Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, June 29, 2010

Хөгжмийн утас амраадаггүй ТУУРАЙН ТӨВӨРГӨӨН

Хүн төрөлхтөн хөгжмөөр дамжуулан байгальтай холбогддог тухай домог гэмээр яриа сэтгэл эзэмдэхэд өвсний сэрчигнээ, горхины хоржигноог хөгжим шиг төсөөлдөг над шиг хүн хэчнээн олон гээч. Тиймдээ ч монголчууд бид байгаль эхтэй хүйн холбоотой хэмээн ярьдаг биз. Энэ бүхнийг гэрчлэхээр “Туурайн төвөргөөн” нэртэй олон улсын хөгжмийн наадамд нэгдсэн минь энэ... 


Өвөрхангай аймгийн зүг хөлгийн жолоо залах зуур тус наадмын Монгол талын төлөөлөгч С.Бадамхорол эгчийн “Юу ч болж байсан инээмсэглэ” гэсэн дүрмээр аялал маань эхэллээ. Дахиад шүлэг бичихгүй байх даа гэж санаа алдаж байсан бол говьд очмогцоо “Цөлийн тэнгэр алтардаггүй” гэдэг үг цээжнээс ундрав. Урьд нь яг энэ газарт хөл тавьж байсан боловч яг л анх удаа ирж байгаа мэт сэтгэгдэл төрөхдөө танил мэдрэмжтэй хослов. Яндаж болдоггүй далай шиг яасан баян мэдрэмж вэ гэж дуу алдмаар сайхан нутаг юм аа, миний Монгол. Манай залуус тал нутгийн тухай зөнгөөрөө мэддэг хэдий ч хөдөө нутагт хөл тавимагцаа гаднынхнаас ялгарахг үй гайхашрах нь бий. Учир нь хотын гэрэл, чимээнээс тасрах агшинд сэтгэл тогтуун болчихдог тухай жуулчны баазын ажилчид ярьж байлаа.

“Туурайн төвөргөөн” наадмын ерөнхийлөгч Бернхард Вулф гэж нүдээрээ инээсэн, махлаг эр Фрайбургийн их сургуулийн хөгжмийн профессор хүн гэсэн. Гурван жилийн өмнө Фрайбург хотноо Монголын соёлын төв байгуулж байсан болохоор түүний гавьяаг үнэлж Гадаад хэргийн яамнаас Монголын соёлын Элчин сайд цол, өргөмжлөлөөр шагнасан гэнэ. Монголд элэгтэй энэ хүн “Туурайн төвөргөөн” наадмыг зохион байгуулж 13 жилийн хугацаанд 500 орчим жуулчныг Монголд авчирч байжээ. Ингээд “Туурайн төвөргөөн” наадмаар овоглосон бид Америк, Англи, Индонез, Австрали, Польш, Бельги орноос ирсэн хөгжимчидтэйгээ хамт Өвөрхангай аймагт орших “Баян говь” жуулчны баазад байрлалаа.

Эндээс зүүн зүгт Монголын пирамид болсон Их Монгол уулын бараа тодорч, наахна талд нь Элсэн тасархай шаргалтана. Яг ийм газарт л хөгжимч дийн онгод гээч нь морилж, шинэ бүтээл төрүүлдэг тухай гад нынхан ярилаа. Ингэх дээ хэрхэн импрови циаци хийхээ үзүүлэх тоглолт хийлээ. Индо незийн бүгчим агаарт тохирсон гэмээр удаан хөдөлгөөнтэй бүжиг нь бясалгал шиг боловч битүү амьсгаагаар үлээдэг лимбэрхүү хөгжмийн дуу яг л сүмийн уншлага шиг санагдана. Харин Америк, Гер маны хам тар сан бөмбөрийн үзүүл бэр бидний мэдэх нүргэл сэн чимээнээс огт өөр. Монгол нутгийн нам гүмийг ашиглаж, зөөлөн цохих хөдөлгөөнөөр намуухан аяз эгшигл үүлж байгаа нь тэр санж. Гэхдээ энэ хөгжим Элсэн тасархай орчимд нүргэлж, жаргах нарны туяанд “Эх дагинын сүм”-ийн хонх болон хувирч байсан юм шүү. Бельгийн нотра басс хөгжимчин пивоны лаазыг хөгжмийнхөө утасны завсар хавчуулж, хяхтнуулсан чимээ гаргасан нь өнөөх л импровициаци билээ. Энэ бол шинэ хөгжмийн түүхэнд гарч буй нэгэн үзэгдэл төдийхнөөр хязгаарлагдах хачирхалтай чимээ байлаа.


