Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, April 25, 2006

Булсара: Бүх Уйтгар Лалар Санагдахад Амтат Рашаан Асгарна

Дуучин: Тамир
Bass: Сайханаа
Solo: Бадий
Бөмбөрчин: Даамий
Техникч: Мааяа
- За шинэ залуу хамтлаг гэж байгаа. Хамтлагаа нэг сайхан танилцуулаач.
2003 оны хоёрдугаар сарын 8-нд одоогийн бүрэлдэхүүнээрээ цугларч Булсара хамтлаг байгуулагдсан. Bleeder Metal чиглэлээр дуулдаг.

- Булсара. Энэ их сонин нэр байна л даа. Ямар утгатай үг вэ энэ чинь?
Энэ нэр маань их олон утгатай.
1. Алдарт Queen хамтлагийн гоцлол дуучин Freddy Mercuty-н жинхэнэ нэр нь Faruh Bulsara
2. Билгүүн номч Бямбын Ренчин гуайн Төрсөн газрын нэр нь бас л Булсара Харин гуравдахийг нь бид өөрсдөө зохиосийн. “Бүх Уйтгар Лалар Санагдахад Амтат Рашаан Асгарна” гэж.
Хүмүүс гайхаж магадгүй. Мянга мянган нэр байхад заавал яагаад Булсара гэдэг нэрийг сонгосийн бол гэж. Учир ийм байнаа. Freddy Mercury-г маш ихээр шүтэн биширч сонсдог хүмүүсийн зарим нь бид байгаа юм. Тэгээд ч Булсара, Булсара гээд хэлээд үзэхэд гаж хэлэгдэж, өвөрмөц сонсогдсон.

- Bleeder Metal гэж хаанахын ямар урсгал вэ? Огт сонсоогүй юм байна.
Bleeder гэдэг чинь уулаасаа “цус асгаруулах” гэсэн утгатай үг. Гэхдээ учир утгагүй цус асгаруулна гэсэн зүйл бол огт биш ээ. Зүгээр л эрч хүчээр хүмүүсийг байлдан дагуулна гэж байгаа юм. Тэрнээс биш цус асгаруулаад байх юм энд байхгүй. Ууг нь бол ийм чиглэл байдаггүй. Манайхны дотроос гарч байгаа Style юм л даа. Хүмүүс ярьдаг ш дээ. Өөрсдийнхөө сэтгэлгээгээр гэж. Өөрсөддөө зориулсан урсгал юм л даа. Хүнд зориулна гэхээр уулаасаа худлаа. Утга санаа нь ил, зөвхөн сэтгэл дотрохоо уудлах зорилготой. Дэлхийд алдартай урсгал гаргаж ирэх гээгүй. Ашгийн төлөө бус. Bleeder and Leader дууг сонсоод үзвэл хүсэл бодол үнэртнээ.

- Сатана гэж рокерууд дуулаад байдаг. Харин та нарын хувьд?
Сатана энэ тэрийг дуулдаг нь бусдаасаа ялгарах гэсэн загварын асуудал байх л даа. Гэхдээ млнголчууд чинь өөрсдөө биеээ даасан шашин шүтлэгтэй улс болохоор Сатана гэж байхгүй. Байсан ч тэр Сатаныг байлгаад, тэгтлээ их шүтчихсэн хүн байдаггүй л байхгүй юу. Бид тэр Сатана энэ тэрийг мэдэхгүй. Есүс христ Сатана гэдэг 2 зүйлтйн дундаас л Рок хөгжим маань өсөж, хөгжиж, өндийсөн гэдэг.

- Таван залуу түрүүнээс хойш бид, бид гэж ярьлаа. Одоо хувь хувьдаа бичил реклам хийчих үү?

