Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Wednesday, October 3, 2012

Ц.Зэсэнхүү: Хүсэл, шунал, дурлал гэрлэх шалтгаан биш


Хонконгийн тэргүүн баяны нэг болох Сесиль Чао өөрийн үзэсгэлэнт охинтой гэрлэх “танихгүй” эрд 65 сая доллар өгөхөө амлажээ. Орон орны ганц бие эрчүүдийг догдлуулсан энэ этгээд зар Хонконгийг зорих эрэгтэй жуулчдын тоог гэрлийн хурдаар өсөж байгаа. 
75 настай Сесиль Чао охиноо нөхөрт гаргахыг хүсэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн ч охин нь одоогоор хэний ч гэрлэх саналд зөвшөөрсөн хариу өгөөгүй байгаа гэнэ. Энэ тухай уншаад гэрлэлт болоод хосуудын харилцааны талаар сэтгэлзүйчтэй ярилцахаар боллоо.
“Хайр ба би” номоо 3000 хувь борлуулж орчуулгын бус сэтгэлзүйн бүтээлийн орон зайг бий болгосон Ц.Зэсэнхүү хэмээх энэ сэтгэлзүйч “Амьдралынхаа туршид сэтгэлзүйч болоход бэлтгэгдсэн гэдгээ сүүлд мэдсэн” гэж ярих бөгөөд сүүлийн 10 жилийг сэтгэл судлалын чиглэлээр сурахад зарцуулжээ. Бидний яриа түүний судалгаан дээр түшиглэсэн билээ.

