Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, January 7, 2013

АЛЕК БОЛДУИН: ЧИХЭРНЭЭС “САЛААД” ЖИЛИЙН ДОТОР 35 КГ ЖИН ХАЯСАН


                            Ярилцлагад маань тавтай морил, үзэгчид ээ. Миний өнөөдрийн зочин илэн далангүй, хөгжилтэй, либерал үзэлтэн, Бүгд найрамдах Алек Болдуин. Бид бие биенээ эртнээс мэдэх ч ярилцлагын танхимд уулзаж байсан удаагүй билээ. Түүнийг бид 2006 онд гарч байсан “30 рок” шоуны Жак Донагийн дүрээр илүү сайн мэдэх юм.
















-Юу гээч, би Жак Донаги хэмээх гайхалтай дүргүйгээр миний амьдрал ямар байх байсан бол гэж боддог юм. Гэхдээ амьдрал үргэлжилсээр л байдаг юм байна. 

-Та тэр дүрийг Жакийн эргэн тойронд телевизийн хөтөлбөрөө дахин бүтээж чадахгүй гэсэн үг үү. Шулуухан хэлэхэд "НБС"-тэй дахин шинэ тохиролцоонд хүрээгүй юу?
-Энэ зөвхөн миний шийдэх зүйл биш л дээ. “30 рок” шоуны бүх дүр үүнд хамаатай. Би тэд нарыг дахиад өөрсдийгөө энэхүү шоун дээрээс харна гэдэгт нэг л итгэлгүй байна. Тухайлбал, Тинад олон сонголт бий. Тэр мэдээж ирээдүйдээ сайнаар нөлөөлөх сонголтыг хийх болно. Тэгэхээр бид энэ шоуг дахин үргэлжлүүлж чадахгүй. 

-За тэгвэл нийгмийн талаар жаахан ярилцъя. Америкчуудийн хувьд маш чухал үе тохиож байгаа. Вашингтон хотноо хар тамхитай хуулийн хүрээнд тэмцэх өдөр тохиож байна. Тан шиг либерал үзэлтэй хүний хувьд сайхан өдөр болж байгаа байх.
-Өвс татах асуудлыг ил болгох хуулийн талаар юу хэлэхээ мэдэхгүй байна. Яагаад гэвэл өвс бол архинаас өөр мансуурах хэрэгцээ бий болгоод байна шүү дээ. Бодоод үз л дээ. Бид дарсыг бол хэрэглэх үедээ хэрэглэдэг. Гэхдээ би жолоо барина, дахиж уухгүй гэдэг. Харин өвс өөр. Өвсний хэрэглээ биднийг өөрийгөө сул чөлөөтэй болгох боломж олгодог. Гэхдээ би энэ асуудал дээр ямар байр суурьтай байхаа сайн мэдэхгүй байна. Энэ нь эмчилгээний зориулалттай марихуан ч юмуу, иймэрхүү зүйлийн талаар ярьсан бол би арай өөр байр сууринаас хандах байлаа.

-За тэгвэл хоёулаа бууны талаар ярилцъя. Боб Костас энэ долоо хоногт хөлбөмбөгийн завсарлагааны үеэр бууны талаар ярьж байсан юм. Та ч бас спортын хорхойтон. Миний шоун дээр бууны талаар их олон маргаан гардаг л даа.
-Би хөдөөнөөс ирсэн. Тэнд бууны тал дээр маш хатуу чанга дүрэмтэй. Тэгээд ч буутай холбоотой гэмт хэрэг үйлдэх нь ховор шүү. Тиймээс би хүмүүсийг хувьдаа буу эзэмшиж байгааг тааламжтай хүлээн авч байгаа. Гэхдээ буу эзэмших тийм ч амар зүйл биш. Гол нь түүнийг яаж зөв зүйтэй хэрэглэхээс л бүх зүйл хамаарна. 

-Хамгийн сүүлд бид таныг Нью-Йорк хотын дарга болох боломжтой талаар ярьж байсан. Энэ бодол чинь хэвээрээ юү?
-Үгүй. Би амьдралынхаа хагасыг зөвхөн мөнгөө өсгөхөд л зориуллаа. Гэхдээ надад цаг зав алга байна шүү дээ. Одоо телевизийн шоу хийж байгаа. Дээр нь надад үндсэн үүрэг бий.

-Та зөвхөн нэрийг нь сонсож байсан алдартнуудаас хэнийг нь хармаар байна?
-Магадгүй Билл Де Бласио. Нээрэн, би Билл Де Бласио л гэж хэлмээр байна. -Яагаад? -Би түүнийг нэр дэвшигчид дундаас хамгийн чадварлаг нь юм болов уу гэж харж эхэлсэн.

