Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, December 14, 2009

Т.Ариунаа: Биеийн галбир маань 1993 онд байсан тэр хэвэндээ орсон


Өнөөдөр » Утасны анд
Энэ сарын 16, 17-нд тоглолтоо хийх гэж байгаа дуучин Т.Ариунаатай “Гайхамшигт үдэш”-ийн талаар тодруулахаар өчигдөр 18.00 цагт холбогдов.

-Сайн байна уу, тоглолтын бэлтгэл ажил хэр хангаж байна даа?
-Чанартай, сайн тоглолт хийхийн тулд нэлээд бэлтгэл хэрэгтэй байдаг. Хугацаа давчуу байгаа болохоор тун завгүй гүйж явна. Уг нь СТӨ-нөөс долоо хоног бэлтгэл хийх танхим гаргаж өгөх байсан юм. Гэтэл хэлсэндээ хүрсэнгүй. Цар тахлын хорионоос болж хойшилсоор байгаад хоёрхон хоног бэлтгэх болчихоод байна. Би ямар өдөр болгон тоглодог хошин урлагийн жүжигчин биш дээ. Хоёр гурван жилд нэг удаа бие даасан тоглолт хийдэг дуучин хүн. Тэгээд ч тайзанд нэлээд мөнгө төлж, түрээсэлж байгаа.

-Энэ удаагийн тоглолтод бүжиг зонхилж байгаа гэсэн. Та өөрөө бүжиглэж байгаа юу?
-Бүжгийг Т.Төгсөө, Батсайхан нар дэглэж байгаа бөгөөд дэлхийн аваргын тэмцээнд оролцох эрхээ авсан “Star” бүжгийн хамтлаг бүжиглэнэ. Бүжигчдийн ур чадварын хувьд сэтгэл тун хангалуун байна. Би хэд хэдэн бүжиг хийхээр бэлтгэж байгаа. Дуулаад, бүжиглэхээр хөдөлгөөнөө бодохоос эхлээд нэлээд хүч шаардана. Яг ямар бүжиг бүжиглэх талаар нууцлаад үлдээчихье.

-Хэчнээн төрлийн бүжиг байгаа вэ?
-16 дууг бүжигтэй бэлтгэсэн. Сонгодог болон орчин үеийн бүжгээс гадна Латин Америкийн танго, румба, ча ча ча голлоно.

-Та тоглолт бүртээ нэг шинэ зүйл нэмсэн байдаг даа. Сюрпризээсээ жаахан дурдаач.
-Хуучны дуунуудаас өөрийнхөө хэв маягт тааруулан сэргээн дуулж байгаа. Гэхдээ ямар дуу гэдгийг нь хэлэхгүй ээ. Үзэгчдэдээ гэнэтийн бэлэг үлдээмээр байна шүү дээ.

-“Гайхамшигт үдэш”-ийн эзэн гайхамшигтай бүсгүй байх ёстой. Тоглолтын хувцас ямархуу хэв маягтай байх вэ?
-Энэ жил хувцасны сонголтоо зоригтой хийж байгаа шүү. Биеийн жингээ барьж, галбир маань 1993 онд байсан тэр хэвэндээ орсон. Тийм болохоор хувцсаа зоригтой сонгож байгаа.

-Хүн хөгширдөг байтал Ариунаа улам залуужаад байна гэдэг. Гоо сайхнаа хэрхэн хадгалж байна вэ?
-Бэлтгэл сургуулилалт, зөв хооллолтын үр дүн байх даа. Би үргэлж дасгал хийдэг.

-Тоглолтод тань амжилт хүсье.

No comments:

Post a Comment