Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, May 17, 2006

TV Coctail Цоомоо: Би дурламтгай, бас романтик залуу



Хошин урлагийг телевизийн урлагтай хослуулж болох эвлэг санаа олсон. Түүнийгээ хэнд ч гологдохооргүй туурвиж яваа залуу уран бүтээлчдээр “TV Coctail” хамтлагийг нэрлэж болно. Тэгвэл гадаад төрх, зан байдлаараа бусдад яг л жаахан хүүхэд шиг дотно сэтгэгдэл төрүүлдэг Цоомоо “TV Coctail”-ийн залуусын хамгийн чухал хүнд тооцогдох нь мэдээж. Гэхдээ хүн болгоныг инээлгэж, эсвэл хүн бүхэнд өхөөрдүүлсээр явдаг насанд хүрсэн Цолмонбаяр гэдэг залуу хайр дурлал, сексийн талаар ямар бодолтой явдаг бол….Хамтдаа сонирхоод үзье.


  -Цоомоогийн хувьд хайр гэж юу вэ?
-Агуу зүйл шүү дээ. Хайр маш их итгэлцэл дээр тогтдог байх. Бие биедээ итгэл өгч байж хардалтгүй сайхан хайрлалцана гэж боддог. Тэгэхээр миний хувьд хайр гэж итгэл юм даа.

-Мэдээж та анхны хайртайгаа учирсан байх. Харин хэзээ гэдгийг хэлж болох уу?
-Учрах нь ч учирч л явлаа. Хайр гэдэг чинь их хүчтэй ирдэг юм билээ. Бас их гэгээхэн. Анхных болохоор туршлагагүй ч байж, жаахан ч байж. Одоо болоход тэр үед жаахан зоригтой байсан бол бүтэх байсан юм шиг санагддаг.

-Хайртай хүнээ хараад сандардаг байсан уу?
-Аймаар ичдэг байсан. Магадгүй миний хувьд хайр ичилтээр илэрдэг ч юм билүү. Тэр над руу хараагүй тохиолдолд би бол тувт нөгөөдөх рүү гээ ширтээстэй шүү дээ. Тэгж байгаад харц тулгарах юм бол эвгүй, аймаар юм болно. Нүүр хийх газар олдохгүй. Хэ хэ хэ. Заримдаа ичээгүй дүр үзүүлэх гэж байгаад өөрийн мэдэлгүй тэнэг, тэнэг үйлдэл хийчихсэн байдаг.

-Таны бодлоор хайр сэтгэлээ илэрхийлэх хамгийн шилдэг арга юэ вэ?
-Хамгийн эхлээд сайн дотносох хэрэгтэй. Тэгсэн байхад учиртай шүү дээ. Тэгэхгүйгээр дугарч ядаж, хүрч чадахгүй байсаар нэг мэдэхэд бүх зүйл дуусна. Гэхдээ би өөрийн гэсэн их нарийн аргуудтай хүн л дээ. Тэрийгээ хэлмээргүй байна /инээв/.

-Хайртай хүндээ үнсүүлэх юм уу, үнсэх үеийнхээ мэдрэмжээс хуваалцаач?
-Яг үнсэж байх үед цаг хугацаа зогсчихсон. Хошуугаа цорвойлгоод, нүдээ тас аньчихаад нөгөө охин руу гаа ойртоод л…..Тэгээд, дараа нь юу болсныг санахгүй байна. Ухаан санаа балартаад, бодвол би шоконд орсон биз /инээв/.

-Та сексийг юу гэж тодорхойлох бол?
-Хэрэгцээ.

-Зүгээр л хэрэгцээ гэж үү?
-Хүмүүс ус ууж амныхаа цангааг тайлдаг, хоол идэж цаддагтай яг адилхан. Хосуудын хувьд бол дотносох арга.

-Тэгвэл сексийг юутай зүйрлэх вэ?
-Олон хоног нойргүй, үүргэлэн явж байгаад унтаад сэрэх их сайхан байдаг даа. Түүнтэй адил. Эрч хүчээр цэнэглэгдэнэ.

-Хайр сэтгэл, секс, үнсэлт гурвын аль нэгийг сонгооч гэвэл та алийг нь сонгох вэ?
-Тэр бол тодорхой. Хайрыг л сонгоно.

-Итгэлтэй байна уу, хайртай хүн биш зүгээр л хайр ш дээ?
-Өө, тэгвэл сексийг сонгоё доо. Угаасаа энэ гурав чинь салшгүй холбоотой болохоор нэг нь байж байхад нөгөө хоёр нь аяндаа бий болно байх.

-Одоо найз бүсгүйтэй юу?
-Байхгүй. Одоохондоо залуу байна. Өмнөө тавьсан зорилготой болохоор түүндээ хүрэх гээд л явж байна. Би романтик хүн болохоор найз бүсгүйдээ аль болох их цаг зав зарцуулж, хамтдаа байхыг хүсдэг юм.

-Охидтой хэр уулзаж байна?
-Яаж худлаа яриад байхав. Би залуу хүн гэдэг утгаараа охидтой уулзаж учрахыг хүсэлгүй л яахав. Бусад шиг чөлөөтэй байж дэггүйтэх дуртай. Гэхдээ нэг гэм нь хамтлагийн ажлаас болоод охид надад итгэхгүй болчихоод байгаа /инээв/.

-Хүмүүсийг шоглодог болохоор чинь айдаг юм болов уу?
-Магадгүй ээ. Таалагдсан охиндоо хайраа илчлэх гэхээр өөдөөс инээгээд л байдаг. Эсвэл ийш, тийш харж камер хайгаад явчихна. Заримдаа дэлгэцийн урлагт хүч сорьсондоо харамсах тохиолдол байдаг шүү. Гэхдээ би энэ ажилдаа, “TV Coctail”-доо хайртай. Бас нэг хайр минь энд оршдог байх л даа.

Сэтгэгдэлүүд:

1. Moonrider | 2008-10-03 18:49:05
Нэг иймэрхүү хүн байсан юм бий.
2. doljoo (зочин) | 2008-10-03 20:53:05
er ni bol tanina shuu ene zaluug bagadaa kino, jujigt togloj bsan yum aav ni bas jujigchin bsan yum bid neg gazar osson l doo
3. Diams | 2008-10-03 23:04:56
ene yaag tegnee hog chn! Hairaa ilchlhdee ichij entr boloh hun bgaan. Za shn yariltslaga bna bayarllaa

No comments:

Post a Comment