Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, June 15, 2012

Нулимсны давсыг хүнсэнд хэрэглэдэг болжээ


Лондоны нэгэн дэлгүүр хүний нулимснаас давс гарган авч, худалдах болжээ. Лавандагийн зөөлөн үнэртэй энэхүү этгээд бүтээгдэхүүн таван төрлийн найрлагатай. Эдгээр нь баяр хөөр, уур хилэн, гомдол харуусал, найтаалгах болон сонгины үйрмэгийн нөлөөгөөр унагасан нулимс гэдгээрээ ялгаатай.

Тухайлбал, гунигийн нулимсыг хонины мах, шарсан төмстэй хэрэглэвэл тохиромж той аж. Уг нь нулимсны 99 хувь нь ус. Үлдсэн ганц хувийг хлорт натри болон бусад органик бус бодис эзэлдэг. Тэгээд ч химийн найрлага нь тогтмол бус юм. Сэтгэл хөдлөлийн улмаас ялгарсан нулимс нь стрессийн үед ялгардаг уураг дээр суурилсан гормоны агууламжаас хамаагүй илүү байдаг аж. Тиймээс л уйлсны дараа сэтгэл онгойсон мэт мэдрэмж төрдөг. Тэгэхээр нулимстай хамт стрессээс үүдэлтэй химийн бодисууд бидний биенээс гадагшилдаг гэсэн үг.
Энэхүү жигтэй бүтээгдэхүүнийг “Weave” студийнхэн үйлдвэрлэдэг юм. Тэдний нулимс цуглуулах мэргэжилтэн Хэлен Мюн ярихдаа, “Бид хүмүүсийн нулимсыг тусгай гуурсаар түүдэг. Түүнийгээ буцалгаж, “нууц” аргаар боловсруулж, хуурай давс бүтээдэг юм. Энэ бол дэлхийн хамгийн гунигтай давс. Бас хамгийн их хөдөлмөр шингэсэн гайхалтай бүтээгдэхүүн” гэсэн юм.


Т.НИПОНЬ

No comments:

Post a Comment