Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, December 19, 2006

Т.Өөдөө: Секс бол уран зураг


2006.12.19-нд хийжээ.
Өөдөөтэй зөвхөн хайрын тухай ярилцлаа. Жүжигчин, дуучин, хөтлөгч, бас яруу найргийн номоо гаргаж амжсан авьяаслаг, залуухан бүсгүйтэй юу эсийг л ярилцмаар санагддаг. Гэхдээ энэ удаа түүний хайр дурлал, үнсэлт, секс гээд магадгүй амьдралынх нь хамгийн нандин сэдэв рүү өнгийхөөр шийдэв. Өөдөө ч татгалзаагүй. Секс бол уран зураг. Тэр яг л бусдаас өөрөөр сэтгэж чаддаг шигээ сексийг сонирхолтойгоор дүрсэлсэн байгаа биз. Харин Өөдөөгийн анхны хайр, Өөдөөгийн анхны үнсэлт хаана үлдсэн бол… Мэдээж, цааш нь унших юм бол та энэ тухай та мэдэж болно.

-Хайр гэж таны хувьд юу вэ?
-Хайр гэж хайр л юм даа. Юутай ч зүйрлэж болохгүй. Зүгээр л хайр.

-Ингэхэд та тэр зүгээр л хайраа амталж үзсэн үү?
-Хайрыг амталж үзээгүй хүн байдаггүй ш дээ. Мэдээж үзэлгүй яахав.

-Тэгвэл анхны хайрын чинь амт ямар байсан бэ?
-Анхны хайр гэж тодотгохыг хүсэхгүй байна. Нуулгүй хэлэхэд амттай амттай байгаагүй ээ. Тэгэхээр би жинхэнэ хайртайгаа учраагүй юм байлгүй.

-Хайртай хүнээ хараад юу боддог вэ?
-Бахархдаг, биширдэг. Бас мэдээж хайрладаг.

-Хайраа илэрхийлэх хамгийн шилдэг арга юу болохыг хүмүүст зөвлөж болох уу?
-Би хэн нэгэнд тийм шилдэг гэх аргаар хайраа илэрхийлж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ өөрөө өөрийгөө бэлэглэвэл хамгийн сайхан байх.

-Анхны үнсэлт…
-Тэр бол мэдээж гайхамшигтай байсан. Маш сайхан байсан.

-Үнсэлтийн талаар яриач. Таны нэвтрүүлгээрээ хүмүүст бэлэглээд байдаг алсын зайны үнсэлт чинь ямар учиртай юм бэ?
-Үнсэлт гэдэг чинь сэтгэл хөдлөлийн дээд хэлбэр. Алсын зайны үнсэлт бол хүний хацар дээр уруулаа наагаад байхгүй, их цэвэрхэн үнсэлт. Тийм биз дээ /инээв/.

-Тэгвэл та хайртдаа үнсүүлэх үеийн мэдрэмжээсээ хуваалцаач?
-Гоё. Тааламжтай. Маш олон төрлийн үнсэлт байдаг биз дээ. Тэр дундаас хайртдаа үнсүүлэх л хамгийн сайхан.

-Тэгвэл та сексийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Юу ч гэх юм дээ. Амьдралын нэг хэсэг нь гэх юм уу. Жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг цөөн хормуудын нэг байдаг байх.

-Юутай зүйрлэх вэ?
-Уран зурагтай.

-Хайр, секс, үнсэлт гурвын аль нэгийг нь сонго гэвэл та алийг нь сонгох вэ?
-Мэдээж миний сонголт хайр байх болно. Хайр бол амьдралын хамгийн чухал, том орон зай.

-Ингэхэд Өөдөөд ямар залуу таалагддаг вэ?
-Цэнхэр ногоон, хүнхгэр нүдтэй. Төрөлхий бакь биетэй, тэгшхэн хөлтэй залуу таалагддаг. Гэхдээ одоохондоо энэ шалгуурт нийцэх хүн гарч ирээгүй л байна.

-Одоо найз залуутай юу?
-Байгаа. Гэхдээ хэзээ ч салах юм билээ.

-Ингээд хэлчихээр найз залуу чинь гомдохгүй юу?
-Яалаа гэж дээ. Тэр надтай адилхан чөлөөт үзэлтэй хүн.

