Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, October 20, 2012

Б.АМАРСАЙХАН: 20 ЖИЛИЙН ӨМНӨХ МӨРӨӨДӨЛ ДОТОР МИНЬ ЧИ СУУЖ БАЙНА

 

Нүүр ам судлал, тэр дундаа шүд ний салбарт хүч сорьсон мянган хүнээс хэд нь “шүд”-ээр овоглож яваа бол. Бас манай шүдний эмч нараас хэн нь Азид таниг даж, дэлхийн дайнд мөрөөдөж байгаа вэ гэдгийг та бодож байв уу. Бямбын ярилцлагын маань эзэн намайг ийм бодолд хөтөлсөн юм. Түүнийг Б.Амарсайхан гэдэг. ЭМЯ-ны нүүр амны ерөнхий мэргэжилтэн, Нүүр ам судлалын сургуулийн захирал гэхээс илүүтэй Азийн нүүр амны урьдчилан сэргийлэх академийн ерөнхийлөгч хэмээх алба нь сонирхлыг минь эрхгүй татлаа. Тэрбээр Монголдоо хамгийн томд тооцогдох Нүүр ам судлалын эмнэлэг-сургуулийг байгуулсан юм. Энэ эмнэлгийн дөрвөн давхар улбар байшин шүдэнд зориулсан бүхий л тоног төхөөрөмжөөр өвч “хуяглажээ”. Бид түүний музей мэт өрөөнд уулзлаа. Энд тэндгүй өргөмжлөл, диплом өрсөн ажлын өрөөнд нь.
 
-Шүдний Амарсайхантай мэргэжлийнх нь талаар нэг их ярихгүй ээ. Өнөөдөр амралтын өдөр болохоор таны дотоод ертөнцөөр аялбал ямар вэ?
-Болно оо. Түүх ч ярьж болно шүү.

-Түүх сонирхдог хэрэг үү?
-Түүхээ судалж байж л бид хэн гэдгээ мэднэ шүү дээ. Манай ээж Даваахүү гэж судлаач хүн бий. Би 20 гаруй жил монгол хүнийг ажиглан, судалж байна. Гэхдээ зөвхөн түүх уншаад, би Чингисийн Монгол гэж омогшоод байдаггүй. Харин бид хэн бэ, хэний үр удам гэдгийг мэдэх гэж тэр. Бас гаднынхан биднийг юу гэж ярьж, дүгнэж байна гэдгийг ч анхаардаг юм. Учир нь бидний алдааг тэд л гярхай олж харна. Тэднээр хоосон магтуулахын оронд шүүмжийг хүлээн авч, засаж, залруулах нь ирээдүйн том ололтын үндэс, суурь юм.

-1991 онд Куба улсад сургууль төгсөж байсан гэсэн. Куба шүдний өвчин анагаахдаа мундаг улс. Та яагаад шүдний эмч больё гэж шийдэв?
-Багадаа шүд минь их өвддөг байлаа. Өөр шигээ өвдсөн хүүхдүүдийг эмчилнэ л гэж хүссэн байх. Кубад очиж шүдний эмчийн мэргэжил эзэмшинэ гэж есдүгээр ангид байхдаа ярьдаг байсан. Нэг л мэдэхэд Кубад оччихсон байсан даа. Тэнд зургаан жил суралцсан.

-Таныг социализмын үед улсын зардлаар гадаадад сурсан сүүлчийн оюутан гэдэг юм билээ.
-1991 оноос хойш улсын зардлаар гадаадад оюутан сургахаа больсон юм билээ.

-Хэчнээн оронд суралцсан бэ. Таны өрөө яг музей шиг юм аа.
-Япон, БНСУ, Итали, Куба гээд олон газарт сурсан даа. Би өөрийгөө бүхий л цаг үед “ивээгдэж” байсан гэж боддог юм. Кубад сурч байх үед өртөг бага болохоор нэг их хэцүү зүйл байсангүй ээ. Дулаан газарт өмд, цамц байхад л хангалттай байлаа. Хамт сурч байсан оюутнуудаасаа сайн, муу аль алиныг нь сурсан. Гэрээсээ холдож ч үзээгүй дунд сургуулийн сурагч би харь нутагт очоод, шар айраг хүртэхээс өгсүүлээд жижиг сажиг наймаанд ч оролцож явлаа.

