Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, February 21, 2013

СТИЛИЙН ХУВЬСАЛ: ХАРЛЕМ ШЭЙК



Харлем шэйкийн тухай та сонсов уу. Энэ сарын 2-нд Youtube хуудсанд нэгэн элэг авмаар дүрс бичлэг нийтлэгдсэн юм. Харлем шэйкийг зарлан тунхагласан уг бичлэгийг үзсэн залуус өөр өөрсдийнхөө хувилбарыг тус хуудсанд байршуулсаар байв. 15 хоногийн дотор Youtube хуудсанд Харлем шэйкийн 40.000 хувилбар нийтлэгдсэн байлаа. Эдгээрийн дунд Америкийн “TODAY show”, “The Daily Show” нэвтрүүлгийн бичлэгүүд орж байгаа бөгөөд хамгийн их шуугиан тарьсан нь Норвегийн армийн бүрэлдэхүүн байлаа. Тэдний 34 секундийн бичлэгийг 10 хоногийн дотор 18 сая 390 мянган удаа үзжээ. Энэ галзуу бичлэгүүд нийт 175 сая үзэгчийг дагуулсан байв. 

Манай залуус ч гэсэн дэлхийг инээлгэж буй шинэхэн “галзуурал”-аас хоцорсонгүй. Монгол нэрийн дор 67 Харлем шэйкийн дүрс бичлэг youtube хуудсанд бүртгэгджээ. Гангнам стайлаас хойш ийм олон үзэгчтэй бичлэг гараагүй гэдгийг энд дурдах нь илүүц биз. Ямартай ч Харлем шэйк дэлхий нийтийг “сэгсэрч” байна. 1981 онд үүссэн бүжиг, Baauer-ийн “Харлем шэйк” дуутай нийлж, 2013 оны анхны тэсрэлт болно гэж хэн саналаа. Яг одоо, таныг энэ нийтлэлийг уншиж байхад Baauer-ийн “Харлем шэйк” дуу iTunes чартыг тэргүүлж байна. 

Youtube хуудас дахь

Харлем шэйк дэлхийн цахим сүлжээг эзэлж байх үеэр “Форбес” сэтгүүлд Харлем шэйк youtube хуудас дахь амжилтыг жагсаажээ.
* Baauer буюу Америкийн хөгжмийн продюсер Харри Родриго 2012 оны наймдугаар сарын 23-нд “Харлем шэйк” дуугаа Youtube хуудсанд байрлуулж байжээ.
* 2013 оны нэгдүгээр сарын 30-нд Филти Франк хэмээх видео блоггер нэгэн бичлэг оруулсан нь харлем шэйк дуун дээр бүжиглэж буй дөрвөн залуугийн “үзүүлбэр” байлаа.
* 2013 оны хоёрдугаар сарын 2-нд “DizastaMusic”-ийн видео Youtube хуудаст нийтлэгдсэн. Гурав хоногийн дараа гэхэд 24 цаг тутамд 300 мянган үзэгч энэ бичлэгийг үзэж байв.
* Хоёрдугаар сарын 7-нд “Harlem Shake v3 (office edition)” нэртэй дүрс бичлэг нэмэгдэв. Энэ бичлэг эхний долоо хоногтоо л 7.4 сая үзэгчтэй болсон байна.
* Хоёрдугаар сарын 13-н гэхэд хүмүүс 12 мянган Харлем шэйкийн дүрс бичлэг хийж, тэдгээрийг 44 сая удаа үзжээ.
* Хоёрдугаар сарын гурав дахь долоо хоногт өөр нэгэн шуугиан дэгдлээ. Өдөрт дунджаар 4000 гаруй Харлем шэйкийн бичлэг тус сайтад нэмэгдсээр байна.

Dj Baauer: Би “Гангнам стайл”-аас илүү гарна 

Дэлхий даяар PSY хэмээх солонгос дуучныг дуурайж, морины хатираа мэт бүжгийг сонирхож байсан нь саяхан. Тэгвэл бөмбөрцөг маань одоо өөр нэгэн хэмнэлд автжээ. Үүнийг “Харлем шэйк” гэдэг. Энэ тухай “The Daily Beast” цахим хуудаст “шинэ Гангнам стайл дэлгэрлээ” хэмээн бичсэн байна. “The Daily Beast”-ийн Марлоу Стерн энэ стилийг алдаршуулсан Dj Baauer-тай ярилцсаныг танд хүргэе.

