүхдийнхээ бичсэн мессежийг уншдаг ч болоосой. Естой ухаан алдаж унана даа. Энэ мессежүүдийн цаана янз бүрийн үзэл бодолтой хүмүүс байгаа болохоор угаасаа эмзэглээд байх шаардлага байхгүй.

-Буудал хэсэж амьдардаг, аймар баян авгай гээд байдаг юм билээ. Та тийм их мөнгөтэй хүн үү?
-Тэгтлээ их баян биш ш дээ би чинь. Хамгийн гол нь буудлуудад бартераар амьдарч байгаа байхгүй юу. Энгийн нэг орон сууцанд амьдарч чадахаар хүн биш ээ би. Адгийн наад зах нь гэртээ орох гэж яваад орцондоо элдэв янзын юмнуудад дээрэлхүүлэх жишээтэй. Аягүй бол намайг байдаг гээд мэдчихвэл гэрийн үүд манаад хэвтэж байх хүмүүс олон байгаа. Өөрийнхөө аюулгүй байдлыг би өөрөө бүрэн хангаж чадахгүй гэдгээсэ айдаг.

-Өөрийн гэсэн гэр оронгүй, хэсүүлчин амьдралаас уйдахгүй байна уу?
-Би одоо сүүлийн үед буудалд байхаас аймар залхаж байна. Байр түрээсэлж амьдарья гэж бодохоор хэн надад байраа түрээслэх билээ. Надад байраа түрээсэлчихээд юугаа бодож суух билээ. Үнэнийг хэлэхэд надад түрээсийн байр олдохгүй ш дээ. Байр худалдаж авна гэхээр миний мөнгө юу билээ.

-Уг нь боломж байвал бусдын адил амьдрахыг хүсч байгаа юм байна ш дээ тэ?
-Харин тийм ээ. Одоо янз бүрийн юм их боддог болоод байгаа юм. Би дороо есөн дүүтэй ш дээ. Тэд нар маань намайг арай хөөгөөд, гудамжинд гаргачихгүй байлгүй. Ам бүл олуулаа байгаа биз дээ.

-Тийм байна. Одоо нас явж байна ганц хүүхэд төрүүлчихье гэж бодохгүй байна уу? Уг нь эмэгтэй хүн төрчихөөрөө улам залууждаг гэж ярьдаг юм билээ.
- Хөгширсөн гэж бодохгүй байна ш дээ өөрийгөө. Одоо ч гэсэн гоёоороо л байна. Хүүхдийн тухайд байна ш дээ. Одоо хүүхэдтэй болно гэж юу байдаг юм. Өргөмөл хүүхэд байгаа ш дээ. Францд амьдардаг. Гэр бүлтэй болчихсон намайг дуудаад л байдаг юм. Тэглээ ч өөрөө хүүхэд төрүүлнэ гэж бодоход саванд хүүхэд бүрэлдэх орчин нөхцөл байхгүй.

-За тэр хүүхэд яахав. Гудамжаар тайван явж чаддаг болсон уу?
-Чадахгүй ш дээ. Яаж чадах юм. Энэ бүдүүлэг нийгэмд чинь чангахан найтаачих ч хэцүү байна. Гадуур явж байх юм бол харь гаригийн хүн шиг үзнэ ш дээ намайг чинь. Дэлгүүр хоршоонд орохоор аймар муухай ангайж тонгойж харна. Энэ л нэг илүү дутуу юмтай гэсэн шиг тэр харцнуудаас заримдаа айдаг шүү.

-Монголд амьдраад яах юм бэ. Таныг хүлээж авах сэтгэхүйтэй хүн бараг байхгүй байна ш дээ. Гадаад руу явж амьдрахгүй юм уу?
-Гадаадад гараад ер нь яах юм. Монголдоо байхаар шийдсэн. Намайг хүлээж авах авахгүй нь огт хамаагүй. Би л тэдний араншинг хүлээж авч чадаж байгаа нь хангалттай. Тэглээ ч одоо намайг хүндэлдэг хүмүүс мэр сэр байгаа ш дээ.

-Дурсамжинд дуртай биз дээ. Амьдралын чинь хамгийн сайхан мөчүүдийг хуваалцмаар байна.
-Эргээд бодохгүй амьдрал хэнд ч байхгүй ш дээ. Францад байсан үеээ би амьдралынхаа хамгийн сайхан мөчүүд гэж боддог юм. Тэр үед аймар жаргалтай байсан. Гоё харьцаатай явж байгаад л дуусдаг. Хамгийн гол нь хүнд дасчихвал салахад их хэцүү.

-Таныг олон хүний нууц амраг байсан тухай сонссон юм байна. Тэр болгондоо дасчихдаг уу?
-Нуугаад яахав. Олон хүний нууц амраг явлаа. Бие биеийнхээ хэрэгцээг хангаад, тухайн тохиолдолд гоё байдаг байхгүй юу. Нэг үгээр хэлэхэд насан туршдаа хүний нууц амраг явж байна гэж ойлгож болно. Дасах тохиолдол бага л гарна ш дээ.

-Та чинь их л гял цал хувцас өмсдөг хүн дээ. Хувцаслалтандаа хэр их анхаарал хандуулдаг вэ?
-Гоё гялтганасан хувцасанд дуртай. Манай тайчихын хичээлд суудаг охидууд болон найз нөхөд надад таалагдсан хувцас их бэлэглэдэг. Тэд нарын бэлэгнүүд миний хувцасны шүүгээг их чимдэг ш дээ.

