Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Monday, March 17, 2008

Anton Mosimann: Хайсан хүнсний бүтээгдэхүүнээ Монголоос олж авчихаад их гайхсан шүү


         Дэлхийн шилдэг тогооч Монголд айлчлаад буцлаа. Тэр зүгээр ч нэг шилдэг тогооч биш, дэлхийд нэг дүгээрт бичигддэг хамгийн сайн гэх тодотголыг зүй ёсоор хүртэх эрхтэй алдарт тогооч. 50 жил тогоочын үүрэг гүйцэтгэж, амтат хоолоороо алдаршсан хүнийг хатан хааны одонгоор шагнадаг. Харин Anton Mosimann Obe хоёр ч одонтой. Анхныхаа одонг 28 настайдаа хүртсэн гээд бодохоор түүний чадварыг маш өндөрөөр үнэлжээ. Харин гадаад үзэмжийг нь тогтож ажиглавал тас хар өнгийн гялалзсан гутал, өмднийх нь цаанаас час улаан оймс цухуйж байлаа. Харин туслах тогооч нартаа үүрэг огч, гараагаа даллаж, зангаж байгаа нь яг л усан онгоцны ахмадыг санагдуулам. 60 хоногын хугацаатайгаар авто аялал хийж байгаа тэрээр Монголд ирээд тав хонож байхад нь бид уулсан юм. Машин нь эвдэрсэн учир сэлбэгээ захиалчихаад хүлээж байгаа гэнэ. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө эрхэм уншигч танд хүргэе.
                 Тэрээр телевизээр хичээл зааж, хоёр ч сувгаар цацдаг байсан нь хоёр сая гаруй хүний анхаарлыг татаж чадсан юм. Мөн ВВС2 сувгаар өөрийн хоолны нэвтрүүлгүүдээ оройн хоолны цагаар явуулдаг байжээ. Харин үүний дараа найман долоо хоногын турш нийтэд толилуулсан “” нэвтрүүлгээрээ 14,9 сая хүний анхаарлын төвд зүй ёсоор багтаж байсан түүх ч бий. Ийнхүү хоолны тухай нэвтрүүлэг хийсээр хатан хааны таалалд нийцэж  Хатан хааны нэрэмжит алдарт одонг  анх хүртэж байжээ.

1830 онд баригдсан сүмийн барилгыг засаж ресторан болгосон нь өнөөдөр дэлхийд нэр маш өндөр нэр хүндтэй болоод байгаа. 1989 онд өөрийн нөхөдтэйгөө хамтарч “ мосиманс парту сервис” байгуулсан. Үүнд Мосиманы акдем, Ресторан гээд олон зүйлс багтана.


Anton Mosimann бол дэлхийн гал тогооны хаан. 1986 онд дэлхийн хоолны ертөнцөд нэвтэрсэн гэдэг хэдий ч дөнгөж найман настайдаа л хоол хийж сурсан бөгөөд Лондонгийн залуусаас хоол хийх хэв маягаараа илт ялгарч байв. Учир нь 1985 онд л архи болон өөх тосноос зайлсхийж, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хоол идэхийг нийтэд уриалах болсоноор хоол бол эрүүл байхын үндэс гэдэг ойлголт дэлгэрчээ.

Mosimann’s

-Яагаад тогооч болохоор шийдсэн юм бэ?

-Миний эцэг эх нь тогооч хүмүүс байсан юм. Багаасаа л гал тогооны өрөөнд тэдний хийж буй зүлйийг харж суудаг байлаа. Харин өнөөдөр би өөрөө гал тогооны өрөөнд хоол хийгээд л байж байна шүү дээ.

-Хоол хийх гэдгийг урлаг болгочихсон хүний тоонд та зүй ёсоор багтах байх. Урлаг бүтээж байгаа хүн хүнсний ногоо болон амтлагчуудаа хэрхэн сонгодог вэ?
-Жимс зүсэх болгондоо үнэрлэж үздэг зуршилтай. Энэ нь нэг ёсондоо миний зуршил юм даа. Ананасыг гүйцэд болсон эсэхийг шалгахдаа ишнээс нь татаж үздэхэд сугарч байвал болсон гэж үзээд хүнсэндээ хэрэглэдэг. Энэ мэтээр хүнсэндээ хэрэглэх зүйлүүдээ тус тусд нь шинжиж үзээд хамгийн сайнаас нь хоолондоо хэрэглэнэ дээ.

