Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, January 3, 2010

Ц.Ганзориг: Театрат орж ирээд л энэ миний урлан гэдгийг мэдэрсэн

Дуурь бүжгийн эрдмийн театрт 15 жил тайзны зураач хийж байгаа Ц.Ганзоригийг “Далд хүмүүн” буландаа зочноор урилаа. Хар нүдний шилнээс огт салдаггүй энэ эрхэм өнгө будгийг амьдралынхаа салшгүй хэсэг хэмээн тайлбарласан. Тэрбээр урландаа зурж суухдаа хэн бүхнээс илүү аз жаргалтай байдгийг нь тодхон мэдэрсэн юм. Даруухан, дуу муутай энэ хүнийг анх харсан хүн сандруу л гэнэ. Магадгүй театрын ажил л түүнийг яаруу болгосон байх аа.

-Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна?
-“Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатны дүрд тоглох Сарангийн гэрэл зургаар үзэсгэлэн гаргаад ирлээ. Бэлтгэл ажил их байна.

-Тайзны зураг, уран зураг хоёр ялгаатай юу?
-Ялгаатай байлгүй яах вэ. Тэнгэр, газар шиг ялгаатай. Тайзны зургийг зурах гэж илүү их судалгаа хийдэг юм. Бүжгийн жүжиг, дуурийн тайз бол тухайн цаг үеийнхээ төрхийг бүрэн харуулах ёстой байдаг. Тэгэхээр Визант, Арманын үеийн архитектурыг судалж, донж маягийг нь тайзны хэлбэрт зориулж тохируулдаг юм. 

-Хэчнээн жүжгийн тайзны засал чимэглэл хийж байв?

-1995 оноос хойш энэ театрт тавигдсан бүх уран бүтээлийн тайзыг зурлаа. Гэхдээ би гүйцэтгэгч болохоор өөрийн зохиосон зураг тун цөөхөн л дөө. "Франческо Да Римини", “Сарьсан багваахай” бүжгийн жүжгийн тайзыг зурж байсан. 1990-ээд онд Пушкины 200 жилийн ойн концертод бас ажиллаж байсан. За тэгээд жижиг сажиг юм их бий дээ. Тэр болгоныг тоочоод барахгүй.

-Гүйцэтгэгч нь тайзны зургаа зохиож зурдаггүй гэсэн үг үү?
- Ерөнхий зураачийн өгсөн загварыг л томруулна шүү дээ. 9х18 метр даавуун дээр гүйцэтгэл хийнэ. Гэхдээ Японы “Комаки балет” компанийн захиалгаар “Хунт нуур”, “Нойрссон гүнж”, “Кон Кихот” бүжгийн жүжгийн тайз зурж байсан. Японд техник технологи өндөр хөгжсөн ч гэлээ  хэвлэмэл зураг ашиглахаас илүүү гараар зурсан бодит бүтээл илүү сонирхдог юм билээ. “Комаки балет” нь орчин үеийн, сонгодог хэлбэр юм билээ.

-Япончууд тантай яаж холбоо тогтоосон юм бэ? Дуурь бүжгийн эрдмийн театраар дамжуулсан уу?
-Балетчин Алтанхуяг “Бахчасрайн Оргилолт булаг” бүжгийн жүжгийн арын зураг авч явсан юм. Тэрийг нь хараад Япончууд надад санал тавьсан. Жилдээ ганц хоёр удаа иймэрхүү санал ирдэг юм.

-Томруулж зурахад хүндрэл гардаг уу?
-Хэмжээгээ бариад зурчихвал дажгүй ээ. Одоо бол баримжаатай болчихсон болохоор харьцангуй амар. Анх манай театрын ерөнхий зураач Гунгаасүх надад зөвөлгөө өгдөг байлаа.

-Хэр удаан зурах вэ?
-Заримыг нь их удаан зурна аа. Хамгийн хурдан гэхэд 24 цаг зурдаг юм.

-Ямар будгаар зурдаг вэ?
-Пастил, усан будаг ашиглана. Ихэвчлэн 20-30 литрээр савалсан тосон будаг хэрэглэдэг юм.

-Тайзны арын зураг зурахад том бийр олддоггүй, заримдаа шүүрээр орлуулдаг гэж сонсож байсан юм. Бийрээ хаанаас авдаг вэ?
-Дээр үед л шүүрээр орлуулж, өөрсдөө том бийр хийдэг байсан юм. Одоо бол барилгын материалын дэлгүүрт Хятадын том бийрнүүд байдаг болж. 100 айлаас очоод авчихдаг юм. Гол нь тайзны масштабтаа тохируулаад хэмжээгээ сонгодог.

-Алдаа гаргаад даавуу, будаг үрж байсан тохиолдол байдаг уу?
-Байлгүй яахав. Алдаагаа яаж засах вэ, гэж бодож байгаад л хэсэг хэсгээр нь өөрчилнө. Эсвэл өнгийг нь бараан болгох, сүүдэрлэх гэх мэтээр янзална шүү дээ.

- Жүжгийн, дуурийн, бүжгийн жүжгийн тайзнаас аль нь илүү таалагддаг вэ?
-Бүжгийн жүжиг. Би бүжгийн жүжигт дуртай. Сургууль төгсөхдөө курсийн ажлаа энэ сэдвээр хийж байсан. Тухайн үед маш сайн болсон гэж дүгнэж байсан шүү.

-Та ер нь сургуулиа ямар дүнтэй төгсөн бэ?
-Онц. Тэр үед ерөнхийлөгч асан Н.Энхбаяр соёлын сайд байсан юм. Бидэнд ромбо диплом гардуулж байлаа.

