Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, July 16, 2012

ШАГНАЛ ГЭДЭГ ЧИНЬ МОЛИГО ШҮҮ ДЭЭ

 

 Өнөөдрийн зочин маань Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Пунцагнамжилын Балдандорж. 85 настай зураачийг Зураг урлалын хорооны анхны долоогийн нэг гэдгээр нь таних хүн олон. Өдий хэр нь зурсаар суудаг энэ хүн нэгэнтээ “Хүн хөгшрөхөөрөө мартагддаг талтай” хэмээн санаашрангуй хэлсэн. Энэ үгийг нь гэнэтхэн санаад, түүнтэй уулзахаар очсон юм. Учир нь тэр огт мартагдаагүй хүн юм.
Наснаасаа ч залуу харагддаг, ярьж байгаа нь эмх цэгцтэй энэ хүний бүтээлийг үзвэл урлаг яагаад нийгмийн толь байдгийг харж болно. Учир нь 1990 оны Улаанбаатар яг л тэр цаг үед амьдарч байсан хүмүүсийн сэтгэлд үлдсэн нийслэл хэвээрээ уран зурагт буусан ч шинэ үеийнхний хувьд огт танихгүй жижигхэн суурин шиг харагдана. Энэ бол уран зургаар илэрхийлсэн их түүх юм.


-Та таван жилийн өмнө “Өвгөдийн үг-Өв, Хуучны үг-Үнэн хууль” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Дахиад үзэсгэлэн гаргах бодол бий юу?
-Тэр жил 80 насны минь ой тохиож байсан юм. Уран бүтээл маань энд тэнд тарчихдаг болохоор уран бүтээлийн үзэсгэлэн гэдэг хийж бүтээсэн зүйлсийг минь бусдад үзүүлж байгаа хэрэг боловч тэр үед би өөрийгөө дахин олж харсан юм. Удахг үй охинтойгоо хамтарсан үзэс гэлэн гаргах бодолтой байгаа.

-Таны охин бас зураач юм уу?
-Ариунзул охин маань ДУДС-ийн бар урлал, уран зургийн ангиудыг төгсөөд Чехд суралцахаар явсан. Уран зургийн чиглэлээр мастер хам гаалчихаад одоо докторын зэрэг горилж байгаа. Тэнд найман жил сууж байна. Тэндэхийн хүмүүс зур гийг нь их сонирхдог бололтой юм би лээ. Чехд бодитоор зурдаг хүн бараг байхгүй. Дандаа хийсвэр сэт гэлгээ, чөлөөт бүтээл туурвидаг гэсэн.
 
-Аав, ээжийнхээ тухай сонирхуулаач. Ямархуу хүмүүс байсан бэ?
-Миний аав Дүгэрсүрэн анагаах ухааны салбарт хүчин зүтгэдэг эмч, олон янзын зан үйл хийдэг домч байсан юм би лээ. Янз бүрийн ургамлаар эм тан хийдэг байснаасаа болоод 1938 онд хэлмэгдэж цаазлуулсан гэдэг. Харин ээж маань Жалханз хутагттай дэр нэгтгэж найман хүүхэд төрүүлсэн юм билээ. Гэсэн ч сүм хийд устан үгүй болж, лам хутагтууд хэлмэг дэ хэд ганц бие болж үлдсэн. Тэгээд л лам дээ лээ тайлж, энгийн болсон аав тай минь ханилан сууж дүү бид хоёрыг төрүүлжээ. Намайг таван нас тай байхад ээж минь өвчнөөр өөд болсон. Ээж, бас Жалханз хутаг тын ахын талынхан цөм урлагт дуртай. Тэр дундаа дуу хуурт элэгтэй, авьяастай хүмүүс байсан гэсэн. Жалханз хутагтын ахынх нь ач Ж.Бадрууган гэж манайхны сайн мэдэх дуучин байсан шүү дээ.
 
-Та тэгээд хэнээр овоглодог хэрэг вэ?
-Эх нэгтэй эгчийнхээ нөхөр Пунцагнамжилаар овоглож байлаа. Сургуульд сурч байхдаа эсэргүүний хүүхэд гэдэг маань илрээд дөрөв дүгээр ангиа ч төгсөж чадалгүй Архан гай аймгийн Батцэнгэл сум руу нүүсэн дээ. Эсэргүүний хүүхэд гэд гээ нуугаад аа ваараа ч овоглож зүрхлээгүй дээ.

-Яаж Зураг урлалын газрын анхны долоогийн тоонд багтаж байв?
-Тэндээсээ жин тээж яваа хүмүүстэй хамт явсаар 1942 оны өвөл хотод ирсэн. Харин зураг зурж суугааг минь харсан Сандуйжав гэж мужаан, лам “Хөөе энэ хүүхэд чинь их авьяастай юм. Манай Зураг урлалын газар дагалдан зураач авна гэсэн. Тэнд шалгуул” гэсэн юм. 1942 онд төв хороо, Засгийн газрын тогтоолоор Зураг урлалын газар байгуулагдсан байлаа. Ингээд л би Зураг урлалын газарт дагалдангаар орж, 15 настай даа анхны долоогийн нэг болсон юм даа. О.Цэвэгжав, Б.Чогсом, Ү.Ядамсүрэн, Д.Лувсанжамц, Чойдог багш нар минь бурхан болсон. Одоо амьд үлдсэн нь би л байна.
 
