Алтран шаргалтах шүйтэн элсийг хурууныхаа завсраар урсган суухдаа, өөрийгөөэлсэн цаг мэтээр төсөөлнө. Би ийм л үед цаг хугацааг атгачихсан юм шиг гэгэлзэн суудаг даа...

Saturday, May 22, 2010

Амай: Би нэг нууц хэлье, Монгол орон хамгийн сайхан нь



69 орноор аялахад дөрвөн жил, зургаан сар зарцуулсан тэрбээр өөрийгөө дэлхийг тойрсон гэж ярихыг хүссэнгүй. Харин, “Би бүх газрын тухай бичиж, тэмдэглэхийг хүсээгүй ээ. Миний очиж үзээгүй олон газар үлдсэн. Тэр бүхнийг өөр монгол залуу нээгээсэй гэж хүсэж байна. Би ганцаараа аялаад, бүх улс орныг дуусгачихаж болохгүй ш дээ гэж бодсон” гэж ярьж байлаа. Амай Монголд ирээд, анх удаа сонинд ярилцлага өгч байгаа нь энэ…
 

 -Амай. Эх орондоо тавтай морил... -Сайн байна уу. Монголоор мэндлэх их сайхан байна. “Гэртээ” ирэхээс өмнөх догдлол өчүүхэн байжээ. Надад үнэнээр хэлэх үг олдохгүй байна. Эйфелийн цамхаг, Ниагарагийн хүрхрээ гээд их олон сайхан газар очиж байсан. Гэсэн ч догдлол, баяр хөөрөө хуваалцах хүнгүй болохоор аз жаргал дундхан санагддаг юм билээ. Би их ганцаардсан. Монголоор ярьж, бусадтай монголоор сэтгэлээ хуваалцахгүй удаан аяллаа шүү дээ. Их ганцаардсан шүү. Одоо олуулаа боллоо. Би дэлхийг тойрох аяллынхаа төлөвлөгөөг боловсруулж, замд гарахдаа бүх зүйлээ төлөвлөсөн байсан. Харин ганцаардал миний аяллын замд төлөвлөгөөгүй орж ирсэн. Хаагуур, ямар замаар, яаж явах талаараа бодож төлөвлөсөн хэрнээ хүний газар ганцаараа байна гэдгээ огт бодоогүй. Гэхдээ энэ ганцаардал тийм муу зүйл биш. Олон зүйлийг бодож эргэцүүлэхэд тус болсон.

-Хөх хотоор дайрч ирсэн гэсэн. Монголчуудтайгаа дайралдаад, догдолж байв уу?
-Тийм ээ. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Хөх хотоор дайрч гарсан юм. Монголчуудтайгаа мэнд ус мэдэлцээд Монголын талаар сонин хачин дуулгаж байсан. Үүнээс гадна өвөрмонголчууд намайг таньж байна лээ. “Та Амай юу” гээд л...

-Блогийг чинь үзсэн юм байлгүй. Өвөрмонголчууд кирилээр уншдаг юм байх даа?
-Би яг тэгж асуусан. Тэгсэн, үгүй гэнэ. Өвөрмонголын хэд хэдэн вэб сайтуудад миний аяллын тэмдэглэлийг монгол бичигт хөрвүүлж, нийтэлдэг гэсэн. Амай эх орондоо хөл тавиад мессенжерээр ийнхүү ярьж байсан билээ. Тэгвэл Сайншанд, Чойр, Багахангай, Бор-Өндөр, Ар жанчивлан, Багануур, Төв аймаг дахь Цонжин болдог цогцолбор, Налайх гэсэн маршрутаар явж, өчигдөр Сүхбаатарын талбай дээр хос морь хөлөглөн ирлээ. Амай эмээдээ үнсүүлж, ну лимс дуслуулан байхдаа өвөө гийнхөө тухай дурсан ярьсан юм. “Өвөө маань цэргийн хүн тул намайг ч хатуу гараар хүмүүжүүлсэн. Зорилгоосоо ухарч, няцахгүй гэсэн хатуу бодол маань өвөөгийн зааж сургасан зориг тэвчээр юм даа. Өвөөгийн бие тааруу байхад би утсаар л ярьдаг байсан. Гэхдээ би зорилгодоо хүрч чадлаа гэж өвөөдөө хэлэхийг хүсч байна” гэлээ. Харин дараа нь залуустаа хандаж баярласан талархсанаа илэрхийлээд, үг хэлэх мөчид аяллынхаа тухай сонирхууллаа. “Би дөрвөн жилийн турш энэ мөчийг хүлээсэн. Хэлэх үгээ зөндөө бэлдсэн боловч яг одоо сэтгэл хөдлөөд юу гэж хэлэхээ мэдэхгүй болчихлоо. Сьерра Лионд явж байхдаа монголчуудтайгаа тааралдсан. Дайн болж байсан болохоор ганцаараа аялж явсан намайг хамгаалалтдаа авсан. Хүний газар элэг нэгт хүмүүстэйгээ таарах хэчнээн сайхан гэж бодно. Би эх орноо их санасан. Их ч ганцаардсан. Гэхдээ би нэг нууц хэлье. Монгол бол хамгийн сайхан орон”

-69 орныг тойроход зардал их гарсан байх даа.
-Монголд байхдаа найман жил хөдөлмөрлөж байж хэдэн төгрөг цааш нь хийсэн юм. Энэ мөнгө, гэр бүл, найз нөхдийн дэмжлэг нийлээд нэг блог, гурван ширхэг паспорт төдий л болж үлдлээ. Энэ талаар амарч дуусаад тухтай ярина аа.

