Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Tuesday, January 8, 2013

ПОПЫН ЦЭЛ ЗАЛУУХАН “ЭМ БАР” ЛАНА ДЕЛ РЕЙ



 Далайн түлхэлт мэт хүчирхэг хоолойтой Лана Дел Рей. Түүний дуу нууцлаг, гүн гүнзгий рүү хөтлөх ховс мэт. Зузаан уруул, хар будгаар хүрээлсэн нүд, тавиад оны гламур стилийг санагдуулам өнгө төрх түүнд ямар сайхан зохидог гээч. Бас түүний биеэ авч явах байдал нь эрх танхи хэрнээ биеэ даасан ихэмсэг шинжтэй. Ингээд ярих юм бол Ланаг бүрэн төгс илэрхийлэхийн тулд олон зүйл нурших болох нь.
Түүний “Born to die” дуу “Billboard”- ийг хэдэн долоо хоногийн турш тэргүүлж, “Vogue” сэтгүүлд түүнийг попын цэл залуухан "эм бар" хэмээн бичиж байсан нь саяхан. Түүгээр ч үл барам 2012 оны хамгийн их google-дүүлсэн эмэгтэйгээр Лана тодроход хүмүүс түүнийг өмнөхөөсөө ч илүү анзаарч эхэлсэн юм. 



Дуу хөгжмөөр дамжуулан тархинд үймээн дэгдээх энэ бүсгүйн алдар хүнд яг л түймэр дэгдэх мэт тархаж байна. Хүн бүрийн мэдэх “Happy birthday to you” дууг “Төрсөн өдрийн мэнд хүргэе, ноён Ерөнхийлөгч өө” хэмээн өөрчлөн дуулсан нь хүмүүсийн хайрыг булааж чадсан юм. Бодоод үз л дээ, урт хар даашинзтай, нүдээ хараар будсан бүсгүй ялдамхан хоолойгоор ийм дуу дуулаад зогсож байна гээд... Хэрэв та түүнийг мэдэхгүй бол яг одоо youtube хуудас руу ороод, “Gods and the monsters”, “Americans”, “Without you”, “Kill kill”, “Ride”, “Raice me up” дуунуудыг нь сонсоорой. Хамгийн түрүүнд “Vogue” сэтгүүлийн нүүрэнд Лана заларч байсан үеийг дурдмаар байна. Учир нь сэтгүүлч түүнтэй ярилцахаас өмнө төсөөлөлдөө автаж, ёстой л баруун солгойгүй магтаж өгсөн байлаа. 

Түүний нийтлэлд, “Дурангаар Лана Дел Рей яг л Арктикийн газрын зураг шиг харагдаж байсан. Түүний нүдийг бүрхсэн торгон сормуус, өөгүй цагаан арьс нь сарны туяа шиг гэрэлтээд л. Түүнийг эрүүгээ өргөхөд дэлхий тэнхлэгээ өөрчлөх шиг санагдсан. Лана клипэндээ дандаа л жижиг хотхоны цус сорогч шиг хувцасладаг. Ахин дахин алмайрмаар тийм л хээнцэр цус сорогч. Харин тайзан дээр тэс өөр. Далайн давалгаа мэт нууцлаг хэрнээ хүчирхэг хоолой нь түүнийг огт өөр гэдгийг зарладаг. Би түүнтэй уулзахаасаа өмнө олон зүйл төсөөлж байлаа. Дел Рей надаас хол суучихаад, миний өөдөөс тамхины утаа үлээх байх даа, гээд л... Гэтэл тансаг зочид буудлын торгон дэртэй буйдан дээр суусан Ланагийн өмнөх ширээ үсний чимэглэл, хазаж тавьсан франц жигнэмэгүүдээр дүүрэн байв. Тэр амьдралынхаа тухай хөгжилтэй яриануудаар миний дуу хураагуурыг “баярлуулж” байсан шүү” гэсэн байв. Энэ ярилцлага Ланатай чацуу 27 настай охидын толгой руу цохиод авах шиг болсон болов уу. 

15 НАСТАЙ “МАНСУУРАГЧ”
Лана 27 жилийн өмнө буюу 1986 онд Нью-Йорк хотноо мэн дэлж, хөдөөгийн жижигхэн тосгонд өсчээ. Тийм хол, тийм энгийн газарт энэ “од” хүмүүжсэн билээ. Түүний жинхэнэ нэр нь Элизабет Уэлриже Грант. Тэрбээр 15 настайдаа согтууруулах ундаанд автаж байсан бөгөөд дунд сургуулийнхаа хамгийн дэггүй сурагч хэмээн чичлүүлж байсан түүхтэй. Лана энэ тухай ярихдаа, “Би хүмүүсийн хийдэг зүйлийг л хийж үзэхийг хүссэн. Аймшигтай. Өө, би нээрэн үнэхээр аймшигтай зүйл хийж байсан” гэсэн юм. Лана 18 настайдаа нэрээ өөрчилж, согтууруулах ундаа уухаа бүрмөсөн больсон гэдэг. Тэгээд л дуу бичиж эхэлсэн байна. Охид зугаа цэнгээнд дурлаж, хадаасан өсгийтэй гутал өмсөн хундага дарс бариад алхаж байхад Лана Дел Рей өсвөр насныхаа тухай дуу зохиож суусан юм шүү. Бас мансууруулах бодисын эмчилгээний төвд ажиллаж ч байсан байна. 

