Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, May 5, 2013

Миа Фарроу

Энэ нэр тийм ч танил нэр биш. Гэхдээ Миа гэдэг нэрийг сюрралист уран бүтээлч Сальвадор Далигийн цорын ганц сайн найз гэдгээр нь хүмүүс андахгүй. Эсвэл “My Way” дуугаараа алдаршсан цэнхэр нүдэн Франк Синтратай гэрлэж явсан түүх нь түүнийг улам ч алдартай болгодог. Миа энэ л хоёр гайхамшигтай эрийн нөмөрт амьдрахдаа хурц үнэртэй дуугүй цэцэг мэт аж төрж байв. Түүнийг жинхэнэ амьд домог гэдгээр өөрөөр тайлбарлавал дутуу үнэлсэн болох байх. Биднээс өмнө амьдарч байсан мэт санагддаг гайхамшигт хүмүүстэй мөр зэрэгцэн амьдрах хувь түүнд тохиосон юм. Өдгөө 68 настай тэрбээр дуучин, жүжигчин мэргэжлээрээ олны танил болж, олон улсын нэр хүндтэй кино наадмуудаас 50 гаруй шагнал авч байжээ. Харин одоо тэрбээр хүмүүнлэгийн үйлсэд л бүх цаг заваа зориулах болжээ.






Хүмүүс Миагаас Дали хэмээх гайхамшигт уран бүтээлчтэй хэрхэн найзалсан тухай асуух нь элбэг. Тэгвэл 1963 онд Миагийн эцэг зүрхний шигдээсээр нас барах үед тэрбээр Далитай дотно нөхөрлөх болсон гэдэг. Миа Далиг ч бас хорвоогоос буцахад нь хамгийн ихээр гашуудаж хоцорсон билээ. Дали найзаараа бахархан ярих дуртай бөгөөд алдарт кино найруулагч Вуди Аллен 17 настай Фарроутай нөхөрлөх гээд чадаагүй тухай ярьж байсан удаатай. Харин Миа дуучин Франк Синатратай гэрлэж байхад Дали санаанд ормооргүй зүйлс бэлгэлсний нэг нь оддын хэлтэрхий байв.

68 настай, одоогийн Миа


Сюраллист зураач, BFF Сальвадор Далитай хамт
 

Найруулагч, гайхамшигт Вүүди Аллентай хамт







Цэнхэр нүдэн Франк Синатра буюу түүний нөхөр



No comments:

Post a Comment