Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Thursday, December 30, 2010

Жаргалсайхан: Цасан охид маань хөгшрөөд байна ш дээ.

“Цас орохоор л өвлийн өвөөг хүлээгээд эхэлдэг байсан” хэмээн гавъяат жүжигчин Жаргалсайхан ярьж байна. Цагаан сахал, мөсөн таягтай өвөөгийн төсөөлөл одоо Жаргалсайхан гэдэг хүний дүрээр өмнө минь сууж байна. Тэрбээр цас мөсний орноос шинэ жилийн бэлэг тараахаар ирсэн тул зав чөлөө тун багатай. Шинэ жилийн их ажлынх нь хажуугаар түүнтэй ийнхүү ярилцсан юм.


"Цас орохоор л өвлийн өвөөг хүлээгээд эхэлдэг байсан” хэмээн гавъяат жүжигчин Жаргалсайхан ярьж байна. Цагаан сахал, мөсөн таягтай өвөөгийн төсөөлөл одоо Жаргалсайхан гэдэг хүний дүрээр өмнө минь сууж байна. Тэрбээр цас мөсний орноос шинэ жилийн бэлэг тараахаар ирсэн тул зав чөлөө тун багатай. Шинэ жилийн их ажлынх нь хажуугаар түүнтэй ийнхүү ярилцсан юм.


-Та өөрийгөө хэзээ нэгэн цагт  өвлийн өвөө болно гэж бодож байв уу?
-Би зургаа дах жилдээ энэ албыг хашиж байна. Эсвэл энэ үүргийг гүйцэтгэж байна гэж ярих нь ч зөв юм уу. Гомбосүрэн гуайн орыг залгаж аваад, Монголын ард түмний хүлээн зөвшөөрсөн өвлийн өвөө болсондоо баяртай явдаг. Өвлийн өвөө гэхээр хамгийн түрүүнд Гомбосүрэн гуай л төсөөлөгдөөд байдаг юм. Би тэр мундаг хүний бий болгосон дүр төрхийг хадгалж явахыг л зорьж явна. Өөрийгөө өвлийн өвөө болно гэж огтхон ч бодож байгаагүй ээ. Би чинь 39 нас хүрээд л энэ эрхэм үүргийг авсан шүү дээ. Театрынхан намайг өвлийн өвөө болгох санал гаргасан юм билээ. Энэ саналыг хүлээж аваад ханьтайгаа хамт Гомбосүрэн гуайн гэрт хадаг яндар барьж очоод албан ёсны зөвшөөрөл авч байсан юм.

-Шинэ жилээр Гомбосүрэн гуайн гэрт зочилдог уу, гэр бүлийнхэн нь таныг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Мэдээж хамгийн түрүүнд орох ёстой айл маань шүү дээ. Жил болгон л намайг хүлээгээд сууж байдаг. Их баяртай хүлээж авдаг шүү. Гомбосүрэн гуайн албаны тухай ярьж, хөгшин нь зарим зүйлсийг надад зөвлөдөг.

-Түүнээс өмнө та өвлийн өвөө болж байсан уу? Хүүхдүүд чинь таныг өвлийн өвөө болоход яаж хүлээж авсан бэ?
-Үгүй ээ. Ёстой өвлийн өвөө болж байгаагүй юм байна. Шинэ жилээр хүүхдүүдтэйгээ тун ховор уулздаг даа. Энд тэнд зочилж яваад хамгийн сүүлд 31-ний орой хүүхдүүддээ бэлгийг нь авч очоод, гэртээ он гаргадаг. Гэр бүлийн хүн маань миний өмнөөс шинэ жилийн бэлтгэл ажлыг зохицуулчихдаг болохоор он гарахаас өмнө гэртээ харих тухай л бодно шүү дээ.

-Манайхан улаан хувцас өмссөн Санта Клаусыг сайн мэддэг болсон. Та харин ямар стиллтэй өвөө вэ?
-Жинхэнэ монгол өвлийн өвөөгийн л стиллтэй дээ. Сүүг билэгдсэн цагаан дээл, цагаан сахалтай. Шинэ оноо цав цагаан, шинэ бүхнээр угтаж авч байгаа нь тэр.