-Үүргэвчнээс өөр хогшилг үй байж шинэ амьдрал эхлүүлнэ гэхээс айж байна уу?
-Айх зүйл алга. Хүний нутагт юу юу ч үгүй буудаллаж, амьдраад болоод байсан юм чинь эх орондоо алзахгүй байх аа. Гэр бүл, найз нөхөд минь намайг хүлээж байгаа. Бүх зүйл сайн сайхан болно гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

-Ер нь хаанахын хүмүүс аз жаргалтай амьдардаг вэ? -Бүгд хэмжээ хэмжээндээ аз жаргалыг бүрдүүлэх гэж хичээдэг. Харин Европ залуусын амьдралын хэв маяг надад таалагдсан. Тэд бага зардлаар, өртөг багатай амьдардаг. Тэгээд хэмнэсэн мөнгөө аялалд зарцуулдаг юм билээ. Харин өөрт байгаа бүхнээ хувцас хунар болгож, хүнд гайхуулж таашаал авдаг соёл иргэншил нэн баян, нэн ядуу гэсэн хоёр туйлд хуваагдсан улс орнуудад л байдаг юм билээ. “Гадаадад явж байхдаа замын унаанд дайгдах юм бол тухайн орны ёс заншил, нийгмийн байдлын талаар сонирхдог” гэж Амай ярьж байсан. Тэгвэл эх орондоо ирээд замд таарсан хүмүүсээс нийгмийн байдал, залуус, үйл явдлын талаар сонирхож байхыг нь харлаа. Эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах тухай ярианаас нь сонирхмоор санагдав…

-Эх орондоо олон зүйлийг хийж бүтээнэ гэж ярьж байсан. Хамгийн эхний алхам юу байх вэ?
-Хамгийн түрүүнд “Клуб 21”-ээ сэргээх бодолтой байгаа. Залуусыг чөлөөт цагаа соёлтой өнгөрөөхийг уриалах болно. Учир нь би одоо бие биенээ хүндэлдэг хүмүүстэй, айдасгүй орчинд амьдармаар байна. Халаасандаа ганц ч долларгүй хэрнээ гэр бүл, ээж ааваа тэжээх хүсэл эрмэлзэлтэй монгол залуус гадаадад очоод богино хугацаанд амьдралаа хөл дээр нь зогсоож чадаж байна шүү дээ. Гэтэл эх орондоо хөлөө олохгүй байгаа шалтгааныг олох болно.

-Урьд нь айдастай байсан хэрэг үү?
-2001 онд би бит бокс сонирхож, сурах гэж оролдож байлаа. Тухай үед хүмүүс намайг шоолж байсан юм. Харин зургаан жилийн дараа гэнэт бүгд бит боксд ухаангүй дуртай болсон. Харин 2004 онд электро хөгжмийг Монголд хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн уран бүтээл хийсэн боловч хүмүүс тоогоогүй ээ. Харин одоогийн залуус электро хөгжимд дурлаж байна гэнэ. Тэр ч бүү хэл миний хийж байсан дууг сонсож байна гэсэн шүү. Одоо хэн ч, юу ч гэж хэлсэн би хүссэн зүйлээ хийх хүчтэй, тэвчээртэй болсон.

-Энэ аялал таныг хүчтэй болгоо юу?
-Тийм ээ. Үүргэвч, зургийн аппарат хоёроор хань хийгээд 69 орноор аялсан хүн юу эсийг үзэх вэ дээ. Уг нь би өндөр хөгжилтэй орнуудаас бүх зүйлийн хариултыг олно гэж боддог байлаа. Гэтэл хөгжлийн нууц гадаадад биш, хүний сэтгэхүйд байдаг юм билээ. Энэ аялал надад эх орны, оюун ухааны үнэ цэнийг мэдрүүлсэн. Би Монгол орон хамгийн сайхан гэдгийг олж мэдсэн. Энэ бол миний “олсон” хамгийн том нууц... Тиймээс л одоо би дэлхийг тойрч аялсан гэхээсээ илүү хүний хөгжлийн үе шатыг тойрч аялсан гэж ярихыг хүсч байна.

-Хүний хөгжлийн үе шатаас нээлт хийж чадав уу?
-Бурхан гэж байдаг болохыг мэдлээ. Бурхны тухай нууцыг гэр рүүгээ тээж явна. Будда, Христос гэдэг хүмүүсээр төсөөлж, андуураад байгаа хэлбэр огт биш ээ. Зүгээр л бурхан гэж юу болохыг би олж мэдсэн. Харин хувь заяа, ид шид, бурханд итгэдэггүй хүнд утгагүй санагдах байх. Энэ тухай цаг нь болохоор хэлье. “Чамайг ирэхэд хүмүүс ойлгохгүй байх шүү, бэлтгэлтэй байгаарай” гэж Тайвнаа сануулж байсан юм. Тэгэхээр нь би монгол залуустай ярилцаж, дадлага хийсэн.

-Та их олон нууц олсон гэж ярьж байсан.
-Тийм ээ. Олон зүйлийн талаар яримаар л байна. Гэвч 69 орноос авсан ухаарал, эргэцүүллээ ярина гэвэл цаг хугацаа бидэнд хүрэлцэхгүй. Харин таалагдсан зүйлсээ нэг нэгээр нь хэлбэл болох байх.

Ингээд бидний яриа түр завсарлалаа. Амай аян замын тоосоо гүвээд, эцэг эхдээ эрхэлж дуусахаар нь уулзахаар болзлоо…

No comments:

Post a Comment