Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, November 6, 2007

“Донор”: Тайз биднийг хүлээж л байг

Товч танилцуулга
Ганболд буюу Арагорн - дуучин, хамтлагийн ахлагч

Соронзонболд буюу Боб - бөмбөрчин
Хатанбаатар буюу Хатанаа - соль гитарчин
Өлзийхутаг буюу Өлзий - ритм гитарчин
Магнай - басс гитарчин
Алтантулга буюу Ату

Тэдний нүд маш олон төрлийн, хүчтэй энерги ялгаруулдаг юм шиг санагддаг. Нүд рүү нь ширтээд хэдэн цагаар ч хамаагүй элдэв янзын зүйлсийг ярилцан суумаар тийм харц тэдэнд бүгдэд нь бий…Амьд хөгжмийг харцаар тоглож чаддаг бол гэсэн бодол өөрийн эрхгүй надад төрүүлсэн. Хамгийн гол нь ямар ч хүлээсэнд баригдалгүйгээр үзэл бодлоо илэрхийлж чаддаг өөр өөр араншинтай залуус сонирхол таашаал хүртэх хийгээд мэдрэмжээрээ нэгдсэн нь таалагдсан.

Магадгүй эднийхээс өөр хамтлагийн ярилцлагаас камасутрагийн бүх байрлалаар секс хийж үзэхийг хүссэн залуугийн хүслийг, цэцэрлэгт хүрээлэнгээр чармай нүцгэн гүйсэн тухайгаа мөрөөдөл биелсэн хэмээн ярихыг олж уншихгүй л болов уу. Хамгийн гол нь энэхүү хамтлаг амьд хөгжимд хайртай бүх хүмүүст оюуны хөрөнгө оруулалт хийхээр нэгдсэн бөгөөд одоохондоо ямар нэг чиглэлд баригдахгүйг хичээж байгаа юм байна. Тэгэхээр тэднийг “Мулти рок” гэсэн ч болох нь ээ. Тус хамтлаг “Total Musiс”-ынхны сонгон авч, ивээн тэтгэж буй өсөх ирээдүйтэй есөн хамтлагийн тоонд багтаж байгаа юм байна.

-”Донор” хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэй болж байгаа. Үүнийг ярихын өмнө яагаад бүрэлдэхүүнээ солих болсон шалт­гааныг ярья л даа?
-Боб: Анх Ганаа бид хоёр хамтлаг байгуулах санаа гаргаад гишүүдээ бүрдүүлж эхэлсэн юм. Бидэнд гитарчид хэрэгтэй байсан л даа. Удаан хайсны эцэст Ганболд багшийн сургалтаас Хос-Эрдэнэ гэдэг 17 настай хүүг соло гитарчнаар авлаа. Дараа нь найзыг нь басс гитарчин болгосон. Тэр хоёр хүүхэд ерөөсөө л эвдэж болшгүй сикоделик сэтгэлгээтэй байсан.

Сонсдог хөгжим нь “Pink Floyd”. Тэр сэтгэлгээг хайрлаад өөр хөгжим тоглуулж чадаагүй ээ. Тэгээд л хамтлаг маань “Pink Floyd” тоглодог болсон юм. Төд удалгүй “Skytel”-ийн тоглолтоос гуравдугаар байр хүртсэн. Харин дараа нь “Сock’n beat” амьд хөгжмийн наадамд оролцоход Хосоо маань шилдэг гитарчины шагнал авсан юм. Хосоо насанд хүрээгүй хүүхэд байсан учир “Up” мюзик продакшны Чука ах ар гэрийнхэнтэй нь гэрээ хийгээд “Pilots” гэдэг хамтлагт оруулчихсан.

-Тэгээд Хосоогийн шийдвэр ямар байсан юм?
- Энэ талаар дэлгэрэнгүй яримааргүй байна аа. Хүмүүст хувийн асуудал гэж байдаг ш дээ.