-Таны мөрөөдөл юу вэ?
-Би их мөрөөдөмтгий хүн. Мөрөөдлөө хүмүүстэй хуваал цах дуртай. 20 жилийн өмнөх мөрөөдөл дотор минь чи сууж байна. Тухайн үед би Монголын хамгийн том шүдний эмнэлэг байгуулахсан гэж хүсэж байлаа. Саяхан энэ эмнэлэг-сургуулиа байгуул лаа. Улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр 18 сарын дотор л дэлхийн жишигт бүрэн нийцсэн, Мон голдоо шилдэгт тооцогдох ийм сайхан эмнэлэг босдог юм бай на. Энэ миний хоёр дахь мө рөөдөл байсан.

-Эхнийх нь юу юм бэ?
-Бусдад инээдтэй мэт сонсогдох нэг мөрөөдөл бий. Тэр нь Монголын мундаг удирдагчдын нэг болох. Гэхдээ би Азийн хэмжээний академийн ерөнхийлөгч бол сон учраас мөрөөдөл маань биелсэн юм шиг санагд даг шүү. Тиймээс хүн мөрөө дөж байх хэрэгтэй гэдгийг хэлэх байна. Бүр үхэн үхтлээ мөрөөдөх ёс той. Мөрөөдөл байхгүй бол дур самж, дурдатгалууд эхэлдэг гэдэг. Үнэхээр л дурсамж дур датгалууд мөрөөдлөөс даваад ирчих юм бол ирээ дүйгээ бид юугаар тэжээх юм бэ?

-Та мөрөөдлийг бодит болгодог юм байна. Нууц нь юундаа байна вэ?
-Мөрөөдөж чадвал биелдэг юм байна гэдгийг би мэддэг болсон. Гэхдээ утга учиргүй хоосон мөрөөдөөд, хэвтээд байж болохгүй. Мө- рөөд лөө үнэ цэнэтэй болгохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй. Би оюутнууддаа хэлдэг юм, “Амараа багш нь ингэж мөрөөддөг байсан. Тэр мөрөөдлөө биелүүлчихлээ. Та бүхэн мөрөөдөх хэрэгтэй. Түүнийхээ төлөө тэмцэх ёстой” гэж. Учир нь би мөрөөдөл биелдэг гэдгийн амьд, тод жишээ юм. Мөрөөдөл маань биелдэг учраас би улам зоригтой болдог байж мэднэ шүү. Сайхан ма шин, байшинтай болох гэ дэг чинь мөрөөдөл биш. Энэ бол ердөө л хүсэл. Тиймээс бидний мөрөөдөл ариун, бас том байх хэрэгтэй болов уу.

-Мөрөөдөл танд хол санагддаг байсан уу?
-Анх Японд сурч байхдаа тэндхийн сургууль шиг, эмнэлэг шиг байгууламжийг Монгол доо бий болгохсон гэж мөрөөдөж байлаа. Энэ эмнэлгийг 18 сарын дотор бай гуулсан гээд бодохоор мө рөө дөл хол юм шиг мөрт лөө дэндүү ойр байдгийг мэдэрсэн.

-Энэ эмнэлгийг яаж 18 сарын дотор босгосноо ярьж өгөөч.
-Урьд нь энэ байшинг дутуу бариад, орхисон байсан юм. Хэрвээ улсаас тусламж хүссэн бол нэлээд хэдэн жилийн турш, олон даваа давах байсан нь лавтай. Эмнэлгийн маань нийт өртөг хоёр тэрбум төгрөг шүү дээ. Гэхдээ л бид хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий дэлхийн жишигт нийцсэн эмнэлгийг Монголдоо байгуулж чадсан шүү.

-Та хаанаас тийм их мөнгө олсон юм бэ?
-Яг бэлэн мөнгөөр нь олоогүй ээ. Эмнэлгийн маань эд эс бүхэн нь бэлэг юм. Энэтхэгийн Треза эхийг мэдэх үү. Тэр жижигхэн эмэгтэй өөрийнхөө мөрөөдөлд тууштай байсан учраас дэлхий ертөнцийг хамарсан хөдөлгөөнийг бий болгосон гэдэг. Яг түүн шиг надад тууштай чанар байсан. Найз нөхөд ч байсан. Найзууд маань эмнэлэгт тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл гээд бүхий л хэрэгцээтэй зүйлсийг бэлэглэсэн. Цонх, хаалга, шал бүхэн бэлэг. Энэ өрөөг гэхэд хоёр хүн тохижуулж өгсөн. Тиймээс л энэ байшингийн бүх зүйл нь өөрийн гэсэн түүхтэй.

