Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, January 23, 2011

Чингис хаан – Кино од

“Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Үхэж үл болно” зэрэг монгол кино бий. Тэгвэл 1950 онд бүтээсэн “Genghis Khan” киног хамгийн анхных гэж үздэг юм байна. Үүний дараа буюу 1951 онд “Чингис хааны алтан орд” кино гарч, 1952 онд Туркийн "The Red Plume" буюу “Улаан өд” нэртэй Чингис хааны тхай өгүүлсэн хар цагаан кино дэлгэцнээ амилжээ. Харин 1959 онд “ King of the Mongols” буюу “Монголын хаан”, “Чингис хаан болон түүний эзэнт гүрэн” зэрэг кино мэндэлсэн бол 1962 онд Спаничуудын бүтээсэн “Чингис хаан” кино мэндэлсэн байна. Чингис хааны тухай бүтээсэн олон арван кино байдгаас хамгийн сүүлчийнх нв д гарах 2013 онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.

-1965 онд Колумбиа пикчерс кино компани “Монголын эзэнт гүрний хаан Чингис” нэртэй кино бүтээж байжээ. Энэхүү киног 70мм-ийн өргөнтэй кино хальсаар бүтээсэн бөгөөд зураг авалтыг Югславт хийжээ. Харин Чингис хааны дүрийг“Живаго эмч”-ийн дүрд тоглосон Омар Шариф бүтээсэн аж.

-Харин 1966 онд “Чингис хааны эрдэнэс” буюу “Тreasure of Genghis Khan” гарсан бол нэлээд удаан хугацааны дараа, 1989 онд “Билл Тед хоёрын онцгой аялал” кинонд Чингис хааны тухай дэлгэрэнгүй өгүүлжээ. Тухайн үедээ адал явдалт шилдэг киноны тоонд багтаж байсан хэдий ч одоо цөөхөн хүн л мэдэх юм.

-1992 онд найруулагч Кен Аннакин “Чингис хаан” нэртэй кино бүтээжээ. Төв азийн цээж болох Хятад, Монгол оронд зураг авалтыг нь хийсэн уг киног Толомуш Окейэв найруулж байсан боловч Кен Аннакин шинэчлэн найруулснаар зургаан цагийн баримтат кино болж дэлгэцнээ гарчээ.

-1998 онд “Чингис хаан” киног Хятадын Фу Сай, Май Сү нар найруулсан бөгөөд Өвөрмонголын студид бүтээжээ. Уг кино “Jury Award”, “Golden Deer”, “Golden Phoenix Award” зэрэг кино наадмаас 11 шагнал хүртэж байжээ.

-2004 онд Чингис хаан болон XIII зууны Монголын эзэнт гүрний амьдралыг харуулсан 30 ангит кино хийсэн билээ. “Чингис хаан” нэртэй уг кино 2004 онд Хятадын CCTV телевизээр нээлтээ хийж, 2005 онд Солонгосын KBS сувгаар гарч байсан билээ. Энэхүү кинонд Чингис хааны зөвлөгч Хятад хүн байсан тухай өгүүлсэн байгааг “Нууц товчоо” зохиолд дурдаагүйг кино шүүмжлэгчид ажиглажээ. Үүнээс гадна үндэстэн бүр түүхэн кинонд угсаа нэгтэй хүнийг тодотгон үзүүлсэн байдаг тухай ч дурджээ.

-Япончууд “Genghis Khan: To the Ends of Earth and Sea” буюу “Чингис хаан: Өмнөд далайн төгсгөл” нэртэй кино бүтээж байжээ. 2007 онд бэлэн болсон энэ кинонд Чингис хааныг хөх чоно хэмээн нэрийдэж, домог маягаар дүрсэлжээ

-2007 онд Сергей Бодровын найруулсан “Монгол” кино Оскарын шагнал гардуулах ёслолын “Гадаад кино” төрөлд нэр дэвшиж байсан түүхтэй. Монголчууд энэ киног бодит түүхийг гуйвуулсан гэж үздэг хэдий ч тухайн жилдээ Блокбастерээр шалгарч байсан юм. Блокбастер нь хамгийн их ашиг орлого олсон 10 кино юм. Тэгвэл гурамсан зохиолоор бүтээсэн эл киноны хоёрдугаар хэсэг болох “Их хаан” кино энэ онд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа.

-Харин энэ онд “Genghis Khan: The Story of a Lifetime” буюу “Чингис хааны амьдралын түүх” кино нээлтээ хийх юм. Хятадад зураг авалтаа хийсэн уг киноны найруулагчаар Кен Аннакин болон Антонио Маргерет нар хамтран ажиллаж байгаа юм. Кен Аннакин 1992 онд “Чингис хаан” хэмээх кино хийж байсан бол Антонио Маргерет “Торнада” хэмээх хар салхины тухай өгүүлсэн киногоороо олны танил болсон уран бүтээлч билээ. Киноны зураг авалтыг Хятад болон Өвөрмонгол улсад хийжээ.

No comments:

Post a Comment