Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, September 1, 2012

Уучлал


Уучлал. Зөвхөн энэ үг биднийг сэтгэлд хургах үл мэдэгхэн шаналлаас аврах шидтэй. Хэн нэгнээс уучлал гуйж зүрхлээгүй бол “Thousand words” буюу “1000 үг” киног заавал үзэх ёстой киноныхоо тоонд нэмээрэй. Бидний амьд рал 1000 үгээр хэмжигдэх цагт хэн нэгнийг уучилж байгаагаа илэрхий лэх хэдхэн үг л хамгийн үнэтэй гэдгийг ойлгож байгаа залуугийн тухай энэ кинонд өгүүлнэ. Намайг өөрт минь илчилсэн гол дүрийн залуу үгээ “хэмнэж”, яриагаа цэнэхдээ уучлалын тухай санаа ч үгүй байлаа. Тэр хэн нэгнийг уучилж чадаагүй болохоороо л сэтгэлдээ бөөн уйтгар “үрслүүлчихээд”, түүнийгээ цаг ямагт “тордож” байжээ. Хэдий оройтсон ч уучлал гэдэг бүхнийг шинээр эхлүүлэх хүчтэй аж.

Эндээс үзвэл театрын урлаг эмгэнэлтэй гэж Уильям Шекспирийн халагласан ар гаг үй мэт. Бид тайзнаас л алдаагаа илүү тод хардаг юм байна. Угаас бид юу чухал болохыг цагт нь ойлгоогүйгээс болоод үл үзэгдэх шаналлын үрийг нэгнийхээ цээжинд цацаж орхидог. Цаг хугацаа бүхнийг анагаадаг гэдэг ч гомдол, гэмшил хоёрыг зөвхөн уучлал л эдгээдэг аж. Учир нь, уучлал бол ганцхан үгээр бүтэх эвлэрэл, эдгэрэл юм. Үүнийг 2500 жилийн тэртээ бурхан багш “нээж”, номлосон нь бий. Энэ л эдгэрэл, эвлэрлийг хүн бүхэн сэтгэлдээ санаж явах ч их үнэтэй зүйл хадгалж байгаа аятай харамласаар байх нь элбэг. Хүүхдүүд уучлаарай гэдэг үгийг тоомжиргүйхэн хэлж байхдаа төрөлх рефлексээрээ гэмээ ойлгож байдаг хэдий ч том болох тусмаа бусдад гэм буруугаа тохох нь ихэсдэг гэсэн судалгаа бий. Магад бид өөрийгөө өмөөрөх л гэж сэтгэлдээ хорсол зэвүүцэл, өс хонзон, уур хилэн, үзэн ядалтын уул сүндэрлүүлдэг байж мэднэ. Олон олон гомдлын цуглуулга болсон энэ том уулыг хага ярж, уужуухан амьсгаа авахыг хүсэж байгаа над шиг хүн хэр олон бол? Гомдол, хонзон төрүүлэхэд амархан боловч тээж явахад хэцүү.
Энэ үгийн үнэнийг илчлэхэд сургамжит өгүүллэгүүд надад тусаллаа. Уучлаагүй, уучлал гуйгаагүй хүн бүрийнхээ нэрийг жижигхэн чулуун дээр бичээд хаа сайгүй үүрч явж үзлээ. Усанд орохдоо, гадуур явахдаа, бүр орондоо орохдоо өвөртөлж унтлаа. Танихгүй хүнийх шиг энэ хачин үйлдлийнхээ дараа л би сэтгэлд минь хэчнээн хүнд ачаа хургасныг ойлгосон билээ. Тэгээд би олон зүйлийг уучилсаан. Хэзээ ч уучилж чадахгүй гэсэн хүнээ уучлахад тэр биш, би жаргалтай болсон нь гайхмаар. Үүнээс цааш бүхий л уучлал минь “хямдхан” байх болно. Учир нь, уучлал бол бидний сэтгэлийг уужруулах вакцин юм. Энэ л вакцингүйгээр бид хэчнээн хүнд ачаа үүрсээр явах байсан бол...

1 comment:

  1. аанхан, гоё нийтлэл байна. Баярлалаа

    ReplyDelete