-Монгол гал тогооны өрөө танд ямар санагдав?
-Хайсан хүнсний бүтээгдэхүүнээ Монголоос олж авчихаад их гайхсан шүү. Тэр ч бүү хэл дөнгөж ургаас хураасан, үнэр нь хүртэл шинэхэн байсан гээч.

-Манай үндэсний хоолны амт төсөөлж байсантай чинь тохирч байна уу?
-Үгүй ээ. Миний төсөөлж байснаас тэс өөр. Тэр дундаа тараг, ясны шөл, хуушуур нь их сонин амттай байсан.

-Юуны орд вэ?
-Чи миний ордыг мэдэж яах гээд байна. (Инээв) Загас.

-Тэгвэл та их Романтик хүн байх аа. Хамгийн романтик хоолыг нэрлээч гэвэл юуг нэрлэх вэ?
-Хамгийн анхилам үнэртэй, нялуун амттайг нь. Олон төрлийн жимс, мөхөөлдөс, шоколадны орцтой хэрнээ маш гоё өнгөтэй нь л юм даа.

-Тас хар өнгийн гялалзсан гутал, костюм өмсчихөөд ягаан зангиа, час улаан оймс өмссөн байхыг чинь харлаа. Та хувцас сонгохдоо яг л хоол хийж байгаа мэтээр төсөөлж, өнгө алаглуулдаг уу?
-Би хар, улаан, шар гээд маш хүчтэй өнгөнүүдэд дуртай. Тэр өнгөнүүд надад эрч хүч өгдөг юм. Би эрч хүчтэй байх дуртай.

Сэтгэгдэлүүд:

1. Moonrider | 2008-10-01 00:20:38
Би бас загасны ордынх шүү.
тийм болохоор энэ хүний хоол хийх авъяасын ганц ч атугай хувь нь надад байгаа гэж бодож байна шүү.
хэхэ
2. Нипонь | 2008-10-01 00:23:06
хаха. би амтгүй хоол хийдэг ч гэсэн загасны орд..
3. Moonrider | 2008-10-01 00:30:37
Тэгвэл ч хулхины загасны орд юм байна л даа.
хэхэ
4. Ga (зочин) | 2008-10-01 01:23:48
Naad huneesee naad teneg ord,umsson zuusen yumniih n tuhai asuult asuuhaa naad mangar yumnuud hezee bolih yum be?
5. alchemist (зочин) | 2008-10-01 01:42:51
harin manai neg naiz ohin neg gadagad zaluutai gerelsen um, urd ni end amidarch bhad hiideg nandin hoolond ni ordog umnuud end alga geed, niislel orohdoo l neg shuudai duuren orluulah buteegdehuun chirch irdeg bsn, say mongold hurimaa hiigeed UB d amidarch bgaan, nogooh chin tegsen boon bayar, mgl d buh um bdg um bn shde, US tai l adilhan um bn, yr ni end amidarnaa geed hoorood bn gsn hehe
6. agai | 2008-10-01 04:21:49
unen shuu mongoloos sain muu buh zuiliig olj boldog yum
7. tagnai (зочин) | 2008-10-01 06:14:10
Би хоол хийх хообийтой, сайxшт. Истээстсэн үед бол сайхан хоол хөдөлмөр гаргаж хийгээ л идчүүл сэргээ л явчна.
8. Amore (зочин) | 2008-10-01 08:02:59
oort chin zoriulj urtaas urt sanal bihcsen yumsan. Hamgaalalt chin ihdeed oruulj bolohgui baina. Bolvol minii hayag ruu orood unshaarai.

Hundetgesen,
Amore
9. Нипонь | 2008-10-01 14:27:34
энэ хүний хийсэн халуун зайрмаг их гоё юм билээ. анх удаа л амсаж үзсэн. Их халуун, тэгсэн хэрнээ мөстэй зайрмаг шүү.. Хуучнаар хан палас д зочид ирнэ гээд хоол хийж байхад нь орж чирлцлага авсан юм. Дутуу юм их олон байгаа. Удаан ярилцах завшаан олдоогүй. Энэ том хүн харин яаж намайг тоосон юм. С1, бас би л ярилцлага хийж амжсан юм аа.

10. moogii_kon24 | 2008-10-01 14:49:54
Нипоньдоо баярлалаа, Тэр хайсан тэгээд монголоос олж баярласан ногоо нь юу байсан бэ

 
11. Битмин | 2008-10-01 14:51:06
Азтай туучиймдаа чи хэ хэ.
Хоолноос нь идээд үзэхиймсан тээ.

No comments:

Post a Comment