-Та ажлаа хийж явсан зурагчинг зодсон юм уу. Яагаад?
-Би танхайн сэдэлтэй зүйл хийхгүй байгаа. Би хүн инээлгэх гэж телевизээр зөвхөн жүжиглээд байдаг юм биш шүү дээ. Би их ууртай. Гэлээ гээд бусдад уураа гаргаад байдаггүй юм шүү. 

-За үзэгчдэдээ тэдний талаар нэг нууцыг дэлгэе. Бид түүний хурууны нугаламд юу тохиолдсон талаар мэдэх болно.
-Би өөрийгөө гэмтээсэн юм аа. Би шат цохичихсон юм. Чиний яриад байсан зурагчинг огт цохиогүй шүү. 

-Албаныхантайгаа харилцаж байгаа тань надад хачирхалтай санагдсан л даа. Та тэдэнтэй ярьж байхдаа тоглоом, шоглоомоор цохиод авч байгаа харагддаг. Бараг л үргэлжийн ууртай байна уу гэмээр.
-Би тийм ч айхтар маргаан үүсгээд байдаггүй санагдах юм. Чи нөгөө зурагчин залуугийн талаар л яриад байх шиг байна, тийм үү. Би хүнд гар хүрэхгүй байхыг чухалд тооцдог. Би тэр залууг цохиогүй гэдгээ мэдэж байна. Мэдээж нүдээр хараагүй хүнд батлахад хэцүү л дээ. 

-Гэхдээ та сонин, сэтгүүл дээр нэг их гараад байдаггүй ш дээ.
-Энэ тийм ч ашигтай зүйл биш л дээ. Майк Тайсон асуудлыг шийдвэрлэхдээ гаргууд хүн. Би түүнтэй ярилцаж байсан юм. Хэзээ хамгийн сүүлд хүн цохисон бэ гэж асуухад тэр зурагчин залууг гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би, яагаад түүнийг цохих болсон тухай асуухад папарацидуулах сайхан санагддаг юм аа гэж хариулсан шүү. 

-Та ижил хүйстэн үү?
-Би дүрмэнд баригдах дургүй л дээ. Гэхдээ би эмэгтэй хүнтэй гэрлэсэн шүү дээ. 

-Элариа үзэсгэлэнтэй, гайхалтай биетэй бүсгүй юу?
-Хүмүүс эхнэрийнхээ талаар ярьж байхыг харахад инээдтэй санагддаг. Миний эхнэр үнэхээр гайхалтай, онцгой нэгэн. Намайг амжилтанд хүрэхэд өндөр үүрэг гүйцэтгэсэн. Тэр надад бүхий л боломж, бололцоогоороо тусалдаг. Хамгийн гол нь намайг чихрээс татгалзахад хүргэсэн. Тэгээд л би туранхай, эцэнхий байснаа бодвол илүү эрүүл чийрэг нэгэн болсон шүү. Найм, есөн жилийн өмнө би маш их хавагнадаг байсан юм. Би чихрийн өвчинтэй байсан л даа. Эхнэрийнхээ ачаар би биеийн тамираар хичээллэж эхэлсэн. Учир нь тэр намайг зарим хүнд ямар чухал гэдгийг ойлгуулсан юм. Бас аливаа зүйлд хүлээцтэй хандаж, уур уцаараа барьж сурсан. Чихэр идэхээ больсныхоо ачаар нэг жилийн дотор 35 кг жин хаясан түүх бий шүү. 

-Та угийн ийм романтик хүн үү?
-Тийм ээ. Төрөлхийн романтик. 

-Би таны хуримын зургуудыг харчихаад романтик гэдэгт итгэсэн юм.
-Тэгэлгүй яах вэ. Би эхнэртээ хайртай шүү. 

-Та түүнийг гал тогоондоо оруулаад дахиж гаргаагүй юм биш биз дээ?
-Би эхнэртээ хайртай гэж хэдэн ч удаа хэлж чадна. Бүхий л амьдралынхаа туршид эхнэртээ хайртай байх болохоор тэр. Тэр минь надад хамгийн эрхэм нандин хүн. Би түүнтэй хамт байгаа болохоор өөрийгөө маш азтай эр хүнд тооцдог. Надад урьд нь хэзээ ч ийм завшаан тохиож байгааг үй. Би чинь залуудаа өөр хүнтэй гэрлэж байсан шүү дээ. Ер нь л их өөр хүн байсан. Та намайг өнгөрсөн цаг үе рүү хөтөлчихлөө. Хүмүүс намайг хэр олон удаа хайртай учирч байсан талаар асуудаг юм. 

