Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 5, 2012

Шүлхийгүй бүс нутгаар зарлуулахаар хүсэлтээ илгээжээ


Манай улс баруун бүсийн долоон аймгаа малын гоц халдварт шүлхий өвчингүй болгохоор гурван жил гаруй ажиллаж байна. Шүлхийн халдваргүй баруун бүс нутгийг Тайван бүс нутаг хэмээн зарласан тохиолдолд малын гаралтай бүтээг дэхүүн, түүхий эдээ экспортлох боломжтой болно. Ингэснээр мал аж ахуй болон үндэсний үйлдвэрлэлд том гарц нээгдэх юм. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) руу тус бүс нутгийг Тайван бус бүсээр бүртгүүлэх хүсэлтээ саяхан явуулжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын мэргэжилтэн Н.Цолмонгоос тодруулав.

-Энэ сард Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Техникийн ажлын хэсгийн хурал болно. Энэ хурлаар Эрүүл статустай болох бүс нутгуудын хүсэлтийг хэлэлцэх юм.
-Тайван бус нутаг болохын тулд ямар ажил хийв?
-Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын Тайван бүсийг зарлах журмын дагуу 300 орчим хуудас материал бүрдүүлсэн. “Досе” нэртэй энэ материалд лабораторийн шинжилгээ, тай ван бүс болгох үндэслэл, тоо баримт, судалгаа болон хууль зүйн орчин зэргийг тусгасан байгаа. 2010 онд “Шүлхий өвчингүй, эрүүл, хяналтын болон тайван бүс тогтоох, уг бүсүүдэд мал эмнэлэг, хорио цээрийн үйл ажиллагаа явуулах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Хууль эрх зүйн орчин ч тодорхой болсон.
-Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын шинжээчид Монголд ирэх үү?
-Ирэхгүй ээ. Бид Швейцарийн хөгжлийн агентлагийн зөвлөхүүдийг урьж авчираад бүх судалгаа шинжилгээний ажлуудаа хамтран хийж, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага руу явууллаа. Тухайлбал, газар зүйн саад буюу мал, амь тан шууд давж гарах боломжгүй дөрвөн цэгийг тог тоосон. Энэ нь халдвартай бүсээс халдваргүй бүс рүү хүн болон малыг шууд нэвтрүүлэхгүй байх горим юм. Үүнд газар зүйн саадыг давж гарах уул ус, нурууд болон зай хэмжээг нь хүртэл тогтоосон гэсэн үг. Мөн бүх малыг ээмэгжүүлэх ажлыг “Монгол мал” хөтөлбөрөөр дамжуулан хийх гэж байна. ДМАЭМБ-ын техникийн хурлаар манайхыг тайван бүс нутаг болгох эсэхийг шийдвэрлэх юм. Нэмэлт тодруулга авах шаардлагатай бол бидэнд мэдэгдэх ёстой.
Т.НИПОНЬ

No comments:

Post a Comment