-Та олон найзтай юм аа. Нөхөрлөлийн талаар ямар бодолтой байдгаа яриач.
-Өндөр сэнтийд заларч байхад мянган танилтай бай сан ч, тэндээс буухад нь бүгд нүүрээ буруулдаг цаг үед амь дарч байна уу даа, бид. Жинхэнэ нөхөр гэдэг нь хүнд хэцүү цагт тусалж, дэмждэг байх учиртай гэж боддог юм. Ер нь нөхөрлөлийг тайлбар лахад их хэцүү.

-Ийм олон ажилд ха рьяалагддаг байх хэцүү юү. Хүмүүс нэг хүнийг давхар давхар даргын албан тушаалд томилоход таагүй ханддаг шүү дээ.
-Хоёр талтай асуудал л даа. Бага зүйлд итгэмжит байж чадвал, том зүйлд итгэм жит байж болдог юм. Мэдлэг, чадвартай хүмүүсийг өндөр албан тушаалд томилж байж улс орны эдийн засаг хийгээд хөгжилд шинэ хараа бий болно. Харин алба, амины асуудлаа ялгаж салгадаггүй хүмүүсийг албан тушаалаар дэмжвэл гайг нь ард түмэн амсана. Манай эмнэлгийн салбарт мэдлэг чадварыг өндөр үнэлэх ёстой юм. Хүний эрүүл мэнд, амь настай шууд харьцдаг учраас тэр. Тиймдээ ч шүдний салбарыг төлөөлж байдгаа их өндөр хариуцлагад тооцдог. Учир нь би эргээд хүмүүст нөлөөлнө.

-Та яг хэчнээн жил суралцсан бэ?
-Тууштай суралцсан жилээ тоолбол 12 болно. Гэхдээ одоо ч суралцаж л байгаа гээд бодвол 27 жил болж байна. Дэлхийн жишгээр бол 22 жил тасралтгүй суралцаж байж маш сайн эмч болно гэдэг. Анагаах ухааны салбар маань маш гэгээлэг, сайн сайхны төлөөх зүтгэл юм.

-Цөөхөн жил сурсан ч гэсэн та Азид хүлээн зөвшөөрөгдөж чаджээ. Профессор гэдэг эмч бол гоны хүсдэг цол биз дээ?
-Байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаг гэдэг шиг эмчийн мэргэжлээр сурч байгаа оюутнууд профессор болно л гэдэг юм.

-Та их эмх цэгцтэй, тууштай хүн юм аа. Тууштай ча нарт хэрхэн суралцсан та лаараа сонирхуулаач. Манай залууст тууштай хандлага үгүйлэгдээд байх шиг санагддаг.
-Би мэргэдийн олон цэцэн үгнээс оюутнууддаа гуравхан зүйлийг онцлон хэлдэг, захидаг. “20 нас мэдрэмж, 30 нас мэдлэг, 40 нас ухаан юм” гэж. Өнөөдрийн залуучууд мэдрэмжээ ухаан гээд бодчихдог болохоор туйлбаргүй байгаа юм. Аав, ээж, ахмадуудын ярианаас зөрж, өөрийгөө л мундаг хэмээн сэтгэх нь бий. Хэрэв 20 насныхаа мэдрэмжийг зөв хөгжүүлэх юм бол 30 насанд авьяас тодорно. Тэр цагт ийш тийш үсчихээ больж, нэг зүйлдээ төвлөрнө. Ингэж байж 40 насандаа ухаан суудаг юм даа. Дараа нь мэдлэгээсээ мэргэн ухааныг шүүн, тунгаах чадалтай болно шүү.

-Хэрвээ мэдрэмжээ мэдлэг гэдэгт итгэсээр байвал яах бол?
-Мэдлэггүй болж хоцорно. Мэдлэггүй хүн ухаан суухгүй. Манайхан юу гэж хошигнодог билээ, “60 хүрч ухаарч, 61 настайдаа бурхан болно”. Бидэнд ухаантай байх хугацаа хангалттай их байдаг хэдий ч туйлбаргүй, тууштай байж чаддаггүйгээсээ болоод юу ч үгүй үлддэг. Мэдрэмжээ ойлгоогүй, мэдлэгээ олоогүй, ухаан суу гаагүй хүн олон байна шүү дээ. Ийш тийш үсчээд л, ашигтай гэсэн болгон руу зүтгээд л...