--------------------------------------------------------------------------------

-Ойлгож байна аа. Тэгвэл энэ “Донор” гэдэг нэр ямар учиртай юм? Рок хамтлаг болохоор шууд л цус санаанд орж байна?
-“Донор” гэхээр хамгийн түрүүнд цусны хандивыг санагдуулна. Аргагүй. Гэхдээ манай хамтлагийн хувьд энэ маань өглөг гэсэн утгаар орчуулагдаж байгаа. Рок хөгжим сонсдог хүмүүст оюуны өглөг, сэтгэл санааны хувьд тайвшралын өглөг, ухаарлын өглөгийг бид хөгжмөөр дамжуулан өгөх болно.

-Ер нь хамтлагууд ингэнэ, тэгнэ гээд том том амлалт өгч гарч ирдэг л дээ. Танайх юугаараа онцлог байж чадах вэ? “До­нор” хамтлагийн зорилго?
-Рок хөгжмийг таашаан сонсдог хүмүүст оюуны хөрөнгө оруулалт хийж, өөрсдийнхөө авьяасыг дээд цэгтээ тултал хөг­жүүлэхийн төлөө нэгдэцгээсэн. Манай улс энэ хөгжмийн тал дээр хөгжлөөрөө арав, хорин жилээр хоцорч яваа. Хоцорч буй орон зайг бага ч болов нөхөхийн тулд бусдыг дуурайх биш, цэвэр өөрсдийн сэтгэлгээг дэлгэн тавихыг чухалчилж байна. Нэгэнтээ л оюуны өглөг өгөхөөр нэгдэцгээсэн тул ярьж байгаагаасаа дор бүтээл гаргахгүйн төлөө хумс хуруугаа үл хайрлан зүтгэнэ гэсэн нэгдмэл бодол, зорилготой байгаа.

-Хэзээ тайзан дээр гарч энэ амлалтаа биелүүлэх төлөвлөгөөтэй байна?
-Тайзан дээр гарах сайхан хэдий ч үзэгчдэд муу бүтээл хүрэх ёсгүй гэдгийг бид маш сайн ойлгосон. Өнөөдөр тоглож байгаагаасаа илүү боловсорч, өөрийгөө маш сайн бэлтгэх нь бидний үзэгчдийнхээ өмнө хүлээсэн нэг ёсны үүрэг. Үүрэг хүлээх гэдгийг маш том ойлголт гэж бодож байгаа ш дээ. Ямар ч байсан бид дараа жилийн “Сock’n beat” амьд хөгжмийн наадамд бэлтгэж байгаа.

-Арван хоёрдугаар сарын нэгэнд болох “Play time” наадамд оролцохгүй гэж үү?
-Уучлаарай. Бидний бэлтгэл хангагдаагүй байгаа. Амлалтдаа хүрэхийн тулд биш маш их бэлтгэл сургуулилт хийх ёстой. Цаг нь болохоор бид хүссэн хүсээгүй үзэгчидтэйгээ уулзана. Тайз биднийг хүлээж л байг.

-Танай хамтлагийнхан бүгд тус тусдаа хамтлагтай байсан нь их сонирхол татлаа. Урьд нь хамтлагаа орхиж чадсан хүмүүс энэ хамтлагтаа удаан оршин тогтнож чадах болов уу?
-Хатнаа: Би олон хамтлаг дамжсан л даа. Хамгийн сүүлд “Зүгээр л” хамтлагт байсан. Хэрэв би одоо хөгжмөө нэг л орхивол дахиад хөгжим барихгүй гэж өөртөө андгайлсан. Тэгэхээр одоо огтхон ч санаа зовохгүй байна. Би хөгжимдөө хайртай. Бас хайртай зүйлээсээ хөндийрөхгүй гэж боддог өөртөө их итгэдэг.