Тамир:
Нохой жилтэй, Хилэнцийн орд.
Би зүгээр л хүссэнээрээ амьдрах гэж хичээж байгаа хүн. Ер нь тэгээд амьд хөгжим сонсож эхлээд санаа нийлсэн хүмүүстэй нийлж уран бүтээл хийхийг хүсч байсан. Хүслийн үзүүрээс бариад авлаа. Тэгээд хэрхэхийг тэнгэр мэднэ. Уулаасаа ирээдүй угтжаагаа ш д.

- Үс чинь их өвөрмөц юм аа.
Аан. Тэгж л байдаг юм. Зүгээр л хувь хүний Style байж болно биз дээ. Уулаасаа би содон байх дуртай. Чихээ хэд хэд цоолно гэж боджийсийн. Одоохондоо хоёр хангалттай.

Мааяа:
Морь жилтэй, мэлхийний орд.
10-р ангта төгсөөд л дан хөгжимтэй холбоотой юмнуудад дурлаж өдийг хүргэлээ. Dj энэ тэр гээд юм юм л хийсэн дээ. Амьд хөгжмийг идэх гэж байгаа хоолноосоо ч илүүд үздэг хүн дээ би.
- Хаана ингэж сайхан ярьж сурав аа?
Dj хийж байсны буян.

Сайханаа:
1981 оны гуравдугаар сарын 9-нд сайн шандад төрсөн. Дүрслэх урлагийн “Ногоон морь” гэдэг сургуулийг зураач мэргэжилээр төгссөн.
Би уг нь анх “ритм” гитарчин байсиймаа. Тэгээд яахавдээ “Bass” тоглох хүн хэрэгтэй болчихоод, Мааяа: Сайханаагаас өөр тоглочих амьтан байгаагүй юм даа. Тэгээд л 4 утастай гитартай нөхөрлөх шив дээ.

- Авъяас, сонирхол?
Мааяа: Сайн зурдаг.
Сайн ч юу байхав дээ. Зураг зуралгүй хэдэн жил болжийно. Бас тэмдэг цуглуулдаг. Дугуйндаа хайртай.

- Сахалныхаа талаар хэдэн өгүүлбэр хэлээч?
Хэхэх. Ургаад байхаар нь ургуулаад байгаамаа. Саяхан л “Дахиад ургахгүйн биш” гээд хусчихсан чинь дахиад л ургасан.

- Дууныхаа үгийг бичдэг гэсэн. Онгод хаанаас ирхүү?
Ерөнхийдөө бол хөгжим, санаа 2тоо тааруулаад л бичдэг. Онгодыг хүчлэхгүй л бол өөрөө ирнэ гэж байхгүй. Хүн чинь ажиллах тусам л бие нь халаад сайхан болдог. Тэр л онгод юм даа.

Даамий:
1980 оны гуравдугаар сайрын 21-нд төрсөн, хонины орд.
10 жилээ 84-р сургуульд дүүргэсэн. Хөгжмийн багш мэргэжилтэй.

- Хөгжмөөс өөр төрлийн сонирхол байгаа юу?
Спорт. Гимнастик сонирхоно. 10 жилд байхдаа хичээллэдэг л байлаа. Одоо ч байхгүй ээ. Хамаг харьцаагаа алдсан байна лээ. Хахаха.

- Урт үстэй хүмүүсийн сэтгэлгээ нь бусдыг бодвол өөр байдаг гэж сонссын байна. Тэрийг юу гэж боджийно?
Бусдаас илүү гарсан юм алга, дутсан ч юм алга.
Мааяа: Бид бүгд л урт үстэй байсан. Тэглээ гээд юм өөрчлөгдөөгүй ш дээ.

Бадий:
83 оны арван хоёрдугаар сарын 28-нд төрөв, Матарны орд. 7-р сургууль төгссөн тэгээл болоо. Эхлээд бол угаасаа амьд хөгжим сонсдог байсан. Тэгээд гитаранд дурласан.

- Гитар сурах хэр хэцүү вэ?
Хэцүү ш д. Зовохоос яахын. 2000 оноос эхэлж сурч байна. Сураад л явжийна. Сурч дууску байна.