Тэрбээр энэ хачирхалтай хөгжмийнхөө тухай ярихдаа “Хүмүүс эхэндээ гайхаж л байдаг. Дараа нь дасдаг. Тэгээд үгүйлдэг” гэсэн юм. Тэгвэл Германы хийлч өөрийнхөө импровициацийн талаар “Хүмүүс миний хөгжмийг сонсоод гайхаж, инээдэг. Гэхдээ би нэг их хайхардаггүй юм. Учир нь энэ урлаг хөгжөөд ирэхээр хүмүүс инээхээ болино” гэсэн юм.

Хөгжмийн утас амраалгүй монголчууд аялгуу эгшиглүүл сэн нь ҮДБЭЧын бүжигчин, дуу чин, ятгачин болон тус наадмын харьяат хөөмийч, мо рин хуурчид байлаа. Тэдний дунд “Би сак сафон хөгжимтэй 50 жил үнсэлцэж байна” гэж ярих гавьяат хөгжимчин Л.Сүхбаатар гуайн саксафон хөгжим өнгө нэмнэ. Аргагүй дээ, битүү амьсгаагаар 20 минут саксафон үлээж, дэлхийн дээд амжилт тогтоосон хүн шүү дээ. Аялал маань Элсэн тасархай, Хархорин дахь Эрдэнэзуу хийд зэрэг түүхэн дурсгалт газраар үргэлжилсэн юм. Дараа нь Монголын таван хан уулын нэг болох Хөгнө ханд зочиллоо. (Эдгээр хан уулс зүүн талаасаа эхлэн нэг нэгнийхээ оройг хардаг гэлцэнэ. Хөгнө хан уул Булган аймгийн Рашаант сумын нутагт оршдог бөгөөд зөв хөн Богд хан уулын оройгоос л харагддаг юм гэсэн. Харин Хөгнө хан уулын оройгоос Хан Хөхий уул харагддаг юм) Гурван тал нь хадан уулаар хүрээлэгдсэн энэ газарт 100 орчим ламыг хөгнөж хороосон түүхтэй.

Энэ түүхийг сонссон гаднын хөгжимчдийн сэтгэл хөдөлж цоо шинэ аялгуу эгшиглүүлэхдээ өөрийн мэдрэмжийг салхиар баримжаалах мэт нүдээ аньж байсан юм. Яагаад ч юм тэдний хөгжмийн утаснаас гуниг сэнхийж байсныг үгээр дүрс лэхэд дэндүү “хол” юм. Тиймдээ ч энэ наадамд өөрийн биеэр оролцож байгаагийн учрыг хэд хэдэн хүнээс асуулаа. Тэд бүгд л мэдрэмж, шинэ санаа гэж ярина.

Учир нь хүмүүс эндээс шинэ санаа тээж буцдаг. Архитектор, сэтгүүлч, хөгжимчин, дуучин, бүжигчин, жолооч гээд төрөл бүрийн ажил мэргэжилтэй хүмүүс өөр өөрсдийн санаа сэтгэлд тохирсон шинэ санаа олж, түүнийгээ ажил болгоно. Зарим нь мөрөөдөлд хүрэх шатны нэг гишгүүр болгон ашиглах нь ч бий гэнэ. Энэ яриаг сонсоод Элсэн тасархай орчмын алтран шаргалтах хүйтэн элсийг салаан завсраар урсгахдаа өөрийгөө элсэн цаг шиг бодож догдлон сууснаа бодлоо. Тухайн үед би цагийн зүү шиг товших бөмбөрийн хангинааг анх удаа сонссон юм шүү. “Туурайн төвөргөөн” наадмаар овоглосон 40 орчим уран бүтээлч өнөөдөр Хэнтий аймгийн зүг аяны жолоо залах юм. Хэнтийд их эзэн Чингис хааны мэндэлсэн газар болоод ундаалсан ус бий. Яг тэнд бөөгийн бүжиг, галын наадам ямархан байдалтай болохыг дараагийн сурвалжлагадаа толилуулах болно.