-Ганаа: “Донор” хамтлагийг анх байгуулж байсан хүмүүсийн нэг нь би. Харин “Готика” хамтлагт зургаан сар хүртэл дуулах гэрээ хийж орсон. Миний гэрээ дууссан би хамтлагтаа эргэж ирсэн. 
-Магнай: Миний хувьд Хятадад сурдаг байхдаа амьд хөгжмийн хамтлагтай байсан. Харин би одоо энд, Монголд байна шүү дээ.
-Боб: Мэдээж би энэ хамтлагт байсан. Одоо ч байна. Байсаар ч байх болно.

--------------------------------------------------------------------------------

-Сонирхлоороо нэгдэцгээсэн хүмүүс юм байна. Тэгвэл хөгжим тоглож байхад ч юм уу, эсвэл дуулж байхад яг ямар сэт­гэгдэл төрдөг вэ?
-Магнай: Зэвсэг бариад тулалдаж байгаа юм шиг.
-Өлзий: Сандардаг. Энэ бол миний хувьд маш том таашаал. Би сандарсан үедээ их аз жаргалтай байгаа юм шиг мэдрэгддэг .
-Боб: Нэг тийм, өвөрмөц мэдрэмж. Секс хийж байгаа юм шиг. Секс гэдэг бол миний хувьд диваажинд очсон ч юм шиг амар амгалан байдлыг бэлэглэдэг. Нэг ёсны алжаал тайлах тоглоом юм уу даа.
-Хатнаа: Үгээр илэрхийлшгүй. Өөрийгөө мэдэрнэ гэдэг ямар сайхан зүйл болохыг ойлгож байна уу. Байгалиасаа, эсвэл цаанаасаа цөс хөөрөөд, огшоод ирдэг юм.
-Ганаа: Тэр сайхан хөгжимтэй миний хоолой нийлж байна гэдэг л надад сайхан санагддаг ш дээ. Заримдаа өөрийн мэдэлгүй гоё хоолой гарахаар баярлана. Хэхэхэ.

-Манай рок хамтлагуудын талаарх сэтгэгдлээ нуулгүй хэлчих. Муулсан ч болно. Чөлөөтэй?
-Манайхан дэлхийд алдартай мундаг хамтлагуудын бүтээлээс копи хийгээд нэрд гарч байна. Тэгээд л өөрсдийнхөө чадлаар дээшээ гарчихсан юм шиг том, том ярьдаг. Яг л нөгөө Ленин багшийн заасан замаар урагшаа гэдэг шиг. Харин бид нар өөрсдөө хийхийг зорьж байгаа. Цэвэр өөрсдийн сэтгэлгээгээр. Бид хэн нэгний туг хатгаад өгчихсөн замаар явахгүй байхыг хичээнэ гэж бодож байна.

-Тэгээд яг ямар урсгалаар дуулах юм бэ?
-Одоохондоо тодорхойлогдоогүй л байна. Бид нар “Мулти рок” гэж яриад л инээлдээд сууж байна ш дээ.

-”Total Musiс”- ийн ивээн тэтгэж байгаа есөн хамтлагийн тоонд багтсан гэж сонссон. Тэд та нарт ямар шаардлага тавьж байгаа вэ?
-Тийм ээ. Сая есдүгээр сарын нэгэнд “Монгол шилтгээн”-д болсон “Cock’n beat” амьд хөгжмийн наадам өсөх ирээдүйтэй хамтлаг дуучдыг нээн илрүүлэх зорилгоор зохиогдсон байгаа. Тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч байгууллага болох “Total Musiс” манай хамтлагтай гэрээ байгуулсан бөгөөд бидэнд бэлтгэлийн байр болон, дэлхий дахинд хэрэглэгддэг “Yamaha” фирмийн хөгжим хэрэгсэл гаргаж өгсөн.

-За за, ярилцаж байгаад би та бүхнийг “Харц булаасан их сайхан залуучууд” байна гэж дүгнэлээ. Найз бүсгүйчүүд юу билээ?
-Хатнаа, Ганаа, Ату, Боб найз охидтой. Үлдсэн нь бүгдээрээ найз охингүй.

