Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, March 3, 2012

ХҮЛЭЭЛТ


Бямбын зурвас

Маргаашийн нар мандахыг, өнөө шөнийн зүүдэнд эмээ минь ирж уулзахыг, өчигдрийн алдаа минь хүмүүсийн бодлоос арчигдахыг, сэтгэлийн минь хөндүүр арилж дуусахыг... Бас аль ч юм улиралд, нэ гэн шинэ сэрэл цээжин дотор асахыг би хүлээдэг. Магад би юм бүх нийг хүлээдэг. Хэзээ ч бүтэхгүйг нь мэддэг зүйлсээ ч гэсэн амьсгал даран хүлээсээр байгаа. Тэр л хүлээлт бүх нийг үл тоон урагшилсаар байх эр зориг минь юм. Магад алдаа минь юм.

Ш.Гүрбазар нэгэн шүлэгтээ “Аа вынхаа бүсийг дэрлэж, ээжийнхээ өвөрт хэвтэхдээ би ман гасыг хүлээ дэгсэн” гэж бичсэн нь санаанаас огт гардаггүй. “Ун тахгүй бол мангас ирнэ шүү” гэж айлгасаар унтуулдаг ээж маань надад хийсвэрлэн бодсон зүйлээ хүлээхийг заасан байжээ. Түүнээс хойш би өдий хэр нь хүлээлтийн хүлээснээс ангижирсан нь үгүй.
“Хүлээ хүлээ, хүлээх тусам улам сайхан, улам жаргалтай зүйлтэй учирна” гэж найзын маань ах хэлж бай сан юм. Яг мэр гэн бууч шиг, хү лээц тэй оновчтой байхыг са нуул сан. Учир нь хүлээлт бол тэс гэл алдуулам хэдий ч тэвчээрийг сур гадаг зүйл ажээ. Бүх анхаарлаа нэг л цэгт төв лөрүүлсэн мэргэн бууч зүрх нийхээ цохилтыг хурууныхаа үзүүрт шил жүүлэхгүй гэж амьсгалаа түгж ээд, оновчтой мөчийг хү- лээдэг гэсэн. Тэдний бай дахиад олдохгүй боломж учир яарахгүй байж бо ломгүй. Гэсэн ч тэд яг таг итгэлтэй болсон үедээ л гохоо дарна. Хүлээлт гэдэг ийм их анхаарал шаарддаг тул онилсон байгаа унагадаг аж. Сайхан зүйлд хүрэх хугацааг хүлээлтээр товчилдог тухай ярихдаа эмэгтэй хүний залуу нас богино байдаг тухай тэр огт анзаараагүй ээ.
Харин миний мэдэх хүлээлт түүний ярьснаас өөр. Тэр бол бүс гүй чүүдийн хүлээлт билээ. “Эртний явдал” өгүүллэгийн Бабарынх шиг хүлээлтийг бүсгүйчүүл хэзээ ч таамаглахгүй. Тэд зөвхөн итгэхийг хүсдэг зүйлдээ л итгэдэг. Би ч гэсэн тийм. Гарыг минь гуйсан элгэмсэг залуугийн оронд өөрийг минь орхин одсон тэр л хүйтнийг хүлээсэн хэвээр. Итгэхийг хүссэн зүйл минь түүний ирэх тэр цаг хугацаа билээ. Тэр нэг хүйтнийг хайрлаж, тэр л хүйтэнд мөнхөд хууртагдахыг. Бүх чадлаараа хүлээж, хүлцэж, ганцаардаж туйл дахыг. Эцэст нь гүн хүлцэнгүйгээр өршөөхийг. Тэр л өршөөл минь шинэ шинэ зовлон эхлүүлэхийг ч мэдэрдэг. Гэсэн ч энэ хүлээлт замхрах нь үгүй. Тэгэхээр хүлээлт бол эрсдэл юм. Энэ л эрсдэлийг үл хайхран хэн нэгнийг, ямар нэгэн зүйлийг хүлээж буй хүн төрөлхтөн бидний сэтгэлд үргэлж л найдвар байсан хэвээрээ. Олон олон орон зай, цаг хугацааны хэмжээс бүхэнд түм буман хүний итгэл найдвараас ассан хүлээлт буй. Найдваргүйг нь мэдсээр байж горьдлого тасардаггүй минийх шиг хү лээлт. Зуу, зуун жил давтагдсаар буй их найдварх үлээлт.
Хүлээлтээс амралт авах цагийг хүлээх зуураа “Энэ их хүлээлт удахгүй дуусна” гэж найдсаар дэндүү удчихжээ.
Хүлээлт бол хүлээс юм. Энэ л хүлээснээс алдарч амьдармаар санаг дана. Ерөөсөө больё. Маргааш маргаашийн нар мандахыг, өнөө шөнийн зүүдэнд эмээ минь ирж уулзахыг, өчигдрийн алдаа минь хүмүүсийн бодлоос арчигдахыг, хув хуучин сэтгэлийн минь хөндүүр арилж дуусахыг дахин хүлээхээ больё. Тэр нэгэн элгэмсэг залуугийн хүлээлт байхаа ч больё.

2 comments:

  1. Хүлээлт дунд амьдрал өрнөдөг байх аа

    ReplyDelete