Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Friday, July 13, 2012

Эмэгтэйчүүд халуун гартай учраас сүши хийдэггүй



 
 Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээс хамгийн үзэмжтэй, амттай нь сүши гэлцдэг. Түүхий загасыг манайхан нэг их ойшоодоггүй боловч нэг л удаа амсаад үзчихвэл дахин идэхийг хүсдэг тийм этгээд, дулаан амт түүнд бий. Тэгвэл энэ амтыг монголчуудад мэдрүүлдэг нэгэн тогоочтой уулзлаа.Энэ бол хэд хэдэн телевизийн “Өглөө” хөтөлбөрийн зочин Ц.Мэнджаргал. “Цуяа” рестораны тогооч тэрбээр япон үндэсний хоолыг Америкт хийж сурсан гэдэг. Ингэхдээ арваад жилийг зарцуулжээ. Бидний ярилцлага хөгжилтэй эхэллээ.



-Та яг япон хүн шиг харагдаж байна шүү.
-Намайг хүмүүс япон гэж андуурдаг юм. Саяхан нэг телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч нь намайг япон гэж бодсон гэхээр нь би “Би монголоор жаахан, жаахан ярина аа” гэж тоглоом хийсэн.
-Япон хоолны онцлог нь юу вэ. Сүши гэхээр хамгийн түрүүнд түүхий загас л санаанд ордог.
-Сүши нь цагаан гаатай будаа гэсэн утгатай үг. Анх түүхий загастай хамт хэрэглэдэгг үй байсан юм билээ. Харин маш нимгэн хэрчсэн загасны түүхий ма хыг сашими гэж нэрлэдэг. Тусгайлан бэлтгэсэн цагаан будааг нори гэх ха таасан далайн байцаанд ороож хэрэглэдэг. Харин түүхий загас, далайн бүтээгдэхүүн, дүфү зэргийг хачир болгодог. Гэхдээ орчин үеийн сүши уламжлалт байдлаасаа өөрч лөгдсөн. Манайд монголчуудад зориулсан ам тыг бий болгож болно. Ер нь сүшиний гол хэсэг нь агшаасан будаа, далайн гаралтай хүнс шүү дээ. 
-Тэгвэл япон хоолноос хүмүүс алийг нь түлхүү хэрэглэдэг вэ?
-Далайн гаралтай мах болон төрөл бүрийн ногоо хэрэглэдэг. Хамгийн гол нь амтлагч. Улс орон бүрийг хоолны амт илэрхийлдэг. Мэдээж үүнийг хийхийн тулд үндэсний “нууц” жортой байдаг шүү дээ. Бидний хаядаг бөөрөнхий сонгины хальс хүртэл сүмсний орц гээд л бод. Тэгэхээр тэд нар бүх л зүйлсээс сүмс гаргадаг гээд ойлгочихож болно. 
-Японыг алдаршуулсан сүши хэмээх хоолыг зөвхөн ахлах тогооч л xийж чадна гэдэг. Бас энгийн нэг япон ээж хийж мэдэхгүй гэж япон найз маань ярьж байсан шүү.
-Эмэгтэйчүүд сүши хийх нь хийнэ. Гэртээ л хийнэ. Ресторанд бол огтхон ч ажилладаггүй. Самурай нараас гаралтай хоол учраас сүшиний гал тогоо, тэкэнд эмэгтэйчүүд шагайх ч эрхгүй. Би ч бас ажил дээрээ ийм дэг тогтоосон.
-Хүйсийн асуудал хөндөж байгаа хэрэг биш үү?
-Үгүй ээ. Эмэгтэйчүүд биднийг бодвол илүү халуун гартай байдаг юм. Шинэ загасаар сүши болон ороомог хийх юм бол загасны амт өөрчлөгддөг. Япон хоол хийх дэг их чухал гэдэг нь ийм учиртай. 
-Та Америкт хэр удсан бэ?