Сэтгэгдэлүүд:

1. holland (зочин) | 2008-10-04 00:01:04
hahaa. uneheer tolgoindoo yutai hun bee ene busgui. ARAI CH IIM CHULUUT UZEL GEJ BAIDAGGUI BAIHAA. chi odoogiin baigaa zaluudaa hairtai her ni UURUU UURTUU ITGELGUI YUMAA DAA. zarim 1-n hund ubchtei humuus uheh geed baidag teed uhehgui tyld emeer udur honogiig unguruudug duu. teruuntei adil chi hussen zaluutaigaa ychrah geed l yabaad ternees umnu yu yaj baigaamuu. BITGII IIM DEMII YUM YARIJ USUJ TSETSEGLEJ YABAA DUU NART MINI BYRYY OILGOLT ORUUL!!!!
2. Moonrider | 2008-10-04 01:05:26
Өөдөө өөрөө хэр *зурдаг* юм бол доо.
Шалгуурт нь тэнцэх хүн одоо болтол гарч ирээгүйг бодвол *зурах* тал дээр сэтгэл ханамжгүй байдаг байх нь гэж бодлоо...
3. ZOCHIN *** (зочин) | 2008-10-04 07:47:41
UUDUU UUR XUN SHUU UUDUU BOL UUDUU UUDUUG XENCH ORLOXGUI
4. nomad | 2008-10-04 13:50:50
хэ хэ нээрээ өөрөө хэр зураач юм бол зураг зурж тоглохысон гэсэн ход ход
5. uunee (зочин) | 2008-10-04 15:16:16
naadah chn zavhai huuhenshdee
6. B (зочин) | 2008-10-04 22:18:04
za za tegvel ,ih l olon olon uran zurguud humuusiin tuuhend zuragdaj dee:-))))))
7. loverhel_boy | 2008-10-04 23:03:45
oodoo ch dee teneg yriatai huuhen yum daa ystoi teneg l hun ingej yrih bh ymatrch sonirhol alga
8. taagii ni (зочин) | 2008-10-07 16:05:46
uuduu uuduu uuduu
uuruugaa uuruugaa gej togoldog bj bilee
9. moogii_kon24 | 2008-10-07 16:13:03
Өөдөө яачаав. Байдаг л нэг бүсгүй. Харин арай илэн далангүй байдаг байх заримдаа тэнэг ч гэсэн...
10. Уудам | 2008-10-09 11:07:03
Энэ шал худлаа яриа шиг санагдлаа надад. /Өөдөө худлаа ярьсан шиг/
-Хайр гэж таны хувьд юу вэ?
-Хайр гэж хайр л юм даа. Юутай ч зүйрлэж болохгүй. Зүгээр л хайр................. Энэ хариулт
Өөрийнх нь сэтгэж мэдэрсэн хэмжээ нь юм уу? худлаа юм уу?
Хөмсгийг нь хараад за овоодоо энэ удаа гайгүй яриа юу гэсэн чинь шал урам хугарчихлаа. Бичдэг уран зураг мэдэрдэг юм бол ингэж лав хариулахгүй ээ. Тэгээд бас чөлөөтэй сэтгэдэг гэчихжээ
11. Уудам | 2008-10-09 11:08:06
Эр хүнд тавьсан шалгуур нь хүртэл инээдтэй. Ниполь уучлаарай урам хугараад ингэж бичлээ шүү би
12. uiten (зочин) | 2008-10-31 19:35:46
Chinii yariltslaguud huurhun shuu amjilt
13. boogii (зочин) | 2008-11-26 05:14:03
Uuduu chamai bi hairlaj yavdag shuu.yag cham shig busguig bi haij yavdag.Uuduu chi tsoglog shuu.Chamtai uulzah yumsan.
14. Lopaz (зочин) | 2008-12-15 08:03:27
Uul n olon hun muuldaggui in. Nadaa ch uul n nene huuhen taalagdah albagui l dee. Gehdee huvi hunii huvid deer neg hunii helsenchilsneer uneheer huuramch yum shig sanagddag... Medku harahaar sonin medremj turuud harmaargui sanagdaad bdagiin.kkkk..

No comments:

Post a Comment