Жоржиагийн их сургуулийн усанд сэлэлтийн эрэгтэй багийнхан усан дотор Харлем шэйк хийсэн нь энэ долоо хоногийн онцгой үйл явдал байлаа. Энэ сарын 15-нд би Dj Baauer-тэй уулзахаар Манхэтэн дахь “Webster Hall”- ийн угаалгын өрөөний дэргэдэх ногоон танхимд очсон юм. Тэр танхим ярилцаж болохоор нам гүм байлаа. Тэрбээр, “Энэ бүтээл надад гайхмаар их эрч хүч өгсөн. Би үүнийг л хийх гэж төрсөн мэт” хэмээсэн юм шүү. 

Baauer гэж 23 настай, өндөр залуу байлаа. Хүүхдэрхүү төрхтэй тэр эр над руу хараад инээмсэглэж байв. Тэрбээр Өм нөд Филадельфиагийн Роприжес хотноо мэндэлсэн гэнэ. Аавтайгаа амьдардаг бай сан тэрбээр амьдралын шаардлагаар байнга нүүдэллэн аж төрдөг байжээ. 4-7 насандаа Германд, 7-13 насандаа Лондонд, 13-17 насан даа Коннектикутад гээд л... Эцэст нь тэр Нью-Йорк хотод их сургуульд элссэн байна.
Baauer: Надад хэзээ ч найз байгаагүй ээ. Би зүгээр л шинэ газрын хүмүүсийг тухайн газрын соёл гэж хүлээн авдаг байлаа. 

Түүний аав дандаа л жааз болон классик рок хөгжим тоглодог байсан аж. Ялангуяа “Led Zeppelin” хамтлагийн дуунд дуртай гэнэ. Харин Baauer 13 настайгаасаа хип хоп хөгжимд дурлаж явсаар DJ болсон байна. Тэрбээр анх удаа Коннектикутийн Toquet Hall Teen Center”-т dj хийжээ. Мэдээж Baauer янз бүрийн уран бүтээл туурвисаар, нэрээ өөрчилсөөр байсан тухайгаа ярилаа. Гэхдээ л сая сая бүтэлгүйтлийн дараа хип хоп хөгжмийг электроник дэнс стильтэй “хольж” үзжээ. Яг жилийн өмнө тэр Baauer хэмээх шинэ нэртэй болсон байна. 

Baauer: Энэ миний товч нэр л дээ. Би нэрээрээ жаахан “тоглосон” юм. Хоккейн хэрэгсэл борлуулдаг “Bauer” нэртэй компани байдаг юм. Тэнд миний бодлоор их жаргалтай хүмүүс ажилладаг. Харин би тэднээс илүү жаргалтай учраас нэг А үсэг нэрэндээ нэмсэн дээ. Өнгөрсөн жилийн энэ үед би заавал Baauer ажиллагаандаа бүх хүчээ зарцуулсан. Бүх төрлийн бит, цохилтуудыг сурах гэж хичээсэн. Ядарч туйлдах бүрт эцсийг нь үзнэ гэдэг ганцхан зорилго намайг хөтөлж байлаа.

-Өнгөрсөн тавдугаар сарын 22-ны өдрийг эргээд сана даа.
Baauer: Би зүгээр л нэг сонирхолтой хип хоп бүтээл хийе гэж бодсон. Жижигхэн дөл л бий болгосон. Харин тэр маань дэлхий даяар гал авалцах мэт тарчихлаа.

-Уг нь 1981 онд л Харлем шэйк гэж бүжиг байсан. Тухайн үед энэ зүгээр л мөрний бүжиг байлаа. Харин одоо Baauer-ийн нэрийн хуудас болжээ.
Baauer: Найз маань анх энэ бичлэгийг үзээд, “Хүлээгээрэй. Миний толгой жаахан самуураад байна. Дахиад үзье. Би үүнийг туршиж үзэхээс буцахгүй байх шүү” гэж хэлж байсан юм. Одоо бол хүмүүс тиймэрхүү маягаар л хүлээж авч байгаа байх гэж бодож байна.

-Арваадхан хоногийн өмнө Baauer хэмээх залуу 30 секун дын бичлэгээ “Facebook” хуудастаа байршуулсан шүү дээ.
Baauer: Би үүнийг ийм гайхалтай амжилтад хүрнэ гэж бодоогүй. Зүгээр л, “Өө, ёстой хөгжилтэй дуу боллоо” гэж баярлаж байсан. Гэтэл хар л даа, залуу минь. Хүмүүс усан дотор ч Харлем шэйк хийж байна. Солиотой биш гэж үү.

-Одоо энэ дуу аль хэдийнэ нян шиг тархжээ. Чамайг рэппер Азеали Банкстай хамтран ажиллах гэж байгаа талаар Twitter-т шуугиж байна.
Baauer: Би нэг их таатай хүлээж аваагүй ээ. Би түүний үнэнч фэн. Тэр бидний продюсер болох гэж байгаа нь сайхан санаа. Арай өмнөхөн бол бид үүнийг баяртайгаар хүлээн авах байлаа. Харин одоо бүх төлөвлөгөө гарчихсан болохоор түүнд татгалзсан. Тэр өөрийнхөөрөө зүтгэж, зөвхөн цахим ертөнцөд Харлем шэйк дууг маань өөрийнхөөрөө засаж, цацна гээд байсан. Удаан гуйсны эцэст тэр ойлгосон шүү. “Харлем шэйк”-д өөр ямар ч дуу хоолой хэрэггүй. 