-Таны эхнэр мундаг бүжигчин байсан гэдэг юм билээ.
-Эхнэр маань гавьяат жүжигчин С.Жавзмаа шүү дээ. Ардын бүжигчин. Бүжиг дэглээч Сэвжидийн бүх бүжгийг тайзан дээр амилуулсан бүжигч дийн нэг. Би урьд нь чуулгад ажилладаг байлаа. Дараа нь Хүүхэлдэйн театрт найруулагчаар ажиллаж байгаад чуулга руу “нутаг заагдсан” юм. Тэнд зураачаар ажиллаж байхдаа гэргийтэйгээ танилцсан.
 
-Хүмүүс таныг одон медальд дургүй нь эхнэртэй нь холбоотой гэлцдэг. Яагаад тэр вэ?
-1998 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн болсны дараахан эхнэр маань нас барсан юм. Тухайн үед гавьяа шагналаас болов уу гэж хардаж байлаа. Намайг Ардын зураач болгоно гэсэн хүмүүст “Би үхмээргүй байна”, үнэхээр шагнамаар байгаа юм бол шавь нарыг минь шагна” гэж хэлдэг юм. Хорооныхон маань бас албан хүчээр шагналд тодорхойлох гэхээр нь би бүр гомдоод байгаа юм. Шагнал чинь молиго шүү дээ, угаасаа. Одоо нүцгэн шалдан хүүхэн л шагнадаг болсон байна лээ. Тэднийгээ л шагнана биз.
 
-Та шагналыг молиго гэж боддог хэрэг үү?
-Тэгэлгүй яах юм. Дүрслэх урлагийг ч олигтой үнэлэхгүй байж нэг их шагнаж, одон зүүлгэх гэдэг болж. Музей, галерейнуудад төсөв өгөхгүй болохоор уран бүтээлчид маань арилжааны чиглэл рүү хошуурч байна. Гадныханд үнэлэгдэж, зургаа худалдаж байж л бийр, будагныхаа мөнгийг олж байна шүү дээ. Сүүлийн 20 жилийн түүхийг өгүүлэх зураг манайд байхгүй шүү. Гэхдээ бас манайхны уран бүтээл гадаадад өндөрөөр үнэлэгдэж байгаа нь үнэхээр алга ташмаар хэрэг.
-Манай зураачдын зовлонг нэрлэ гэвэл мэдээж хамгийн түрүүнд хөрөнгө мөнгийг тоочих байна. Таны үед энэ асуудал ямархуу байв?
-Миний үед хэвлэл мэдээлэл хомс байсан болохоор дан нам эвлэ лийн сурталчилгаа, сайн малчны хөрөг, Гитлерийн харгислал, Зөвлөлтийн баатруудыг л зурдаг байлаа шүү дээ. Тэгээд улсаас цалин өгнө.
Олон метр цагаан даавуун дээр иймэрхүү сур талчилгаа зурсаар байгаад л би зураач болсон доо. Тэгээд 1946 онд би Улсын тэргүүний зураач, эхнэр хоёр хүүхэдтэй болчихсон байлаа. Ганц гэм нь хүссэн зүйлээ зурах боломжгүй байлаа.

-Гэхдээ таны үед уран бүтээлчдийн сэтгэлгээг их хорьдог байсан гэж сонссон.
-Бодол санаа, төсөөлөл, уран сэтгэмж зэргийг ёс бус гэж үздэг цаг байлаа. Би л гэхэд 1968 онд сургууль төгсөх жилээ “Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн”-д чөлөөт сэтгэлгээний зураг зурж тавиад, хөрөнгөтний үзэл сурталд автаж, хийсвэр зүйл сурталчиллаа гэдэг шалтгаанаар шийтгүүлж байсан юм шүү.
Дараа нь “нүгэл”-ээ наминчлах гэж хоёр жилийн турш зөвхөн марксизм, ленинизмийн сэдэвт зураг зурсан юм. Ингээд 1968 онд сургуулиа төгсөх байсан бол 1972 онд төгссөн түүхтэй. Үүний дараа Зураг урлалын сургуульд найман жил багшилсан.
 
-Та одооны зураач нар шиг хөрөнгө мөнгөөр тасарч байгаагүй гэж үү?
-Би энэ насандаа тийм зовлон үзэж байгаагүйдээ их баярладаг юм. Намайг төрөх гэж байхад маань төлгө тавиад, “Энэ хүүхдийг хятад хүний өмдөнд л тосож авахгүй бол хүн болохгүй” гэж хэлсэн гэдэг. Тэгээд л би гэдэг хүн хятадын өмдөнд өлгийдүүлсэн хүүхэд нэртэй болчихсон. Эхэндээ эх нэгтэй, эцэг ондоотой ах, дүү нар маань намайг доромжилж байна гэж боддог байлаа. Гэтэл үнэхээр манайх тэр жил хөөрөг, соруул зардаг Гүүлээ хэмээх данжаадын хашаанд өвөлжсөн байгаа юм. Гэхдээ яахав ээ, хужаагийн өмдөнд боолгосон хүн чинь мөнгөөр тасрахгүй гэдэг. Учир нь Нийслэлд амьдардаг хятадууд бүгд л мөнгөө өмдөндөө хадгалдаг байсан юм шүү дээ.

