Өнөөдрийн зочин маань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Пунцагнамжилын Балдандорж. 85 настай зураачийг
Зураг урлалын хорооны анхны долоогийн нэг гэдгээр нь таних хүн олон.
Өдий хэр нь зурсаар суудаг энэ хүн нэгэнтээ “Хүн хөгшрөхөөрөө мартагддаг
талтай” хэмээн санаашрангуй хэлсэн. Энэ үгийг нь гэнэтхэн санаад,
түүнтэй уулзахаар очсон юм. Учир нь тэр огт мартагдаагүй хүн юм.

Наснаасаа
ч залуу харагддаг, ярьж байгаа нь эмх цэгцтэй энэ хүний бүтээлийг үзвэл
урлаг яагаад нийгмийн толь байдгийг харж болно. Учир нь 1990 оны
Улаанбаатар яг л тэр цаг үед амьдарч байсан хүмүүсийн сэтгэлд үлдсэн
нийслэл хэвээрээ уран зурагт буусан ч шинэ үеийнхний хувьд огт танихгүй
жижигхэн суурин шиг харагдана. Энэ бол уран зургаар илэрхийлсэн их түүх
юм.