Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, October 27, 2012

Д.ГАН-ОЧИР: БИД ЧИНЬ МӨНХИЙН ГЭРИЙН ДААЛГАВАРТАЙ ХҮМҮҮС

Хааяа би цонх налж суугаад 
“Бүтэн сарны дор чамтайгаа 
Бүрэн сарны дор зүүдтэйгээ”... гээд л дуулдаг юм. Энэ дууных нь төлөө “Камертон” хамтлагт талархдаг хэдий ч үгийг нь бичсэн Д.ГанОчир ахыг огт дурсаж байгаагүй билээ. Харин саяхан түүний цуглуулга бүхий “Есенин Монголд” нэртэй ном хэвлэгдэхэд бид уулзсан юм. Уулзмагцаа уран бүтээлээсээ бэлэглэж, чихрээр дайлж суусан энэ ах дуу хуураар хөглөгдөж, тэр л хөгөнд жаргаж амьдардаг нэгэн аж. Түүний хөгжимд дурласан сэтгэлийг хэмжинэ гэвэл үе үеийн хит дуунуудыг нь санах хэрэгтэй байх. Бидний одоо хэр нь дуулсаар байгаа “Цамцаа тайл”, “Харууслын аяз”, “Зүүдэнд ирэх жаргал”, “Дурлалд би яараагүй”, “Би гэртээ”, “Чи надаас холдоо юу” гээд л олон сайхан дуунаас гадна “Гоо амраг”, “Манан”, “Нууц товчоо мину” зэрэг одоогийн хитүүд ч түүний сэтгэл нэвт үнэртэх бүтээл нь юм.



Есенин Монголд” ном таны 20 жилийн хөдөлмөр гэсэн байх аа. Өөрийн чинь орчуулга ороогүй хэрэг үү? 
-Би орчуулга хийж байгаагүй ээ. Миний орос хэлний мэдлэг хэлтэй хүний дэргэд инээдтэй зүйл. Би Есенинийг маш их уншиж, биширсэн. Анхандаа ч бүр донтсон. Тэгээд цуглуул сан, дур ла сан. 1991 оноос эхэлсэн энэ цуг луулгад маань сонин хэв лэл дээр нийтлэгдсэн бү`хий л шүлэг, нийтлэл бий. Сонирхолтой нь “Ша ганэ” шүлэг гэхэд л шилдэг орчуулгын найман хувилбараар энэ номонд багтлаа. Гэхдээ би үүнийг судалгаа ны ажил болгох гээгүй юм. Зүгээр л залуу үеийнхэн маань уншиг, уншаад оюуны таашаал аваг гэж хэвлүүлсэн. Энэ номыг гар дээрээ тавиад миний дотор уужирсан шүү. Зохиолчид бүтээлээ хэвлэлтээс гарахаар тэгж уужирдаг юм гэсэн. Үнэхээр сайхан мэдрэмж, таашаал энэ л байдаг санж. 

-С.Есениний шүлгийг орчуулж байгаа хүмүүс их олон жил зар цуулах юм. Ж.Нэргүй ах ч гэсэн 40 жилийн турш Есениний бүтээлийг нухаж суусан гэдэг.
-Би чинь Ж.Нэргүй ахаас болж Есенинд дурласан юм. Манай бага ангийн багш Ж.Нэргүй гуайн эхнэр юм. Тэднийд ороход хамгийн түрүүнд хананд өлгөөтэй С.Есениний зураг анхаарал татаж билээ. Нэргүй ах энэ хүнийг ингэж онцолж байхыг бодоход их л мундаг бололтой гэж бодсон. Дараа нь Есенинтэй танилцаж, түүнийг шүтээнээ болгосон юм даа. 

-Оросын мундаг найрагчид дурласан юм чинь, хааяа ч болов даган дуурайх үе байв уу? 
-Түүний авьяасыг нь л би бахар хан хүндэлдэг. Амьдрал нь бол хэцүү хэн дээ. Даган дуурайж ч болох гүй. Түүнийг би хөдөлмөрч хүн байсан гэж хэлэхгүй ээ. Зүгээр л бүтээж, үл дээж чадсаныг нь л мэднэ. Түүнд бур хан тэнгэр авьяасыг харамгүй хайрласан юм би лээ. Есенин ч түүний гээ бутархай мөнгө шиг тарааж хаясан байна лээ. 

