Хээ
угалз бүхий цагаан торгон дээлэн дээрээ урт хар үсээ задгайлсан энэ хүн
өнөөдрийн маань зочин. Нүднээ үл үзэгдэх хөгжим хэмээх гайхамшгийг
өөрийн үзэмжээр бүтээдэг энэ хүний гарт байгаа нарийхан саваа шидэт
дохиур мэт санагдах үе олон. Ийм л торгон мэдрэмжийг хүмүүст өгч чаддаг
энэ хүн бол Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын удирдаач, хөгжмийн
зохиолч Б.Мөнгөн-Өлзий.

Тэгээд л хог хаягдал ил задгай бөөгнөрч
байгаа нь хогийн сав байхгүйгийнх биш, сэтгэлгээний дутагдал болохыг
бага зэрэг гадарласан юм. Манай нийслэлд хогийн сав нэг их байдаггүй нь
үнэн. Энэ үнэнийг батлахын тулд зургаадугаар сарын нэгнийг онцолж болно.
Өмнөх жилүүдийн энэ өдөр Сүхбаатарын талбай хогондоо дарагдан өнжиж
байгааг бүгд л харсан. Гэсэн ч энэ жил ахиухан хогийн сав
байрлуулчихаагүй нь яах аргагүй Нийслэлийн хот тохижуулах газрын буруу.
Иймэрхүү алдааг манайхан өлгөж авахдаа гаргууд тул өөрсдийн хаясан
хогийг хүнийх юм шиг л ярьдаг билээ. Тэгэхээр байнга л хогийн савгүйгээр
шалтаглан гудамжинд хог тарьж байгаа иргэд бид хогоо “халааслахад”
суралцах хэрэгтэй юм шиг ээ.
Хотын соёлт иргэн гэж боддог, ярьдаг
хэрнээ самрын ясыг нирхийтэл асгаж, машиныхаа цонхоор цаас чулуудсан
хэвээр байвал юу ч өөрчлөгдөхгүй. Адаглаад л орон нутгаас шилжин ирж
буй оюутнуудад энэ зан халдах байлгүй. Гаднын зарим оронд аялж явахад
уугаад дууссан ундааны лааз, бананы хальсаа ч хаяж зүрхлэлгүй бариад
алхах үе бидэнд бий. Газарт нэг ч цаасны тасархай үзэгдэхгүй болоод л
тэр. Харин манайд бол гаднынхан байнга л хог хаяж харагдах нь тоогүй.
Гэсэн ч энэ бүхэн бидний л тэдэнд үзүүлсэн үлгэр дуурайл юм хойно, хэлээ
хазаад л өнгөрөхөөс яалтай.
Нийслэлийн иргэд бид л хотдоо өөриймсөг
хандах нь чухал. Ийм хандлага л биднийг хоггүй гудамжинд хүргэнэ.