ЭРДЭНЭЗУУ ХИЙДЭД “ҮЛЭМЖИЙН ЧАНАР” ЭГШИГЛЭХ УЧИР
Эрдэнэзуу хийдэд “Үлэмжийн чанар” дуу эгшиглэхэд нутгийн олны сэтгэл баясан, гаднынхан ч манай аялгууг таа шааж байгаа нь илт ажээ. Тэгтэл ойрхон суусан нэгэн өвөө намайг дуудаж, “Хүү минь, энэ дууг Эрдэнэзуу хийдэд дуулах хориотой байдаг юм. Улааны шашныг түгээн дэлгэрүүлж байсан хийдэд Говийн ноён хутагт Данзанравжаагийн зохиосон дууг дуулж байгаа нь энэ цагийн эмгэнэл юм даа. Энэ талаар судалж үзэх хэрэгтэй” гэж захисан юм. “Үлэмжийн чанар” дууг бүтэн дуулбал 1000 тарни уншсантай адил буян хурдаг тухай яриа, өвөөгийн захиас хоёрыг эргэцүүлэн бодоод учир мэдэх хүнээс энэ талаар сонирхоход “Настайчууд тэгж ярьдаг л юм. Гэхдээ Улааны шашин, шарын шашныг ялгаж үздэг байснаас тэгсэн хэрэг л дээ. Үнэндээ Буддын шашны хоёр том төлөөлөл улаан, шар гэсэн хоёр өнгөний хослолтой болохоор энэ дууг дуулахад гэмгүй. Харин ч буян арвижих биз” гэсэн юм.

ХӨГНӨ ХАН ХИЙДИЙН ДОМОГ
Халхыг Манжид дагаар орох тэр үед Хөгнө хан хайрхны хамгийн бартаатай уулын тагт халхын Өндөр гэгээн Занабазар өөрийн хэдэн шавь нарын хамт нэгэн гайхамшигтай дуганыг босгожээ. Тэр дуган нь алтан ганжиртай, зуны цагийн хурал ном хурах, нэг ёсондоо бурхан шашинд нэвтрэх даяанч лам нарын газар болгох зорилготой байж. Гэтэл цаг үеийн байдал ороо бусгаа Халхын хант улс, Зүүн гарын хант улсын хоорондын зөрчил дээд цэгтээ хүрч байсан тул халхуудыг ойрадууд дайлаар ирэхэд Халхын ард түмэн ялангуяа Эрдэнэзуу орчмын сүсэгтэн олон Өндөр гэгээнийг даган Манжид дагаар орсон гэнэ. Ойрадын цэргүүдийг тухайн нутагт цөмрөн орж ирэхэд тэр хавьд айл, амьтан, мал хөрөнгө бараг үлдсэнгүй. Ойрадууд ганц нэг амьд мэнд үлдсэн хүмүүсээс уулын таг дээр байдаг дуганд хэсэг хүн амь хоргодож байгааг мэдээд, хэчнээн хайгаад ч олоогүй гэдэг. Сүмийн оройд залрах алтан ганжир наранд гялтганаж, олны харцыг булаадаг тул өдрийн цагаар хадгаар ороож, хүний нүднээс далдалдаг байсан бөгөөд ойрадууд ч дуганын хажуугаар өнгөрч дасал болжээ. Харамсалтай нь нэгэн өдөр ойрадуудыг дэргэдүүр өн гөрч амжаагүй байхад алтан ганжирын хадгийг яаран авснаас болоод нарны гэрэл гялбаж, “дайснууд” сүмийг олоод, Алтан ганжирт сүмийн зүг зэвсэглэн очжээ. Ингээд л Ойрадын цэргүүд гар хоосон лам нартай нүүр тулмагц Ойрадын цэргүүд 100 орчим лам нарыг хөгнөн хороож, алтан ганжирт дуганыг ч мөн шатаан сүйтгэжээ. Түүнээс хойш хайрхныг Хөгнө Хан гэдэг болсон юм гэнэ лээ. Харин одоо шатсан сүмийн нуранги үгүй болсон бөгөөд наахна талд нь дөрвөн шинэ дуган барьсан байна.

No comments:

Post a Comment