-Танд хүмүүс бэлэг их өгдөг байх даа. Хамгийн гоё бэлгийг хэнээс авч байв?
-Олон хүнтэй учирсан болохоор тэр тоогоор бэлэг авч байсан. Тэдний дундаас цэнхэр өнгийн малгайтай цамц, кет хамгийн гоё нь. Одоо би хөдөө гадаа явахдаа байнга өмсдөг. Тэрийг өгсөн залуу эрдэнэтээс хотод сурдаг оюутан байсан юм. Надад ерөөсөө биеийн тамирын хувцас байдаггүйг мэдчихээд “та ерөөсөө биеийн тамирын хувцас өмсөхгүй юм аа” гээд л өгж билээ. Яагаад ч юм тэр хүний сэтгэлийн бэлэг гэдгийг сонсоод надад маш өндөр сэтгэгдэл үлдсэн. Хамгийн гол нь намайг хөгширөөд 50 нас гараад явж байхад хамт байсан болохоор их гоё санагддаг юм. Харьж яваа хайр ч юм уу, эсвэл их гэгээн. Тийм л хайр байсан юм даа.

-Яагаад ч юм таны хувьд хайр их олон төрөл байдаг юм шиг санагдчихлаа?
-Үнэн ш дээ. Хүн амьдралдаа ганцхан хайртай учрана гэж байхгүй ш дээ. Кинон дээр л байдаг байх. Би хувьдаа их л олон хайрыг амсаж үзлээ. Олон ч хүнтэй учирч явлаа. Тэр болгондоо сэтгэл хөдлөлөөр дүүрэн байдаг. Одоо ч дурлаж, гал халуунаар хайрлалуахад бэлэн явж байна.

-Эмэгтэй хүмүүс 40 нас хүрчихээрээ хайр гэдэг зүйлд итгэхээ больчихдог гэж сонсож байсан маань бусад цуурхалуудын адил худлаа болж хувирах шив?
-Харин тэглээ.

-Таны хувьд эр хүн ямар байвал аятайхан санагддаг вэ?
-Эр хүн гэдэг чинь тэгээд л эр хүн л байдаг юм. Одоо үед уухгүй, идэхгүй хүн гэж байхгүй. Царай зүс, бие хаа нь тийм ийм гээд байхаар бас их хэцүү. Эр хүн л бол эр хүн гэж хэлээд байгаа ш дээ. Тэгэхээр хамгийн гол гэсэн таван шаардлага тавьдаг юм.
1. Гар нь цэвэрхэн
2. Хөл нь цэвэрхэн
3. Хүзүү нь чэвэрхэн
4. Ам нь цэвэрхэн
5. Эмэгтэй хүнийг хүндэлдэг байх ёстой

-Таны хүссэн энэ шаардлага хангахгүй хүнтэй тааралдаж байв уу?
-Хангуулна ш дээ. Хангуулдаг байхгүй юу. Сүүлийн үед манай залуучууд овоо ариун цэвэр сахидаг болоод байгаа. Эмэгтэй хүний дэргэд байхыг хүсч байгаа л бол арчаатайхан шиг байх хэрэгтэй гэдгийг ойлгох л хэрэгтэй.

-Зарим хүмүүс таныг үзэн ядаад байдаг ш дээ. Та яагаад тэр хүмүүст дургүйцдэггүй юм?
-Хүн хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлнэ. Тэгэхээр хэнтэй ч гэсэн сайхан харьцаж байх хэрэгтэй.

-Та тэднийг хүндлээд байдаг. Хариуд нь тэд таныг хүндэлдэггүй, ганц үг сольж үзээгүй байж жигшин зэвүүцдэг. Энийг тэгээд юу гэж ойлгох юм?
-Тэр бол яахав дээ. Тухайн хүний ухамсарын асуудал. Одоо надтай сайхан харьдаад яах ч юм билээ. Үзэн ядлаа гээд яах ч юм билээ. Миний амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ ш дээ.

-Ижил хүйстнээ сонирхдог уу?
-Үгүй ээ. Яалаа гэж дээ тийм юманд дуртай нь би биш. Би ямар гаж донтон биш дээ.

-Хүмүүсийн яриагаар бол та гомо, лесби, бас манин. Өөрөөс чинь шууд асуучихаж чаддаггүй юм аа. Та яг ямар хүйстэй юм бэ?
-Бүсэлхийнээс дээш эрэгтэй. Ингээд хэлчихээр бас ойлгохгүй ээ. Надад хөх байхгүй л болохоос би эмэгтэй хүн. Насан туршдаа мөрөөдлөө ш дээ. Аягүй гоё хөхтэй болчих юмсан гээд л. Их мөнгөтэй болохоороо заавал гоё хөх хийлгэнэ ээ.

-Та чинь виски нэлээн сайн уудаг юм шиг харагдана лээ. Зургаан оны сүүлчийн өдрийн “Готик” шинэ жил дээр хоёр эмэгтэйтэй хамт ирээд хоёр шилийг хоосолчих шиг болсон.
-Аа тийм тийм. Тэр хоёр чинь эрэгтэй ш дээ. Тайванаас ирсэн хоёр залуу. Бид гурав чинь нийлж бас нэг залууг шатааж, Цацадаа орлого оруулсан юм. Бас шилдэг хувцасных нь шагналыг аваад амжсан шүү.

-Яана аа. Яг л эмэгтэй хүн шиг харагдаж байсан. Цаца гэж зураач Саранцацралт уу?
-Тийм ээ. Бид чинь гэр бүлийн найзууд байгаа юм.

No comments:

Post a Comment