-Би ч бас танаас ингэж асуумаар байлаа. Та одоо жинхэнэ хайрыг мэдэрсэн, аз жаргалтай нэгэн болсон уу. Хайгаад байдаг жинхэнэ хайртайгаа учирсандаа итгэж байна уу. Эсвэл өмнө нь иймэрхүү хайр дурлалын романсад хөтлөгдөж байв уу?
-Бид одоо их хөгширчээ. Тийм болохоор хайр гээчийн үнэ цэнийг илүү сайн ойлгодог болж. Би үргэлж хаа нэгтээгээс хайр гараад ирэхийг хүсэж байсан. Залуу байхдаа хуучин эхнэр, миний охины ээжтэй анх гэрлэж байсан юм. Мэдээж тэр үед их төөрөлдсөн байсан гэж боддог. Эсрэг, тэсрэг байр суурьтай хоёр хүн хамтдаа олон жилийг туулна гэдэгт хүмүүс итгэдэг шүү дээ. Би ч бас тийм л байлаа. Гэхдээ одоо би хаана байгаа нь, бусдаас өөр байгаа нь хайр юм. Хэнтэй хамт байгаа нь хамгийн чухал. 

-Та түүнтэй хамт байхдаа сайн залуу эсвэл сайн хань байж чадсан уу?
-Намайг уур уцаар нөмрөн авах үед би, миний амьдрал өөрчлөгдсөн. Би маш олон зүйл хийхийг хүсдэг байлаа. Телевизийн шоу, ажилдаа маш их цаг зарцуулна гээч. Сүүлдээ ажил маань миний хообий болсон. Бүхнийг чаддаг, тунг нь тааруулдаг байхыг хичээсэн. Түүнээсээ болж ядарсан. Нэг ёсондоо харалган болсон гэж хэлж болно л доо.

-Таны амьдралын хамгийн гайхалтай мөч хэзээ тохиож байв. Хүүхэд эмэгтэйчүүдийг оруулалг үйгээр нэрлэ гэвэл ямар мөчүүдийг дурсах вэ?
-Магадгүй охинтой болсон мөч гэж хэлэх байх. Би энэ мөчийг тодхон санаж байна. Үгээр дүрсэлж чадамгүй аз жаргалд өлгийдүүлсэн. 1993 онд 35 настайдаа гэрлэсэн юм. Харин миний охин 1995 онд төрсөн. Тэгэхэд би 37 настай байсан юм байна. Яг энэ үед их будилж байсан юм даг. Манай эхнэр надаас дөрвөн нас, хагас жилээр эгч байлаа. Би бүр хүүхэдтэй болох, эсэхдээ хүртэл эргэлзэж байлаа. Харин охин минь төрмөгц би аав болсон гэдэгтээ ч итгэхэд бэрх байсан шүү. Хоёр дахь сайхан мөч гэвэл Элариатай гэрлэж байсан үе минь. Би урьд нь нэг удаа гэрлэж байсан болохоор дахиж хэзээ ч гэрлэхгүй гэж бодож байсан. Бүр хэзээ ч шүү, хэзээ ч. 

-Гэтэл та хоёр дахь удаагаа гэрлэчихжээ.
-Эргээд энэ бүгдийг бодохоор их сайхан байсан юм шиг байдаг. 

-Уг нь танаас хүүхэд эмэгтэйчүүдгүйгээр ямар сайхан мөч тохиосныг асуухад та хүүхэд, эмэгтэйчүүдийг оролцуулсан хариулт өгөх шив дээ.
-Би тэгж хэлсэн гэж үү... Тэгвэл тэдний тухай хэлэхийг их хүсэж байж дээ. 

-Гайхалтай хариулт байлаа.
-Хүүхдүүд, эмэгтэйчүүдээс өөр сайхан мөчийн талаар бодоод олохгүй юм. Тэдэнгүйгээр амьдралаа төсөөлөх хэцүү. Амьдралын минь гайхалтай мөчүүдэд тэд дандаа л хамт байсан.

-Хэрвээ танд дахин амьдрах хувь тохиовол та яах байсан бэ?
-Хэрвээ надад дахин амьдрах завшаан тохиовол... Магадгүй бид “30 Рок” шоугаараа Эммигийн шагнал хүртэх байсан болов уу. Бас Тина бид хоёр “Аll in the Family” болон ”The Dick Van Dyke” бүтээлүүдээрээ шагнал авахыг хүсэх байлаа. Бид ердөө л энэ гурван шоуг хийсэн шүү дээ.

-Сайхан хариулт байна. Үнэхээр гайхалтай шоу шүү. Тэгэхээр би өглөө түүнийг онгоцны буудлаас нь очиж авах хэрэгтэй болж байна. Жак Донаги амьд байгаа цагт намайг алчихаж магадгүй л юм шүү.
-Би цаашид телевизэд ажиллахгүй байх аа. Гэхдээ танай шоунд оролцож байж болно биз дээ?

-Тэгэлгүй яах вэ, дуртай үедээ ирж байгаарай. Алектантай ярилцахад маш их таатай байлаа. Биеэ бодоорой. Бидэнтэй хамт гайхалтай залуу Алек Болдуин байлаа.


 
 Т.Нипонь

No comments:

Post a Comment