Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, June 28, 2010

"Дэлхийн цээжнээ орших элгэн нутгийн гийчид"



"Туурайн төвөргөөн" олон улсын шинэ хөгжмийн наадмаар овоглосон аялагчид Хэнтий аймаг, Хэрлэнгийн хөдөө арал, Аварга тосон рашаан гэсэн чиглэлээр явж, тав хоногийн турш хөгжимдөөд ирлээ. ХБНГУ, Бельги, Дольш, Индонез, Швейцарь орноос ирсэн хөгжимчид 39 хэмийн халуунд хөгжим тоглож, шинэ аялгуу "сэдэж" байгаа нь урлаг гэгч хаа нэгтээгээс ундардаг болохыг сануулна. Тиймдээ ч тус наадмын зохион байгуулагчид “Морин туурайгаар дэлхийн талыг бөмбөрдөж байсан монголчууд хөгжмийн эгшигээр байгаль дэлхийг бөмбөрдөх цаг болжээ” хэмээн ярих нь бий.

Бид аяллаа үргэлжлүүлэхээр Хэнтий аймгийн Аварга тосонг зорьж, очоод, “Хүннү Хөдөө арал” жуулчны баазад байрласан. Зогсоо зайгүй нар шарж, шөнөдөө халуун салхи үлээж байсан тул голдуу нуурын кнцерт, гэр концерт, туршлага солилцох хичээл зонхилж байсан юм. Харин аялалын сүүлчийн өдөрОлон үндэстний хоолны өдөрлөгболсон юм.

Гадныхан монгол орны тал нутаг, салхинд дурладаг. Тал нутгийн салхийг тааваараа амьсгалаад буцах зорилготой байдаг хэдий ч гэртээ харьсан хойноо эх нутгийг минь үгүйлэн санах нь их гэсэн. Энэ тухай “Туурайн төвөргөөн” наадмын хууч уриа, дурсамжаас бэлхнээ сонсож болно. Хамгийн их сонирхол татсан нь үргэлж хөл нүцгэн явдаг гадаад залуугийн тухай яриа юм. Өвөл ч гутал өмсдөгггүй, биеэ даавуугаар хучсан тэрбээр хүн байгалийн холбоог дээдэлдэг нэгэн гэнэ. Монголд ирэхээрээ “Би гэртээ ирлээ” гэж баярлан халагладаг бөгөөд Монголыг байгальд хамгийн ойр нутаг хэмээн дээдэлдэг аж. Харин энэ жилийн наадамд оролцож чадаагүйдээ сэтгэл дундуур үлдсэн гэнэ лээ. Үүнээс гадна “Туурайн төвөргөөн” наадамд оролцожбайсан Германы алдартай хөгжимчин өөд болоход, эхнэр нь түүний хэрэглэж байсан вилончил хөгжмийг манай ДБЭТ-ынханд бэлэглэсэн гэдэг. Энэ нь 30 мянган еврогийн үнэд хүрсэн хөгжим юм. Бас монголд ирж, “Туурайн төвөргөөн” наадамд оролцохын тулд таван жил мөнгө цуглуулсан хүн ч бй. Мөн энэ жилийн наадмын эхний хэсэг буюу Өвөрхангай аймагт тоглоход хамт явсан Эндрью хоёр жил Монголд амьдрахдаа моноглоор гарамгай ярьдаг болсон гэсэн. Энэ бүгдийг тоочоод байвал “Туурайн төвөргөөн” наадмын “сураг” дэлхий дайдын хөжгимчдийн сэтгэлийг  эзэлсэн мэт болох юм.