Лана Дел Рей: “Би маш, бүр маш олон жил амьдраад үзчихсэн юм шиг л санагдаж байна. Тэр үед архи миний хайр дурлал байсан. Би тэр хортой зүйлд гайхмаар их татагддаг байлаа. Бараг арваад жилийн өмнө би архи наас гарсан. Одоог хүртэл өөр төө хамгийн ойр байсан зүй лээс хагацахаараа хүн ямар хариуцлагатай болдгийг мэдэрсээр яваа. Уухаа больсноор би цаашид 100 хувь үнэнч, шу дарга, бас үргэлж зөв амьдрах болно гэж өөртөө тангарагласан. Энэ тангарагтаа хүрэхийн тулд би маш хурдан том болох хэрэгтэй байсан юм. Яагаад гэвэл хүүхдэд сэтгэлзүйн дархлаа байдаггүй юм.”

В.НАБОКОВЫН ДҮРСЭЛСЭН ТООСОНЦРЫН ШИРХЭГ БҮРТ ДУРЛАГЧ 



Лана жинхэнэ шуугиан таригч байсан мөртлөө эрдэм номд шамддаг байжээ. Түүний бугуйны дотор талд Владимир Набоков, Уолт Уитмэний нэр бүхий шивээс бий. Элегант үсгээр шивсэн энэ жижигхэн шивээсээс Ланагийн дотоод ертөнцөд утга зохиоын нөлөө хэдий хэр зай эзэлдгийг мэдэж болно. Нээрэн тийм, энэ дэгжин охин Владимир Набоковын зохиолуудаас цээжээрээ ишлэж чаддаг юм байна лээ. Бас нэгэн удаа “Миний уран бүтээлд В.Набоковын нөлөө маш их. Би энэ хорвоод түүнээс илүү гайхалтай зохиол чийг мэдэхгүй. Түүний Лоли таг эхлүүлсэн үгс, нарны туяа нэвт шингэсэн өрөөг дүр сэлж байгаа нь гайхалтай. Түү ний зохиолд дүрслэгдэх тоо сонцрын ширхэг бүрийг, интоорын улаан уруулыг, цээж нүдсэн зүрхийг, нялх булбарай арьсыг би өөр дээрээ мэдэрдэг. Набоков надад зөвхөн шилдэг нь л байх ёстой гэж хэлээд байх шиг санагддаг” хэмээн ярьж байлаа. 

 ЗАГВАРЫН ЕРТӨНЦИЙН “ЖИЖИГХЭН” ТЭСРЭХ БӨМБӨГ

Лана Дел Рей: “Би юу ч өмсдөггүй байсан ш дээ. Би хэзээ ч өөрийгөө хувцас загвараар илэрхийлж үзээгүй. Би зүгээр л үсэндээ цэцэг хатгах дуртай, савхин хүрэм өмссөн залуучуудыг бишир дэг байлаа. Долоон наснаасаа хойш цөөхөн зүйлд дурлаж эхэлсэн. Тэр нь одоо ч өөрчлөгдөөгүй. Хуучны үслэг эдлэл, алтан гоёл, цагаан өнгийн хувцас гээд л”. Рапунзелийнх шиг алтан шаргал гэзгээрээ алдартай Лана урьд нь богино, цайвар өнгийн үстэй байжээ. Тухайн үед бид түүнийг харсан бол энгийн хувцастай Мерилин Монро гэж андуурахаар байсан байх шүү.


Ланаг хувцас загваргүйгээр төсөөлөхийн аргагүй мат харагддаг. Гэсэн ч тэр өөрийнхөө талаар ярьж байхдаа хувцаслалтынхаа тухай нэг их дурддаггүй. Фордхамын их сургуульд метафизикээр суралцаж байхдаа Лана цулгуй өнгийн цамц, жийнс өмсдөг байсан бөгөөд үсэндээ тууз зангидахаас өөр гангарах боломжийн талаар мэддэггүй байсан гэдэг. Үнэндээ түүнийг тиймэрхүү маягтай явж байсныг нь одоо төсөөлөхийн аргагүй. Гэхдээ Лана Дел Рей загварын талаар огт мэддэггүй байсан үеийнхээ тухай ярихдаа өөрийгөө шоолоод байдаг юм.