-Тэр үед манайд хятадууд олон байжээ дээ.
-1930 онд хотод орж ирэхэд маань бүх үйлчилгээ хятад байлаа. Гуталчин, хоолны газар, дэлгүүр, бүр морин тэрэг хүртэл хятад. Цонхоороо харахаар хятадууд хөлөөрөө гурил зуураад л их муухай санагддаг байж билээ. Тэгээд удалгүй бүгдийг нь хөөж гаргасан. Харин одоо манай улс буцаад л бөөн гадныхнаар дүүрч байна. Хятад, солонгосчуудын машины гарааш боллоо шүү дээ. Сая намайг Германд байхад машины утаа хамгийн хортой утаа болохыг тэндэхийн эрдэмтэд нотолсон байсан.

-Та уран зургаас өөр зүйл туурвиж байв уу. Манай урлагийн хан их олон талын юм оролддог шүү дээ.
-Баримал бүтээж байлаа. Монгол хүн анх сансарт нисэж байх үед манай барималчид Бережнев, Цэдэнбал хоёрт бэлэглэх сувинер бүтээсэн. Загварыг нь хэлэлцэх хурлын үеэр би байлцаж, өөрийн санаанаасаа оруулж байлаа. Тэр баримал нь В.И.Ленин Д.Сүхбаатарын мөрөн дээр алгадаж байгаа загвартай. Харин би мөрөн дээр алгадахаас илүү нуруугаар нь тэвэрсэн байдалтай байвал нөхөрсөг харагдана гэсэн санал оруулсан. Тэр санал маань ч дэмжигдсэн.
 
-Баримлыг нь та бүтээсэн юм уу?
-Шалгаруулалт явуулсан юм. Нэг барималч гуулиар, бас нэг нь зэсээр бүтээлээ. Харин намайг хуванцараар хий гэсэн. Би Чехийн Прага хотод хуванцар баримлын технологийг сураад ирсэн байсан юм. Ирэхдээ хэд хэдэн шинэ технологийн зүйлс авчирсан. Тэгээд л баримлаа барих гэтэл өнөө хоёр барималч маань хэвээ өгдөггүй ээ. Дээрээс барималаа хий гээд шахаад байдаг. Тэгж тэгж нэг юм хэм хэрхий хэв авч, түүнийгээ нааж байж хувацнар барималаа бүтээлээ. Дотор нь эхнэр хүүхдийнхээ нэрийг өөрийнхөө нэртэй хамт бичээд хийчихсэн. Дараа нь Академийн лабораторт очиж зэсээр бүрж, “Зоос гоёл”- ын үйлдвэрт алтаар бүрсэн. Тэгээд л алтан баримал болж байгаа юм. Бид гурвын баримлыг үзэж байгаад миний бүтээлийг сонгож, Бережнев, Цэдэн бал хоёрт нэг нэгээр нь бэлэг лэ сэн дээ. Тэгээд би “Монгол хүний баримал сансарт ниссэн” гэж онгирдог юм. Саяхан сансрын нисгэгчдийн ой болоход намайг урьж байна лээ.
 
-Та өөртөө нэгийг хийж авсан уу?
-Үгүй ээ. Уг нь өөртөө хийж авах санаатай эвдэрхий ч гэсэн хэвийг нь хадгалж байсан юм. Гэтэл гэнэтхэн Төв хорооноос Түмэндэмбэрэл гэж хүн утасдаад, гэртээ байж бай гэдэг юм байна. Гол нь тэр хүн түүхт уулзалтын хэв надад байгааг сонсоод, эвдүүлэх гэж ирсэн юм билээ. Би тэр хэвийг хэрэглэнэ гэхэд маань өөдөөс, “Тэр баримал ертөнц дээр хоёрхон хувь байх ёстой юм. Нэг нь Цэдэнбал даргад, нөгөө нь Бережневт” гэж уурласан юм. Би тэр хэвээ өөрийн гараар алхаар эвдсэн шүү дээ. Гэхдээ эвдэрхий ч гэсэн тэр хэв маань надад одоо ч бий шүү.
 
Бидний ярилцлага ийн төгслөө. Ардын зураач Б.Чогсом гуай түүний уран бүтээлийг “соргог” хэмээн тодорхойлж, шинийг эрэлхийлдэг, цаанаасаа зураач сэтгэхүйтэй хэмээн магтдаг байсан гэдэг. Хэрэв түүний сэтгэх эрх чөлөө, зурах эрхийг нь цаг үеийн шинжтэй үзэл суртлаар боомилоогүй бол өдийд ямар уран бүтээл үлдэх байсныг таашгүй.
 
Т.НИПОНЬ

1 comment:

  1. аанхан, гоё ярилцлага байна. Гарчигтай санал нэг байна

    ReplyDelete