
Цаасан дээр юм бичиж, тэмдэглэхээс илүүгээр цаасыг урлагийн бүтээл болгодог хүмүүс бий. Ялангуяа гар урлал
өндөр хөгжсөн Япон, Солонгос улсад цаасыг цаас биш болтол нь “эвдэж”,
гайхамшиг болгодог. “Quilling art” буюу цаасан хуйлбарын урлал дэлхийн
өнцөг булан бүрт цэцэглэж байна. “Хообий” буландаа цаасан хуйлбар
сонирхогч Б.Ариунааг урилаа. Цэцгэнд дуртай тэрбээр олон янзын цэцгээр
хүрээлүүлэн суудаг бөгөөд энэ урлалыг сонирхсон хүн бүрт зааж өгнө
хэмээн ярьж байсан.