-Ер нь яг жинхэнэ монгол өвлийн өвөө гэж байдаг юм уу?
-Байлгүй яахав дээ. Байдаг гэсэн ойлголт өгөхийн тулд л би энд сууж байна шүү дээ.

-Хүүхэд байхдаа өвлийн өвөө байдаг гэдэгт итгэдэг байв уу?
-Би хөдөө өссөн. Цас ороод эхлэхээр л өвлийн өвөөг хүлээгээд эхэлдэг юм. Бэлэг өгдөг болохоор нь тэр шүү дээ.

-Тэгвэл одоо?
-Одоо ч гэсэн итгэдэг хэвээрээ. Хүүхдүүдийг ч бас итгэдэг байгаасай гэж хүсдэг болохоороо гэнэтийн бэлэг барихыг хичээдэг. Өнгөрсөн жил Нарантуул захын урд хүүхдүүдэд бэлэг тараасан. Санамсаргүй тохиолдлоор өвлийн өвөөгөөс бэлэг авна гэдэг чинь их сайхан зүйл ш дээ.

-Хүүхдүүд танд хүслээ хэлдэг л байх. Ихэвчлэн юу хүсдэг вэ?
-Хүүхдүүд их хөөрхөн, хүзүүдэж байгаад чихэнд шивнэнэ. Та жил болгон манайд ирж байгаарай гээд дараа жил авах бэлгээ захьдаг юм.

-Танд өвлийн өвөө гэдэг ямар нэг жүжгийн дүр шиг сэтгэгдэл төрүүлдэг үү?
-Би өвлийн өвөө гэдэгтээ өөрөө ч итгэчихдэг юм. Ямар ч дүр эсгэх шаардлагагүй болохоор дүр шиг биш юм аа.

-Өвлийн өвөө, цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар, цасан охидоо дагуулсаар айлчлан ирлээ гэж эхлээд л ерөөлийн үг хэлдэг шүү дээ. Та яг одоо нэг ерөөлийн үг хэлэхгүй юу...
-Яг бэлэн үг алга аа. Шууд л санаанд орсон үгсээ хэлдэг юм. Гэхдээ хүмүүсийг эрүүл саруул байгаасай гэж хүсдэг болохоороо “Эрүүл саруул энх тунх” гэдэг ерөөлийг үргэлж хэлнэ.

-Таны цасан охид жил болгон хамт байдаг уу, эсвэл солигдоод байдаг юм уу?
-Зургаан жилийн дотор нэг л удаа сольсон юм байна. Цасан охид маань хөгшрөөд байна ш дээ. /инээв/

-Өвлийн өвөө энэ шинэ жилээр ямар маршруттай байгаа вэ? Урилга заллага их л байдаг байх даа...
-Шинэ жилийн төлөвлөгөө гаргадаггүй юм аа. Аль болох олон хүнд л бэлэг өгөхийг боддог. Энэ жилийн ажил 13-наас эхэлсэн. Өдөр болгон, зарим өдөр хэд хэдэн шинэ жилд очих үүрэгтэй явна даа.

-Олон жил хүмүүст бэлэг өглөө. Бэлэг өгөх юмсан гэж бодож явдаг хүн танд байдаг уу?
- Хүүхэд болгон өвлийн өвөөгөөс бэлэг авах ёстой гэж боддог. Албан ёсны өвлийн өвөө гэдэг утгаараа би л тэдэнд бэлэг өгөх ёстой юм шиг. Сүүлийн гурван жил гэр бүлийн хүнийхээ санал болгосноор хүүхдийн хорих, сонсголын бэрхшээлтэй 29 дүгээр сургуулийн хүүхдүүдэд бэлэг аваачиж өгсөн. Цаашдаа ч өвлийн өвөө болсныхоо хувьд хүүхдүүдийг баярлуулах зүйлс бодож байгаа. Бэлэг авдаг ч хүүхэд байна, огт бэлэггүй хоцордог ч хүүхдүүд байна шүү дээ. Гол нь тэд бүгд өвлийн өвөөг хүлээдэг.

-Тэгвэл өвлийн өвөө өөрөө хэн нэгнээс бэлэг авч байв уу?
-

No comments:

Post a Comment