-Та хоёр найз охингүй юм байна. Ямар охид таалагддаг юм бэ? Хэлчихвэл манай уншигчдаас хэн нэг нь зам дээр тосоод байж байх ч юм билүү?
-Магнай: Уламжлалт ёс жаяг баримталдаг, журамт охид гоё ш дээ. Япон, хятад охидод дуртай. Тэдний амьдралын хэв маяг, бодол санаа нь их дажгүй. Алсыг харсан, холч ухаантай гээд л...Харин хэтэрхий хотожсон америк маягийн охид огт сонирхол татдаггүй ээ. Хэтэрхий задгай. Бүх зүйл дээр орчин үеийн гэсэн үзэл баримтлаад байдаг юм.
-Өлзий: Сэтгэлээсээ охид зүгээр гэж бодсоор өдийг хүрлээ дээ. Бас галзуу гоё будсан охид галзуу гоё харагддаг даа.

--------------------------------------------------------------------------------

-Тэгвэл хэн нэгэн нь сайн дураараа найз охиноо яриач дээ?
-Хэрэв намайг дуу зохио гэвэл одоохондоо хөгжилтэй бөгөөд pokerfull хэмнэл гарахааргүй байгаа гээд ойлгочих. Миний хайрт одоо дэргэд минь алга. Сурах зорилгыг эрхэм болгож Хятад улсыг зорьсон байгаа. Би цаашдаа түүнтэйгээ хамт маш удаан байхыг хүсч байна. Үүнийгээ ч хэлсэн. Харин тэр уламжлалт хариултыг надад өгсөн л дөө. “Бодъё” гэж. Ирэхээр нь би уламжлалт аргаар сэтгэлээ илэрхийлэх төлөвлөгөөтэй байна даа.

-Хүн болгонд гаж ч гэмээр мөрөөдөл байдаг ш дээ. Та нарын хувьд?
-Боб: Би камасутрагийн бүх байрлалаар секс хийж үзэхийг хүсдэг.

-Найз охинд чинь таалагдахгүй бол яах вэ? Мөрөөдлөө сонгох уу, эсвэл найз охиноо юу?
-Тэр ямар байдалд татгалзах вэ гэдгийг би мэдэж байна. Өөд өөдөөсөө хараад хоол идэж байгаа тохиолдолд тэр мэдээж дургүйцнэ. Гэхдээ миний хажууд нүцгэн хэвтэж байгаа тохиолдолд байдал арай өөрөөр эргэнэ ш дээ. Хэхэхэ.

-Ингэж ярьж байгааг чинь мэдвэл яах бол?
-Мангар гэж мессеж бичнэ байх аа.

-За тэрвэл бусдынх нь хувьд?
-Ганаа: Үсээ арзайлгаж, хамаг байдаг хар хувцасаа өмсөөд УИХ-ын гишүүдийн дунд суугаад ажлаа хийхийг л мөрөөдөж байна даа.
-Магнай: Бүх биеэ шивээсээр дүүргэх. Би өнгөрсөн зун нэг томоохон мөрөөдлөө биелүүлчихсэн.

-Юу юм?
-Өглөө өвөө, эмээ нар гүйж, дасгал хийдэг паркад дотуур өмдтэйгөө гүйсэн. Гэхдээ битгий санаа зовоорой Хятадад.

-Одоо та хоёрынхыг сонсъё?
-Өлзий: Үхтлээ дурлачихаад, хаягдах. Маш их шаналахыг хүсдэг гэх үү дээ.
-Хатнаа: Сансарт гармаар байна аа. Шөнө болохоор бидний сэтгэлийг татаад байдаг бөөрөнхий зүйл дээр гишгэвэл ямар бол…

Гитараа тэврээд тайзан дээр байх агшин их гоё санагддаг. Үзэгчдийн сэтгэлийг мэдэрч тоглох тийм л сайхан гээд л…

Тэд ийнхүү сэтгэлээ нээсэн юм. Яг л нүд шигээ хурц яриа хөөрөөтэй XXI зууны Монголын рок залуус…

No comments:

Post a Comment