Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, May 14, 2005

2005 оны 5 сард би Сэтгүүлч нэрийг зүүжээ

новшоо ухаж байгаад анхны ярилцлагаа оллоо... Хамгийн анх сэтгүүлч гэдэг нэр зүүгээд, "Мон Та Реп" гэж хамтлагийнхантай уулзаж байлаа..
Тухайн үед Ялалтын талбай дээр уулзахаар товлосоныг яг таг санаж байна. 17хон настай жаахан охин байлаа. Догдлоод л... хэхэ. Энэ сонин хэвлэгдсэн хугацааг харвал 2005 оны 5 сар байж ээ. За тэгээд дараагаар нь "Funk beat", "Guys 666", "Timon", "4 зүг" хамтлагуудтай уулзаж явсан байна. B.A.T гэдэг хүнийг Лондонгоос Монголд ирэхэд нь уулзаж байснаа бол сайн санажийна. "Be reborn" цомогтоо гарын үсэгтэйгээ өгсөн. Даанч тэр нь одоо байхгүй ээ, хэхэ.. Бас Люмино хамтлаг "Ламбагуайн нулимс" цомгоо гаргчихаад надад өгөхөд нь ийн МС, Скитзо хоёртой уулзаад аягүй их баярлаж билээ. Хэн нэгнийх нь машинд суугаад жаахан яриад л.. хаха, хамгийн инээдтэй нь тэр хоёр намайг аймирхол аваачаад буулгацан байсан.. Тухайн үедээ мөнгөгүй 10-р ангийн охин буцаад л алхаж байлаа. Гэхдээ сэтгэл дотор нэг гоё дулаахан догдлол байсан болохоор зам хурдан л хороогдсон биз дээ.. За бас энэ дэргэд нь байгаа граффит зургуудыг би зурж байлаа. хэхэ... хуучны юм санаанд ороод хөөрхөн юм аа..


No comments:

Post a Comment