-Танд ямар нэг шагнал байгаа юу?
-Театрын 45 жилийн ойн үеэр соёлын тэргүүний ажилтайн цолоор шагнуулсан. Бас Хятадад болсон Монголын соёлын өдрүүдээр БСШУЯ-ны жуух бичиг авч байлаа. Өөр ч юм байхгүй дээ.

-Шагнал авахад ямар сэтгэгдэл төрж байв?
-2003 онд авч байсан шагнал маань огт санаанаас гардаггүй юм. Үзэсгэлэнд тавьсан зургаараа шагнал авч байсан юм. Тэр үед гүймээр ч юм шиг, нэг л гоё байсан даа.

-Театрт ажиллаад ямар хэмжээний цалин авдаг вэ?
-200 мянга гаргаад л авна даа. Олон жил ажилласан байсан ч нэг их ялгаагүй ээ.

-ДБЭТ хэдэн зураачтай юм?
-Ерөнхий зураач, хувцасны зураач, тэгээд би. Ерөнхий зураачаар Гунгаасүх ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан болохоор хүү нь халааг нь авсан. Бид 3 л ажиллаж байна даа.

-Яагаад театрын зураач болохоор шийдсэн юм бэ?
-Энэ театртаа анх орж ирээд л энэ миний зурах, будах, хийх, наах, урлах газар гэдгийг мэдэрсэн. Маш хүчтэй мэдрэмж. Сайхан сэтгэгдэлдээ хөтлөгдөөд өдий болтол эндээ ажиллаж байна даа. Зураач болно гэж бодож байгаагүй. Гэхдээ уран зураг,  гэрэл зурагт нэлээд хорхойтой байсан. Дунд сургуулиа төгсөөд 10 жил хэсүүчилж явсны эцэст ДУДС-д сурах шийдвэр гаргаж байлаа.

-10 жил гэдэг урт хугацаа шүү. Энэ хугацаанд юу хийж байв?
-МУЭХ-ны тэтгэлгээр тайгаар аялаад ирсэн юм. Улаантайга, Ёлын тайга гээд үнэхээр үзэсгэлэнтэй. Зураачдын судалгааны аялал юм даа. Зураач Нацагдорж, Балдандорж, сийлбэрчин Гомбожав гуай нартай хамт явж байлаа. Зун цаатангуудтай хамт амьдарч байсан. Цаа буга хамгийн хүйтэн орчинд амьдардаг амьтан болохоор сэрүүн газар бараадаад байдаг юм билээ. Цаатангууд бугаа дагаж нүүдэг. Ингэж аялах зуураа зураг зурж, этюд хийж явсан. Тэр үед чинь бас гэрэл зураг их сонирхдог байлаа. Ямар ч байсан би энэ аялалын дараа л сурах шийдвэр гаргасан юм. Тэгээд л  ДУДС-ын оюутан болж байлаа.

-Аялал ч сайхан шүү. Танд хамгийн их таалагддаг нь ямар аялал вэ?
-Загасчлах их дуртай. Театрын хэдэн найзуудтайгаа хамт үе үе загасанд явдаг. Ардын жүжигчин Ганбаатар, хөгжичин Мөнх-Эрдэнэ, балетчин Чинбат бид хэд. Талийгч Баатаржав гуай хамт явдаг байлаа. Уургаа бариад, дундаасаа зардалаагаргаад гараад шидчихнэ шүү дээ.Ойрноос нэг явна гэж яриад л байгаа. Өвөл загасчлах жаахан ярвигтай.

-Даарна гэж үү?
-Нэг их даараад байдаггүй юм аа. Майхангаа цасаар хуччихаар жавар нэвтрэхгүй, сайхан дулаахан хононо шүү дээ. Харин загас барихад ус нь үе үе зайрмагтаад байдаг юм. Зайрмагтсан хэсгийг нь хусаж авна.

-Гэрэл зурагт хорхойтой гэж ярьж байсан. Ямар төрлийн зураг авах дуртай вэ?
-Уг нь хөрөг зураг авах дуртай л даа. Гэхдээ тайзны ажилтай болохоор ихэвчлэн этюд хийгээд байдаг юм. Зурагчин найзтайгаа хамт зурганд их явсан даа. Батзориг гэдэг юм. Тэр найзынхаа талаар дурсвал “Алтайн гөрөөчин” гээд латинаар биччихсэн ил захидал санаанд ордог юм. 1935 оны монголын анхны ил захидал. Тэрийг би засварлаад зургийнхаа эх хальсыг Батзоригт дурсгаж байлаа. Харин Батзориг надад өөрийнхөө авсан Таж Махалын зургийг өгөөд, бид хоёр гарын үсгээ солилцож байсан юм. Бүсээ солилцсон андууд гэдэг шиг л байхгүй юу.

-Тэр ил захидлын тухай сонсож байсан юм байна. Тэр зургийг хүмүүс янзалж чадахгүй байсан гэдэг ш дээ. Та яаж янзалсан юм бэ?
-Бүр тос нэвчээд, шаралчихсан, жинхэнэ өнгө нь арилж байсан эд. Гэрлийг нь тохируулж байгаад дахин шинээр авч байгаа д л янзалчихсан ш дээ. Зураг угаадаг хорнуудынхаа хэмжээг тохируулаад л. Яг нарийн ярьвал их юм болно оо.
980523: Han yyl duurgiin uilchilgeenii tuviin oiroltsoo hajyy uruu tureeselj syyna
88181208: goy zagwartai delgegddeg bvx yumtaigaa xyatad ytas xyamd zarna.50d ogno.

No comments:

Post a Comment