-Арваад жил болсон. Тэнд очоод олны жишгээр янз бүрийн ажил хийж байлаа. Дараа нь япон ресторанд ажилласан. Тогооч нь нэлээд хөгшин. Тэнд ажиллаж бай гаад япон хоолны тогооч болохоор шийдсэн дээ. Америкт байхдаа есөн шидийн юм л идэж үзсэн. Харин япон хоол хам гийн сайхан, уйдмааргүй сэтгэгдэл үлдээсэн. 
-Япон хоол хийж сурахад их удаан хугацаа ордог гэдэг юм билээ.
-Тийм ээ, маш удаан хөдөлмөрлөнө. Няхуур намбай байдлаас гадна уйгагүй байх хэрэгтэй. Гэхдээ япончууд их айхтар. Хоол хийх аргаа зааж өгнө гэж байхгүй. Хараад сурвал сур, чадахгүй бол боль гэдэг. Харин багадаа сурсан хуулах, харж тогтоох чадвар маань надад их хэрэг болсон доо. Уг нь дунд сургуулийн багш нар хуулсан хүүхдийг будаа идлээ гээд сүр дуулиан болгож, загнаад байдаг шүү дээ. Гэтэл бодит байдал дээр хуулж чаддаг байх нь их чухал юм билээ. Тэр тогоочийн хийж байгаа зүйлсийг тогтоож аваад дуурайгаад хийчихдэг байлаа. Бэлтгэгч хийж байхдаа ар, өврөөр нь орж гүйж байгаад сурчихна.
-Тэгээд хэзээнээс хоол хийх эрх авсан бэ?
-Өнөөх хөгшин тогооч маань нэг удаа өвдсөн юм. Тэгээд л бүх юм миний толгой дээр буусан даа. Би хийхээс өөр аргагүй болсон тул харж сурсан хоолнуудаа хийсэн. Тогооч хөгшин ч намайг их сайшааж эхэллээ. Сүүлдээ бүр “Чи хий” гэдэг болчихсон.
-Япон үндэсний хоолыг эх оронд нь биш Америкт сурсан нь хачин санагдаж байна.
-Юуг ч, хаана ч сурч болно. Гол нь сайн сурах хэрэгтэй. Би Америкаас ирсэн гээд гамбургер ч юм уу, пицца хийгээд байвал өрөөсгөл л дөө. Япон тогоочтой тааралдаж, энэ сайхан хоолыг хийж сурсандаа баярлаж явдаг юм. Янз бүрийн бэлгэдлийг нь ч гэсэн мэдэж амжсан. Тухайлбал, цагаан манжин нь цагаан хэл амнаас хамгаалдаг гэдэг. 
-Монголд ирээд шууд л япон хоолны газар нээхээр шийдсэн үү?
-Яалаа гэж. Манайд хувьдаа үйлчигээний газартай байх хэцүү юм билээ. Түүний оронд зүгээр ажил хийвэл хамаагүй дээр санагдсан. Тэгээд ч алба, амины ажлын алин байлаа ч хийдэг хоолоо л хийнэ шүү дээ. Тэгээд хэд хэдэн газарт ажиллаж үзсэн. Ажлын газрын хов жив, ажилчдыг хамарсан архидалт их байсан болохоор удаан тогтоогүй. Таалагдаагүй. Голж, шилж явж явж л энд ирсэн дээ. 
-Эхний зорилго юу байв?
-Хүмүүст юу чаддагаа үзүүлэхийг зорьсон. Манайхан сүшиг нэг их таашаадаггүй юм шиг санагдсан. Их үнэтэй болохоор тэр бүр авч иддэггүй. Угаасаа загасны мах хаягдал ихтэй болохоор зардал өндөртэй. Манайх гэхэд л долоо хоног бүр БНСУ-аас загас нийлүүлдэг. Энэ зардлаа нөхөхийн тулд амттай хоол хийж, борлуулах нь чухал. Тэгээд л би энд ажилласан даа. Намайг ирснээс хойш орлого эрс нэмэгдэж, “White house”-ийн ажилчид бүгд сүшинд орсон.
-Япон хоолны тогоочийн цалин ямархуу байдаг юм бэ?
-Монголд бол сайн ш дээ. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөөд, үлдсэнээр нь амьдраад болж л байна.
-Монголдоо ирээд хоолны газруудын амтыг үзэв үү?