- Аймаар даруухан юм аа. Найз охин байгаа юу?
Байлгүй яахын.
Мааяа: Эхнэр, хүүхэдтэй ш д.

-Яанаа. Уучлаарай. Айл гэрийн ноён нуруу байна ш дээ. Цаг заваа яаж зохицуулдын бэ?
Зүгээр ш д. Эхнэр ойлгодог болохоор зүгээрээ.

- Арван жилийн дараа Булсара хамтлаг ямар өөрчлөл шинэчлэлээр сонсогчидоо угтах бол?
Энэ бүрэлдэхүүнээрээ л байна байх. Олон цомогтой. Сайн мэдэхгүй байна аа. Ямар ч байсан бүрэлдэхүүн хэвээрээ. Ер нь амьд хөгжимийн хамтлаг урт настай байдаг. Бид ч мөн тэдний нэгэн адил амьд хөгжимдөөхамаг зүрх сэтгэлээ зориулна гэж боддог. Хөл гар нь хөдлөхөө больсон цагт л дуулж, хөгжимдөхөө болино байх. Бараг л гитараа бариад авсанд орох байх даа.

- Тэгвэл 2003 он руу эргээд харая л даа. Бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж байв?
-Мэдээж хүнд байсан. Бусад урсгалыг бодвол амьд хөгжмийн хамтлаг байгуулахад илүү их хүч, хөрөнгө хэрэгтэй болдог. Тэгээд ч хамтлаг гэдэг утгаараа зохих хэмжээгээр Club-уудаар явж тоглоод хөгжмүүдээ авч байсан. Хэн ч энэ бөмбөр, гитарыг ”май” гээд өгөөгүй. Харин одоо бол бэлтгэлийн байртай болчихсон байна ш дээ.Бидэнд урам хайрлаж, тусалж дэмждэг “New media” компани, “Сонор” студид баярласан талархсанаа хэлмээр байна. Мөн ийм авъяйслаг биесүүд төрүүлж өгсөн аав ээждээ баярлалаа.

- Club гэснээс. Одоо тоглодог цагийн хуваариа манай уншигчдад хэлчихээч?
Info Radio Club – Даваа, Бямба
Irish pub – Лхагва
River sounds - Даваа

-Сүүлийн үеийн хөгжим, дуу нь дээр үеийнхээс ямар ялгаатай байна гэж боддог вэ?
Монголын 70, 80аад оны нийтийн дуунууд маш олон нугалаатай, дуучныхаа ур чадварыг харуулсан их гоё. Тэр үеийн дуунуудыг ард түмэн их сайхан хүлээж авдаг байсан нь хөгжмийн боловсролтой салшгүй холбоотой. Одоо бол техник хөгжөөд нэгэн хэвийн дуу олширсон. Хүмүүсийн сонсох дуртайг л дуулж байна. Нэг үгээр хэлэхэд энэ чинь одоо “бизнес дуу” шүү дээ. Эцэст нь залуустаа хандаад хэлэхэд: “Нийгэм урлагаа дагаж хөгжиж байж ёстой. Нийгмээ дагаж битгий сонсоорой. Нийгмээ дагуулж сонсоорой”.

- Нэг аятайхаан Рок түүх ярьж өгөөч.
Саяхан. 2004 онд юм байна. Pantera хамтлагийн Solo гитарчин Damageplan хамтлагийн тоглолтон дээр толгойдоо хоёр буудуулж үхсэн юм. Учир нь Darrel Abbot хамтлагаасаа гараад Damageplan хэмээх хамтлагт тоглож байгаад fanat-даа буудуулсан байгаа юм. Түүнийг алсан хүн дайсан ч биш, үзэн яддаг хүн ч биш Fanat нь байсан гаж бодохоор үнэхээр харамсмаар. Энэ явдал амьд хөгжим сонирхогчдийг маш их цочирдуулсан. Хамгийн сонирхолтой нь түүнийг цул ган төмрөөр хийсэн авсанд оршуулсан гэдэг. Ийм л байна.

No comments:

Post a Comment