-Та залуудаа их үсчдэг хүн байв уу, эсвэл нэг л шугамаараа алхаад байв уу?
-Би бага даа шүдний эмч болно гээд л шүдний эмч болсон. Энэ чиг лэ лээрээ улам гүнзгий суралцаж явсаар өдий хүрлээ. Олон зүйлийг оролдох цаг хуга цаа байсан ч, би тууштай байхаар шийд сэн. Тиймээс л би одоо эмнэлэг байгуулчихаад сууж байна. Дэлхий ертөнцөд маш олон суутан, манлайлагч бий. Бүхий л салбарт ашигтай, бүхий л салбарт оргил гэж бий шүү дээ. Гол нь бид замаасаа хазайхгүй байх хэрэгтэй. Хамгийн гол нь зөв цагт зөв мэдээллийг ашиглаж байх хэрэгтэй.

-Нас ахих ямархуу санагдаж байна вэ. Мэд рэмжээрээ хөглөгдөж явсан 20 нас руугаа эргээд харахад ухаан суусан 40 нас ямар “амт”-тай вэ?
-20 насны минь мөрөөдөл мэдээж их жижиг байлаа. Гэхдээ энэ жижиг мөрөөдөл том мөрөөдлийн эхлэл байсан. Одоо би Дэлхийн шүдний холбоо монгол хүнд нээлттэй байгааг харж байна. Бидэнд дэлхийг эзэлсэн байлдан дагуулагчийн ген шингэсэн учраас хүчтэй, мундаг л байх учиртай. Гэхдээ дэлхийн хэмжээнд сэтгэж, нутгийн хэмжээнд ажиллах нь зүй юм. Яг одоо би хүчтэй, цогтой байгаа дээрээ олон зүйл амжуулахыг юу юунаас илүү хүсэж байна.

-Амралтынхаа өдрийг та хэрхэн өнгөрөөдөг вэ?
-Ном уншиж, хөгжим сонсоод суух мөн ч гоё шүү. Гэр бүлийнхэнтэйгээ агаар салхинд гарч, дуурь үзнэ. Бас элдэв бодолд хөтлөгдөж, орчлон ертөнцийн тухай, ололт амжилтын тухай бодох дуртай. Гүн гүнзгий бодол цаанаа л нэг гоё шүү. Дэндүү гэгээлэг, үлэмжийн төгс.

-Эхнэр тань ямар мэргэжилтэй вэ?
-Шүдний эмч.

-Та аз жаргалтай хүн үү?
-Миний мөрөөдөл байнга биелдэг учраас би аз жаргалтай хүн. Би хүмүүст хэрэгтэй зүйлийг бүтээж чадсан учраас аз жаргалтай.

Өөрийгөө аз жаргалтай хүн гэж ярихдаа өнөөх дулаахан инээмсэглэлээ улам тодруулж суусан “шүд”-ний Б.Амарсайхантай ийнхүү ярилцлаа. Уг нь түүний овог Базар юм. Гэсэн ч тэр нэгэнт ажил, мэргэжлээрээ алдаршиж чаджээ. Энгийн сэтгүүлч надтай гар барьж, танилцах гэж суудлаасаа суга үсрэн босож ирсэн нь эрдэмтэй хүний даруу зан биш гэж үү. Дэндүү гэмээр эмх цэгцтэй энэ хүний яриа уншигч таны мөрөөдлийг улам бадраах нь магад. Харин би түүний мөрөөдөлдөө үнэнч, үнэхээр хөдөлмөрч чанарыг нь гоц юм хэмээн дүгнэлээ. Тэрбээр 60 эмчийнхээ мэдлэгийг Японы сургуульд ахиулж, БНСУ-д 20 гаруй залуу эмч сургаж байгаа юм билээ.

1 comment:

  1. энэ их сайн эмч бас сайн хүн шүү. байгууллагад нь түүнд атаархаж, байгуулсныг нь өөрийн болгох гэж мэрдэг хүмүүс мэр сэр байдаг гэнэлээ. тийм муу хүмүүсээс бурхан түүнийг хамгаалаг

    ReplyDelete