-Та “Урин” гээд шүлгийн ном той юм билээ. Дууны шүлэг, яруу найраг хоёрыг яаж хослуулж байна вэ?
-Дууны шүлэг, Есенин хоёрын ялгаа тэнгэр газар мэт. Яруу най раг бол үгийн хүч, бодлын хүчний нэг дэл юм. Нууцлаг, гүн гүнзгий байх тусмаа л шүлэг чанартай болно. Харин дуу ны шүлэг бол хүмүүст ухаарал, бодрол хайрлах зүйл. Тиймдээ ч сонсоод л цээжлэх, уярах нь зүй. Ил ца гаан тусмаа хүний сэт гэлд ойрхон бай даг. Гэхдээ би өөрийгөө яруу найр гийн зардас гэж хэлж чадна. Харин яруу найраг бүтээж чадаж байгаа эсэ хээ сайн мэдэхгүй байна. Хамгийн сайн шүүгч бол цаг хугацаа юм.

-Дуу хүмүүсийн дурсамжийг хадгалдаг. Харин та хамгийн сайхан дурсамжаа аль дуундаа шин гээсэн бэ?
-“Санахын жаргал”. Энэ дуу ны үгийг нь сонсоод чи намайг юу хэ лэх гээд байгааг ойлгох байх. Энд хэ лэх нь илүүц байх.

-Чиний явсан зам дээр унасан цэцэгс Нулимс болон хоцорлоо амраг минь... гэдэг байх аа. Надад ч гэсэн энэ дуу онцгой сэтгэгдэл төрүүлдэг юм. Хүн бүхэнд л нууц бий шүү дээ. Бас “Никитон”- ы “Цамцаа тайл” гээд л. Та их хөгжимлөг хүн үү?
-Цаг үргэлж хөгжимлөг. Би дуу хөгжимгүйгээр өдөр хоногийг өн гөрөөж байсан удаагүй. Өглөө босоод сайхан дуу сонсож, орой унтахдаа яруу аялгуу сонсоод л... Аль сайхан хөгжимтэй газарт очиж утга уянга, уран бүтээл болон гэгээрлийн ту хай ярилцах дуртай. Бидний яриа хаашаа ч хамаагүй хөврөх үед би өөрийн хөө ярианаас санаа олдог. Хүмүүсийн хээс ч бас... Тэгэхээр магадгүй би хул гайч байх.

-Та ер нь шүлгээрээ олон хүнийг дурлалд уруу татсан хүн дээ.
-Тэгэлгүй яах вэ. Дурлал гэдэг чинь агуу зүйл шүү дээ. Би өөрөө ч байнга дурлаж явдаг. Дурлал гэдэг сэргээш юм. Хүн дурлахаараа юу ч хийхэд бэлэн болно. Түүндээ автаж, өөрийн мэдэлгүй хайлан, уярна. Өнөөдөр гэхэд л би дуучин Адельд дурлачих сан явж байна. Сая шинэ цомгийг нь худалдаж авлаа. Эндээс би маш их аз жаргал хүртэнэ шүү дээ.

-Та “Камертон” хамтлагт л гэ хэд 70 гаруй дуу зохиож өгсөн юм билээ. Үнэ, хөлс нь ямархуу байх вэ?
-Би уран бүтээлээ мөнгөөр үнэлээд байдаггүй. Өгнө гэвэл өөрсдөө л мэд гэдэг. Харин өгөхөөсөө өгөхгүй нь олон шүү дээ. Урлаг чинь харгис. Бусдын боддог шиг бизнес ч биш. Тийм болохоор урлагт зүтгэхийн тулд зөвхөн дурлах л хэрэгтэй.





-Д.Болдын “Захиа” гэдэг дуу таны эхнэртээ зориулж бичсэн захидал гэсэн үү?
-Тийм ээ. Харин огт өөр сэдэвтэй клиптэй болсон байна лээ. “Миний хоёр эрдэнэ” дууны клипийг үзэж суу хад надад нэг л зүйл дутуу харагддаг юм. Тэр нь миний хоёр эрдэнэ. Би энэ шүлгийг өөрийнхөө аав ээжид зориулж бичсэн юм л даа.