Шинэ хөгжим сонсголонгүй байх нь элбэг. Учир нь аль эртнээс дасал болсон аязнаас тэр өөр юм л даа. Яг л шинэ хүнтэй танилцаж байгаа Юм шиг мэдрэмжийг шинэ хөгжмийн өнгө гээд тодорхойлчихож болно. Нэг үгээр хэлбэл, хөгжмийн зэмсгээ төгс эзэмшсэн хүмүүс шинэ хөгжмийг эрэлхийлдэг юм. Тухайлбал, Бельгиэс ирсэн нэгэн залуу контрабасс хөгжмийг гарамгай эзэмшсэн тул пивоны лаазаар шинэ чимээ гаргах гэж оролдож байв. Харин Шерманы хийлч Гундагийн хийдийн таталт хуучир хөгжим болон саксафонтой яг таг нийцчихнэ. Харин Инпонекоос ирсэн Хамрин Самад, Ани нар эхнэр нөхөр тул үргэлж л хамтарсан тоглолт үзүүлнэ. Тогтмол 32-36 градусын халуун ноёлдог нутгаас ирсэн тэдний үзүүлбэр яг л халуун уур амьсгалд тохирмоор тогтуунсанагдах авч, сүм хийд болон нуурын эрэгт зохицож байгаа нь сонирхолтой. Тад зармидаа Швейцариудтай “хамтрана”. Швейцариуд гэж 60 эргэм насны эхнэр нөхөр хоёрыг хэлж байгаа юм. Тэд бүхний туршиж үзсэг тул чадахгүй зүйл үгүй хэмээнэ. Хамгийнсонирхолтой нь бөмбөрийн үзүүлбэрээр анхаарал татдаг Англи, Герман, Америз, Польш орны нэгдэл болсон хамтлаг. Олон төрлийн цохивор хөгжмийн зэмсэг хэрэглэнуртаас урт аяз тоглоход нь тэр үл мэдэгхэн чимээнд автчих шиг болдог билээ. Тэдгээр аязаас хамгийн гайхалтай нь “Дарь эхийн сүмийн хонх” нэртэй аялгуу байсан шүү. Энэ хамтлагт АНУ-ын бөмбөрчин Крисс гэж үг дуу цөөтэй нэгэн бий. Аялалын монголчууд түүнийг хэтэрхий эмх цэгцтэй болохоор нь Цэгцээхэй гэж нэрлэжээ.
За эдгээрээс гадна нэлээд олон уран бүтээлчид гаднаас иржээ. Харин манайхаас ҮДБЭЧ-ын хөгчимчид, бүжигчид болон “Шилбэл загвар” хувцас загварын ордны дизайнер, загвар өмсөгчид тус наадамд оролцсон. Тэдний дундаас саксацонч Л.Сүхбаатар, хуучирч Ж.Цэнгэлмаа нарын тоглосон импервициацыг онцолж болно. “Туурайн төвөргөөн” наадам 100 хувь байгалиас хамааралтай концерт шүү дээ. Сүүдрэв, салхины хаалт байдаггүй ч цаг агаар нь сайхан тохироо бүрдүүлээд байдаг нь хачирхмаар. Шинэ үеийн контемдорари хөгжим гэдэг рок поп, сонгодог, ардын хөгжмөөс үнэхээр л өөр аж.
“Туурайн төвөргөөн” наадмын ерөнхийлөгч, Фрайбургийн их сургуулдийн хөгжмийн прафессор, монголын соёлын элчин сайд Бэрнхарп Вулф энэ жил олз омог дүүрэн байлаа. Түүнийг дэлхийн бөөгийн холбооны доктор цол тэмдэгээр шагнасан гэнэ.  Харин “Төрийн зайран” хэмээн олноо өргөмжлөгдсөн Д.Бямбадорж гуай түүнд бөөгийн өмсгөл гардуулсан юм.  Д.Бясбадорж зайран 12 дахь жилдээ “Туурайн төвөргөөн” наадмд уригдан ирсэн ьн энэ байв. Бернхард Вулф урьд нь таван тивийн бөө нарыг цуглуулан, нэгэн галд нэгтгэж байсан удаатай. 2003 онд, 100 орчим жил хөндөөгүй Хөвсгөл далайн тахилгыг дархадын зайран, буурай удган Балжир, Балжинням зайран, цаатан Ганзориг, буриадын Галбадрах нар тахьсан. Энэ үеэр Д.Бямбадорж зайран ноён Бернхардыг хөх толботой төрсөн, тэнгэрийн удамтай гэдгийг онцлоод, онгод тэнгэртэй холбогддог болохыг зарласан юм. Түүнээс нэг асуулт асуулаа.
-Бөөгийн өмсгөлийг ямар нэгэн сахиус дагалддаг уу.
-Бернхард гартаа баавгайн хүчтэй хүн байгаа юм. Түүний сахиу нь баавгай. Таван тивийн шүтлэгт бөөнар энэ өмсгөлийг Бернхардад албан ёсоор гардуулахыг надад даалгасан. Тэрбээр хэдэн жилийн өмнөөс онгодтойгоо харилцаж сурсан тул бөөлбөх эрх авсан. Бид тухайн үед аман хуур бэлэглэж байсан бол одоо хувцас хэрэглэлийг өгч байгаа нь энэ. Чингис хаан газар газрын бөө нарыг нэгтгэж байсн түүхтэй. Тэгвэл Бернхард Чингисийн дараа энэ олон бөөг цуглуулсан хүн юм.

Өнгөрсөн Бямба гаригт УДЭТ-ын тайзнаа “Туурайн төвөргөөн” наадмын хаалтын тоглолт болсон билээ. Германы элчин сайдын яаманд үдэлтийн хүлээн авалт боллоо. Ингэж 14 хоногийн турш хөгжимтэй аялал хийсэн уран бүтээлчдийн монгол дахь аян түр завсарлалаа. Учир нь “Туурайн төвөргөөн” наадмын хаалтын өдөр нь ирэх жилийн наадмын эхний өдөр байдаг тухай наадмын зохион байгуулагч С.Бадамхорол ярьж байсан билээ. Дараа жилийн наадмыг тэсэн ядан хүлээх хөгжимчдийн үдэлтийн үг, талархлын чимээ дэндүү тод үлдлээ.



No comments:

Post a Comment