-Харлем шэйк солиоролтой ямар нэг байдлаар холбоотой юм шиг санагддаг. Baauer өөрөө энэ талаар юу гэж боддог бол.
Baauer: Нэг их олон зүйл боддоггүй ээ. Энэ чинь угаасаа л тэнэг, хөгжилтэй дуу шүү дээ. Гэхдээ энэ дуун дээр хүмүүс бүжиглэж байгаа сай гэж хүсэж байна. Хүн бүхэн өөрийнхөө дураар бү жиглэг. Ямар ч моод, цаг үе гэж байхгүй мэт хөгжилдөөсэй. Тэр л надад энэ дэлхийн хамгийн сайхан мэдрэмжийг амтлуулна даа. 

Та бас “солиорч” болно 

Харлем стиль нэг их хэцүү биш ээ. Гэхдээ мэдээж бусад стилиэс ялгарахын тулд өөрийн гэсэн дүрэмтэй. Норвегийн армийн бүрэлдэхүүнийг хараарай. Тэд жагсаалд зогсож байхад нэг нь бүжиглэж эхэлнэ. Хэдхэн секундын дараа, дүрс солигдоход бүгд галзуурсан мэт аашилж байгааг та харах болно. Надад лав өтнүүд их таалагдсан шүү. Энэ бичлэгийг үзээд та Харлем шэйкийн талаар ерөнхий ойлголттой болох байх.
“Con los terroristas!” хэмээн Колумбын испани аялгаар хашхирах нь Харлем шэйкийн дүрс бичлэг эхэлж байгааг зарлана. Ихэнхдээ цэргийн малгай, янз бүрийн багтай нэгэн ганцаар бүжиглэнэ. 15 секундын дараа басс дуугарч, дүрс солигдоно. Тэр үед хүмүүс бүгд хувцасаа тайлж, өөр нэгэн дүрд хувилсан байх юм. Тэгээд мэдээж өнөөх хошин хөдөлгөөнүүдээ хийж эхэлнэ. Энэ үзэгдэл ч мөн 15 секунд үргэлжлэх ёстой.
Богинохон хэрнээ хөгжилтэй ийм бичлэгүүдийг үзээд уйдах хүн бий гэж үү. Магадгүй цаг хэмнэсэн ийм түргэн хэмнэл бидэнд дутагдаж байсан байж мэдэх юм. Хэрэв та энэ солиоролд нэгдэж, Харлем шэйк стилийн бичлэг хийх гэж байгаа бол доорх зааврыг дагаарай.
1. Бүжигчин заавал багтай байна.
2. Гол дүрийн жүжигчин бүжиглэж байх үед хэн ч инээмсэглэж, өөр үйлдэл хийж болохгүй.
3. Бүгд бүжиглэж эхлэх үед хүн бүр дор бүрнээ, өөрийн гэсэн нэгэн хэвийн хөдөлгөөнийг хийнэ.
4. Зүгээр л галзуу, тэнэгийн дүрд хувирна гэсэн үг.
5. Хөгжимтэйгээ огт авцалдахгүй, аль болох онцгүй зүйлийг сэдэв болгон сонгож ав.
6. Төгсгөлд нь бага зэрэг онцгойрох хэрэгтэй.

Т.НИПОНЬ

4 comments:

  1. Сонирхолтой!

    Харлем шейк гэж ийм юм байсан юм бий вий. Дэлхий ертөнц тэр чигтээ буцаж эргээд байна уу даа? Бүгд л их энгийн тэнэг зүйлд дурлах болж..

    ReplyDelete
  2. хэхэ харин тийм...
    жишээлбэл лэди гага байна... галзуу тэнэг стилээрээ гарч ирсэн
    тэгээд гангнам стайл ..
    тэгээд харлем шэйк

    гэхдээ хүмүүсийг ямар муухай уйдамхай гэдгийг харуулж байна .. гангнам стийлийн жишээгээр

    ReplyDelete
  3. сүүлийн хэдэн жил бид ямар хурдан уйдаж байна аа. тектоник, доги, ганам гээл...

    ReplyDelete
  4. Нэг их агууллаггүй энгийн байх тусмаа л хурдан уйдах байх даа. Хүмүүс ер нь ойлгохоороо л хаячихдаг улс шт.

    ReplyDelete