-Тэгвэл таны хамгийн өндөр өртөгтэй зохиосон дуу чинь аль вэ?
-“Цэцэн хааны хурд” гээд дуу ны шүлэг бичиж байсан юм. Богд хааны нас сүүдэр гийсний 37 жилийн ойгоор Хэнтий аймгийн Галшар суманд том даншиг болсон юм. Тэр наадамд оролцох гэж Дорнод аймгийн Сэргэлэн сумаас манай найзын өвөө зургаан нас ны морьтой ирсний гурав нь түрүүлсэн гэдэг. Үүнд зориулсан дууны шүлгийг бичсэн нь “Цэцэн хааны хурд” юм. Тухайн үед найз минь намайг гар таталгүй шагнасан даа. 

Утга зохиолд дурла сан хүмүүс нэг л сэлгүүцэнг үй харагдах юм. Тодорхой ажил хийхгүй юмаа бичээд л, тэрүүхэн тэндээ жаргаад ч байгаа юм шиг.
-Сэлгүүцээд байгаа юм биш ээ. Тэд чинь амьдралаас санаа хай гаад л явж байдаг юм. Мөнхийн гэрийн даалгавартай хүмүүс байх гүй юу. Түүнээс биш хийх юмаа олж ядаад байгаа хэрэг биш. Цаана нь эмзэглэн өвддөг зүрх, гүн шархалдаг сэтгэл гээд л... Би утга зохиолынхныг өмөөрнө. Архи уудаг, муйхар гэсэн яриаг бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Би тэдэнтэй нөхөрлөдөг, өөрөө ч дунд нь байдаг хүний хувьд зовлон, жаргалыг нь мэднэ. Өөрийнхөө сэтгэл зүрх ний дуудлагаар зохиол бүтээлээ туурвиад л байцгааж байна.

-Манай яруу найрагчид бүгд л сэтгүүлч байх юм. Та ч гэсэн сэтгүүлч байх аа.
-Дээхнэ үед утга зохиол судлал энэ тэр гээд олон л анги байлаа. Утга зохиол, урлагийн ангиуд үгүй болс ноос хойш бүгд л үзэг цаастай ойр х ноор нь сэтгүүлч болоод байгаа юм. Зарим нэг нь хар зах  дээр наймаа хийж, эхнэр тээ тусалсан шигээ амь дарч байна. Харин нэг хэсэг нь төвөөс зугтах хүчээр арга цаана. Ажил хийж байснаа “шүл гээ бичье, жаргалтай байя” гээд халагддаг. Мөнгөний хэрэгцээ га раад ажил даа эргээд ордог. Үнэнийг хэлэхэд дууны хөгжим бичдэг хүмүүс маань Түмээ ахыгаа өөд болоход жинхэнэ утгаараа өнчирсөн шүү дээ. Бүхий л баяр наадам, шагнал гардуулах ёслолоос “Шилдэг дууны шүлэг” номинацыг хасчихсан. 

-Нээрэн, дууны шүлэг зохиодог хүмүүст шилдэг дуу шалгаруулах наадмууд урилга өгдөггүй гэж сонссон. Үнэн үү?
-Бид чинь шагнал гардуулах ёслолд чихэр горьдсон хүүхэд шиг л очно шүү дээ. Гуйж нэг орно, та салбар ч худалдаж авна. Тухайл бал ми ний бич сэн үгтэй дуу шалгар лаа гэхэд надад хэн ч баяр хүргэхг үй. Уг нь дуу гэдэг дуучин, ая зохиогч, яруу найрагч гэсэн тулгын гурван чу луун дээр буцалдаг эд. Харин одоо дуучин, ая зохиогч гэсэн хоёр багана л гол болжээ. 

Бидний яриа илүү удаан үргэлжилж болох байсан ч би түүний за рим яриаг түр хад галахаар боллоо. Хамгийн сүүлд үзсэн киноныхоо тухай ярих даа нүдээ үл ялиг онийл гож и рээд л ярьж байгаа нь хэч нээн шимтсэ нийг нь илтгэнэ. Бас хүүгээ “Амадей Моцарт” ки ног сонгон үзэж байгааг харчи хаад дотроо баярласан хэдий ч өөрт нь ганц ч үг цухуйлгахгүй гэ сэн бодлыг нь хүндэтгэв. Түү ний 200 хол давсан дууны шү лэгт нь бид хэчнээн их дурсам жаа үл дээж, ямар их тайтгарч бай сан бол оо. Та түүний дуунуудыг эргэн нэг санаарай.
 
 

No comments:

Post a Comment