Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Sunday, April 1, 2012

ҮНЭМШИЛ





Хүмүүс үзсэн, дуулснаараа амьдралыг хэмждэг. Амтыг ч мөн адил. Энэ тухай “Бидэнд тохиолдох үйл явдал, түүнд хандах хандлага бүхэн тэр чигээрээ итгэл үнэмшлээс хамаарах нь сэтгэлгээний зүй тогтол” хэмээн Күнз хэлжээ. Үүнтэй холбогдуулан итгэл үнэмшлийг чу хал хэрэгцээ, хүн бүрт байх ёстой үндсэн ухагдахуун гэж ойлгож болмоор. Тухайлбал, Европын зарим эм нэлгүүд шашин шүтдэггүй эмчийг ажилд авдаггүй. Учир нь ямар нэгэн зүйлд чин сэтгэлээсээ сүжиглэдэг баймааж сая хүний амийг аврахын төлөө бүхнээ зориулах зоригтой болдог санж. Хэдийгээр ялгаварлан үзэх үзэл бүхий энэ журам Үндсэн хуульд харшлах хэдий ч өвчтөнүүд шүтлэгтэй эмчийг сонгох нь элбэг.

Манайхан, тэр дундаа залуус итгэл үнэмшлийг шашинтэй дүйц үүлэн бодож, “Би шүтлэггүй, би зөвхөн өөртөө л итгэдэг” хэмээн бардамнана. Энэ бардамналаа янз бүрийн ишлэлээр “батлах” бө гөөд өөрийн бодлоо философийн гаргалгаа хэмээн тайлбарлах нь бий. Өөртөө л итгэдэг тэдгээр залуусын хамгийн их ярих дуртай философи нь суурь итгэл үнэмшил болж буй мэдлэгийн үндсийг няхуур судлах. Уг итгэл үнэмшлээ илэрхийлэх арга, ойлголтыг задлан шинжлэх зорилготой гэдэг. Магад энэ зүйлсийг би үнэмшилдээ тааруулан бодож байж болох юм.
Тийм ээ, би их шүтлэгтэй хүн. Шашин, шинжлэх ухаан, хүмүүс, га зар дэлхий болоод оюун санааны гай хамшигт шүтдэг. Энэ л шүтлэг намайг судалгаа шинжилгээ, түүхийн олдвор, тайлагдашгүй нууц, далд ертөнцийг сонирхохыг “шаарддаг” юм. Тиймдээ ч гурван хэмжээст ертөнцөд амьдарч байгаа манай цаг үеийн эрдэмтэд дөрөв дэх хэмжээсийг нээх гэж оролдож байгаад талархаж явдаг. Бас бидний нээх боломжтой 11 хэмжээст ертөн цийг нээж, зүүд болоод нөгөө ертөнцтэй айлсах цагийг өөрийнхөө сонссон үлгэр, домогт тулгуурлан төсөөлдөг, би. 11 дэх хэмжээст нэвтэрч байж л харж болох хэдэн мянган муу санааны үр намайг амьдралтай хэрхэн холбосныг, сайн үйл хийхэд тэр утас үнэхээр тасардаг, эсэхийг өөрийнхөө нүдээр харах хүсэл минь итгэл үнэмшлээ гээж чадахааргүй бат бөх юм. Гэхдээ энэ бат бөх байдал хар багаас сонсож өссөн үлгэрийн ассури, тэнгэрийн орон, лус зэргийг шинжлэх ухаанаар нотолж хумхын тоосыг нян хэмээн тайлбарласантай ч холбоотой байж мэднэ.
Үсэг сураад л уншиж эхэлсэн “Чой жид дагинын тууж”, аавын ярьж өгдөг “гал манаргасан” үлгэрүүд, эмээгийн нойр хулжаасан “зохиол”, өвөөд тохиолдсон горооны тухай “аймшиг”, ээжийн итгэдэггүй тэр бүхэнд өдий хэр нь би итгэдэг. Бас дүүгийн маань эгчдээ зориулж “авчирсан” төвд үлгэрийн амт нэг л өөр. Зүү хийх гэж өөрөөсөө том ган төмрийг эсгийгээр зүлгэдэг уйгагүй чанарын тухай, өтөндөө баригдан тарчилж буй нохойг аврах хүсэл болоод түүнийг шимж амьдардаг өтнүүдийг өрөвдөх сэтгэл нь нэгэн агшинд зэрэгцэж, хөлийнхөө махыг өтнүүдэд өгч, нохойг аварсны дараа өнөөх нохой бурхан болон хувирдаг тухай гайхамшигт түүхийг үнэн, худлын дэнсээр шүүж байгаагүй минь итгэл, үнэмшлийн ховс юм.
Ааваасаа өөр эрэгтэйд тэврүүлж үзэхдээ л дотор давчдуулсан тэр халуун урсгал хайр гэдэг үгийн бие болохыг ойлгосон маань, “Алхимич” зохиолыг уншсанаас хойш бороон дуслууд хоорондоо хага мөргөлдөх чимээг сонссон гэдэгтээ итгэдэг болсон минь санаандгүй хэрэг биш ээ. Энэ бол үзсэн дуулснаараа амьдралыг хэмждэг гэдгийн баталгаа билээ. Тэгэхээр хэзээ ч үл хуучрах, үл хувирах бүх л үнэмшил бүхэн минь амьдралаас “чөлөө авах” цаг хүртэл сэтгэл зүрхэнд минь байсаар байх “оршин суугч” билээ.

No comments:

Post a Comment