-Дөнгөж ирээд нэлээд олон хоолны газраар орсон. Үнэнийг хэлэхэд махны амт таалагдаагүй. Их хурц санагдсан. Тусгай боловсруулалт, цэвэрлэгээ хийгээгүй болохоор тэр байх. Манайхан бол гадаадад очоод махыг нь голдог шүү дээ. Яг тэрэн шиг. Америкт арваад жил амьдарсан болохоор арга ч үгүй байх аа. Манай хоолны газрууд ижилхэн хоолтой. Зарим нь бүр хэтэрхий үнэтэй. Гэрийн хоол л сайхан байна даа.
-Тогооч нар өөр өөрсдийн амтлах мэдрэмжээс хамаарч хоолны амтыг тохируулдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Орц, жорыг онолоор сурч болно. Гэхдээ аль нэг үндэсний хоолыг хийхдээ хөрвөх чадвартай байх хэрэгтэй. Ямар хүн орж ирэв, юу идэхийг хүсэж байна, аль амтанд илүү дуртай зэргээс хамаарч бага зэргийн “тохиргоо” хийнэ шүү дээ. Чухам үйлчлүүлэгч бүртээ тохируулах нь тогоочийн үндсэн чадвар юм. 
-Та багадаа гэрийнхээ хоолыг хийдэг байв уу?
-Хоол хийдэггүй ганц хүүхэд нь би байлаа. Манайх зургаан хүүтэй айл. Би тав дахь нь. Ах нар маань хоолныхоо материалыг хуваарилж аваад бэлдэнэ. Харин надад аяга таваг угааж, арчих ажил ногддог байсан юм. Тэр нь ч амар. Би хоол хийх дургүй хэрнээ хамгийн их иддэг нь. Анх их иддэгээ хадмуудаасаа нуудаг байлаа. Жижигхэн аягаар нэг идээд л цадсан гэж хэлнэ. Нэг удаа хадмууд манайд ирээд, би илчлэгдсэн дээ. Бэр эгч маань хоол хийчихээд, надад хамгийн том аягаар дүүрэн хоол хийж өгсөн юм. Хажуугаас нь аав “Манай ганц хоолны сав” гэж хэлээд л...
-Америкт ирээд бусдын жишгээр ажиллаж байсан гэсэн. Юу юу амжуулав даа?
-Гагнуурчин, машины яндан угсрагч гээд хийж үзээгүй ажил байхгүй ээ. Бас тэндхийн монголчуудын урлаг, соё лын арга хэмжээг зохион байгуулдаг байлаа. Дуулна, жүжиг лэнэ. Хийхгүй юм байхг үй ээ. 
-Гэр бүлтэй гэсэн үү?
-Тийм ээ. Эхнэртэйгээ ханилаад арваад жил болжээ. Гурван хүүхэдтэй боллоо. Монголд ирээд буцах болгонд эхнэр маань бие давхар үлддэг байлаа шүү дээ (инээв). Уг нь хилийн чинадад ажиллаж байгаа хүмүүс гэр бүлээ цуцлуулаад л байдаг юм. Харин бид хоёрт тийм бодол огт байгаагүй. Өдий хэр нь аз жаргалтай сайхан амьдарч байна. Ажиглаад байхад бүтэн тивээр алслагдсан хосууд дундаас гэр бүлээ авч үлдсэн нь таван хуруунд багтана шүү. 
Тогооч ахын хийж өгсөн “Солонгон ороомог”, “Улаанбаатар ороомог”-ийг идэж суухдаа япон хоолны донж маягийг нэлээд ажиглалаа. Дэндүү чамин, бялуу шиг л гоёмсог аж. Гэхдээ яагаад ч цадахааргүй мэт харагдаж байсан бага порцтой, “хөөрхөн” хоол дорхноо л гэдэс дүүргэж орхисон. Тэрбээр өвөрмонголоор гарамгай ярьж, бусдыг элэглэх нь хошин шогийн мэдрэмжтэйг нь илэрхийлнэ. Ямартаа ч зогсоо зайгүй инээлгэх хөгжилтэй Мэнджаргал ах тэкний цаана зогсоод хоолоо хийж байхдаа тэс өөр хүн болчихдог гэдгийг онцолмоор байна. Учир нь япон хоолны нэг “орц” нь няхуур, нямбай байдал аж.

Т.НИПОНЬ

No comments:

Post a Comment