ИРЭЭДҮЙН ОДЫН “ЗЭРЛЭГ” АМЬДРАЛ 

Энэ бүсгүй Нью-Йоркт ирээд анх удаа дурлаж, будагчин, айл нүүлгэгч зэрэг ажил хийж байсан гэдэг. Хотын захын жижигхэн байшинд амьдарч байсан тэрбээр анхныхаа цомгийг бичүүлсэн юм билээ. Өргөн мөр, нарийхан бүсэлхийтэй түүний бие нь өө сэвгүй. Спортоор хичээллэдэггүй хүн ийм биетэй байх нь ховор шүү дээ. Бас долоон настайгаасаа эхлээд өдөр бүр шпагетти, шоколадтай бялуу идэж байсан гээд бод. Дууны үг, клипнийхээ санааг олох үед нь төрдөг цэвэр уран бүтээлч бодлууд л түүний калорийг шатаадаг юм байлгүй дээ.
Дууных нь клипүүд дандаа л түүний дуртай зүйлсийг нийлүүлж эвлүүлсэн зургийн цомог шиг харагддаг. Ланагийн имиж түүнийг 1950- иад оныг шүтэн биширдэг хүн шиг харагдуулдгийг тэр өөрөө л мэддэг юм. Овоолсон үсийг нь хар. Тэр бүү хэл бүх дуугаа “Chateau Marmont”- ийн цаасан дээр бичдэг юм байна лээ. Мэдээж Лана Дел Рейн амьдрал олон талаараа хуучны киног санагдуулна. Чимээгүйхэн амьдралыг хүсдэг ч гэлээ тэр одоо Холливудын алдартай зочид буудалд амьдардаг. Гэхдээ тэр үнэхээр энгийн хүн.

АЛДАРТАЙ БАЙХ ДУРГҮЙ АЛДАРТАН 




Тайзан дээр гарахаас одоог хүртэл айдаг Лана. “Би дуу бичиж байхдаа л өөрийнхөөрөө байдаг. Харин тайзан дээр гарч хүмүүсийн өмнө дуулах хэцүү. Заримдаа би дагжиж чичирсэндээ тайзан дээр сөхөрч суудаг. Өөр юу хийх ёстойгоо мэддэггүй болохоор тэр байх л даа. Хүүхдүүд надад дургүйлхэж, зөөлөн тоглоом шиддэг нь сайн хэрэг шүү” хэмээн ярьж байжээ. Түүнийг матартай цуг сэлж, хутга шиг харцаараа тас ширвэдэг ширүүн бүсгүй гэдгийг телевиз үзэгчид мэднэ. Гэсэн ч бодит байдал дээр Лана турьхан, эмзэг нэгэн аж. Түүнийг алдартай болох дургүй алдартан гээд хэлчихэж болно. Тэр сүүлийн гурван жилийн турш 40 цаг тутамд өөр хот руу нүүж байгаа нь алдартай болсны “уршиг” шүү дээ.
Лана дуучны амьдралаа удахгүй орхих бодолтой байгаа гэсэн. Мэдээж шүтэн бишрэгчдийнх нь хувьд энэ таагүй мэдээ боловч түүний юу хүсэж байгаа нь илүүтэй сонирхол татаж байна. “Born To Die” дуу түүний хувьд үр дүн байсан болохоос эхлэл биш байжээ. Энэ бүтээлч бүсгүй попын бурхан болохыг хүсдэггүй. Харин кино урлагт хүчээ үзэхээр зэхэж байгаа юм. Учир нь нэр алдар, тоглолтоос илүү дуу хөгжим түүний дурлал байсан. Дел Рей киноны саундтрек хийхээр зориг шулуудаад байгаа аж. 

Лана Дел Рей: “Би энэ бүхнийг эхлүүлж байхдаа өөрийгөө кино зохиолч болж байгаагаар төсөөлж байсан. Би одоо яг түүнийгээ л хийж байна, тиймээс би жаргалтай байгаа. Магадгүй би кино урлагт ороод тэндээ үлдэх байх. Тэнд л би амар амгаланг олно. Би нэг газраа удаан байх дуртай л даа” 

 

Харамсалтай л юм. Сиднейн “Enmore” театрт тавьсан үзүүлбэрээрээ урлагийн шүүмж лэгчдийн амыг таглаж, H&M-ийн шинэ нүүр царай хэмээн гайхагдаж, нэг сарын дотор Мадоннагийн нийт бүтээ лийн тооноос ч олон шүүм жлэлд өртөөд амж сан Лана Дел Рей. Зарим шүүмжлэг чид “Born to Die” цомгийнх нь талаар арай л “өөдгүй” тодор хойлолтууд хэлж байсан нь үнэн. Гэхдээ тэр энэ “дарамт”- ыг үл тоон урагшилж л яваа. Тун удахгүй тэр өөрийн хүслээр кино урлагт хөл тавих нь ээ.

No comments:

Post a Comment