-Хосуудын харилцааг сайжруулахын тулд сэтгэлз үйн талаас юу хэрэгтэй вэ?
-Бүхий л асуудлыг сэтгэлз үйн асуудлаар шийдэж болно. Сүүлийн үед гэр бүл төлөвлөлтийн талаар их ярих болжээ. Энэ нь ч зөв. Ялангуяа хожуу гэрлэлтийг гэр бүл төлөвлөлт аз жаргалтай болгодог. Учир нь харилцааг зөөлл өх хамгийн чухал зүйл нь ойлголцол юм. 
-Ойлголцлыг сэтгэл зүйгээр шийдэж болно гэж үү?
-Монголчуудад сэтгэл зүйн боловсрол хомс. Амьдралдаа хийж буй алхмуудаа зөв, буруу алин болохыг ч ялгаж салгахгүй байгаадаа их алдаж байна. Сүүлдээ жинхэнэ төгс гэр бүл гэж байдаггүй гэж ярих нь ч байна. Үнэндээ гэр бүл гэдэг чинь өглөө хамт сэрж, шөнө хамт оронд орохын нэр биш. Гэр бүлийн амьдралын хугацаа үндсэн гурван үе шаттай. Эхнийх нь залуу гэр бүл буюу анх танилцаж, ханилан сууж байх үе. Дараагийнх нь хүүхэд төрснөөс эхлээд эхний хүүхэд гэрээ орхиж явах үе бөгөөд үндсэн үе шат гэнэ. Харин сүүлчийн үе шат нь бүх хүүхэд тусдаа гарч, хоёулхнаа үлдэх үеийг сүүлчийн шат гэдэг юм.
-Сэтгэл зүйн боловсрол эзэмшихийн тулд яах вэ?
-Манайд ч энэ төрлийн боловсрол олох хэцүү л дээ. Ямар ч байсан гэр бүл болохын тулд гадаадын онолын ном уншаад байх хэрэггүй гэж зөвлөе. Учир нь манай нөхцөлд гэр бүл гэдэг нь хоёр гэр бүл нэгдэж байгаа үйл явц юм. Эхнэр, нөхөр хоёрын гэр бүр нэгэн гэр бүл болж байгаа хэрэг. Энэ нь зүгээр л ээж, аав, миний хүү, миний охин гэж дуудахаас гадна сэтгэл дотроо аав, ээж, хүү, охин гэсэн сэтгэлээр хүлээн авах хэрэгтэй байдаг юм. Үүнийг өргөж авах үйл явц гэдэг юм. 
-Манайхан хадмууддаа их таагүй ханддаг шүү дээ. Тэгвэл өргөж авах үйл явц энэ уур амьсгалыг “эвдэх” нь ээ?
-Айлын хүргэн, бэр болж байгаа нь өөр айлын гишүүн болж байна л гэсэн үг. Гэхдээ аав, ээжүүд өөр айлын хүүхдийг өөрийнх юм шиг хайрлах бас хэцүү. Учир нь харь элгийн хүний үг цаанаа л нэг хөндий сонсогдоод байдаг юм. Тийм болохоор л хадам ээжийн үг сөрөг сэтгэгдэл төрүүлээд байдаг. Энэ сөрөг хандлага бүх насаар нь үргэлжлэх тохиолдол ч олон. 
-Амьдралд маш олон асуудал гарна. Хүмүүс яахаа мэдэхээ больсон үедээ найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ зөвлөлддөг. Энэ ер нь ямар үр дагавартай вэ. “Жор мэддэг эмчээс илүү зовлон мэддэг чавганц дээр” гэдэг шүү дээ.
-“Зовлон үзсэн чавганц” чинь өөрийнхөө мэддэг “савангийн дуурь”-ийн дагуу л зөвлөгөө өгнө. Чиний бүтээх “дүр” тэс өөр шүү дээ. Тиймээс өөрийн гэсэн “савангийн дуурь” бүтээхийн тулд амьдралын туршлагыг нэг их бишрээд, хүмүүсийн зөвлөгөөг дагаад байх хэрэггүй. Учир нь хүмүүс найздаа, эгчдээ, дүүгийнхээ талд ороод, нөгөө талд байгаа хосынх нь тухай сөрөг ойлголтыг улам л ширүүсгэнэ шүү дээ.
-Гэр бүл болоход тохиромжтой нас гэж байх уу?
-Эмэгтэйчүүдийн бие, оюун санааны өсөлт эрэгтэй хүнийхээс дөрвөн жилээр түрүүлж явдаг. 10 жилийн охид дээд ангийн ах нарыг сонирхож хардаг хэрнээ ангийнхаа хөвгүүдийг тоодогг үй шүү дээ. Охид аль хэдийнэ янз бүрийн зүйл йбодоод эхэлчихсэн байхад хөвгүүд зодоон цохион хийж, тоглоом эргүүлээд л явж байдаг. Хүүхэд зангаараа баярлаж, хөөрч яваа нь тэр. Эрэгтэйчүүд дунджаар 25 нас хүртлээ амьдралын талаар нухацтай бодоод байдаггүй. 19, 20 настай оюутан охид “Тэгмээр байна, ингэмээр байна” гэж ярьж байхад нөхөр нь бавайсан сахалтай аав болгохсон хэрнээ компьютер тоглоом “нүдээд” л сууж байна ш дээ. Энэ чинь төлөвшил сууж эхлээгүй байна гэсэн үг. Нэгэнт байгалийн үйл явц болохоор “балчир” нөхөртэй эмэгтэйчүүд үүнд тэгтлээ шаналж, сүйд болох хэрэггүй. Тэд чинь удахгүй “том болно”. Тэр болтол тэсэх л хэрэгтэй. 
-Хүмүүс нас ахих тусмаа хүнтэй таарамж муутай болдог гэдэг. Үүнийг сэтгэл зүйн үүднээс хэрхэн тайлбарлах вэ?
-Миний гэдэг ойлголтыг бидний гэдэг үг рүү тархиа шилжүүлэх шаардлагатай болж байгаа хэрэг. Тус тусдаа, өөр өөрийн гэсэн сэтгэхүйн ойлголттой гэр бүлд өссөн хүмүүс хамтран амьдрахад үйл ойлголцол их гардаг юм. Ганцаараа амьдраад сурчихсан хүмүүс хэн нэгэнтэй хамт байж чадахгүй бол сална гэдэг. Учир нь ганцаараа амьдарч чадна гэдгээ мэднэ. Харин эрт гэрлэсэн хүмүүс бие биенгүйгээрээ байж чадахаа больчихдог. Тиймээс л эрт гэрлэх нь зүгээр гэдэг юм.
-Үеийн үед салалт гэдэг зүйл гэр бүлийн том асуудал болсоор байна. Салахгүйн тулд яах ёстой вэ?
-Хамт амьдрах хүнээ зөв сонгох хэрэгтэй. Үл ойлголцол заавал гарна. Хэрүүл маргаан үүснэ. Хэрүүлтэй айл муухай л гэдэг. Үнэндээ хэрүүл их хийдэг айл учиргүй салж, сарниад байдаггүй юм. Ялангуяа эхний хугацаанд байнга хэрэлдэж, бие биедээ сэтгэлээ нээж, бухимдлаа гаргаж байж маш сайн ойлголцдог болдог. Харин дуу шуугүй хүмүүс бүхий л гомдол, дургүйцлээ дотроо хадгалсаар байгаад гэнэт тэсэрдэг аюултай. Энэ таагүй явдлаас зайлсхийхийн тулд заавал цаг гаргаж хоорондоо ярилцаж чаддаг байх хэрэгтэй.
-Тэгвэл хосын харилцаанд буруу “сонголт” гэж байдаггүй гэж ойлгож болох уу?
-Гэр бүл болоход тохиромжг үй хэд хэдэн хэлбэр бий. Хүсэл тачаалын улмаас гэрлэж болохгүй. Энэ бол түр зуурын физиологийн сонирхол учраас салах шийдвэр удахгүй гарна. Бас дурлалаар гэрлэж болохгүй. Дурлал бол цэвэр гоо сайхны хэтрүүлэг байдаг юм. Хүмүүс дурласан хүнээ өөртөө төгс таалагдах зан ааш, сэтгэлзүйтэй гэж төсөөлдөг. Дараа нь өөрийнхөө төсөөл өлд автаж, түүнийгээ бодит болгохыг хүснэ. Гэсэн ч бодит амьдрал дээр тэр хүнийхээ зан араншинг хүлээн зөвшөөрөх чадваргүй болдог.
Эцэст нь хөндлөнгийн шалтгаанаас болж хүнтэй сууж болохгүй. Тухайлбал, ганцаардлыг давах, мөнгөний шаардлага, хүсээг үй жирэмслэлт. Эдгээр зүйлс нь түр зуурын холбоо юм. Удахгүй асуудал шийдэгдэж дуусахаар хосуудын харилцаа муудаж эхэлдэг. Мөнгөтэй эртэй суусан охид нөхөртэйгээ ижил хэмжээний орлого олоод ирэхээрээ салах шийдвэр л гаргана. Тиймээс эдгээр гэрлэлтээс зайлсхийх хэрэгтэй.

No comments:

Post a Comment